Япон, АНУ, Канад улсад “Made in Mongolia” үзэсгэлэн гарна

Б.Мичид


Япон, АНУ, Канад улсад монголын үндэсний үйлдвэрлэгчдийн, олон улсын чанар стандартад нийцсэн, брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулан, “Made in Mongolia” үзэсгэлэн гарах гэж байна. Гадаад хэргийн яам, ХХААХҮЯ, Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрлэлийн сан, МҮХАҮТ-ын дэмжлэгээр, “Монгол соёлын төв” ТББ, Англофрейт, ТОБА Маркет компанийн санаачлагаар үзэсгэлэнг гаргаж байгаа аж.

Үндэсний үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, гаднаас түнш хайх, бүтээгдэхүүнээ нийтэд таниулах, борлуулалт хийх, бусдаас туршлага судлах, экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх нь үзэсгэлэнгийн зорилго юм.  

Японы Токио, Осака, Шизуока хотуудад дөрөвдүгээр сарын 3-11-нд, Канадын Торонто, АНУ-ын Чикаго хотуудад есдүгээр сарын 9-21-нд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг дэлгэх юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ