Ким Чен Ун Доналд Трамптай тохиролцохыг хүсч ээ

Т.Маралмаа


“БНАСАУ-ын хувь заяаг өөрчлөх цорын ганц арга зам бол тус улсын удирдагчийг өөрчлөх явдал юм” хэмээн нэгэн үе Лондон дахь БНАСАУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Тэй Ён Хү CNN агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр энэ үеэр Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах сонирхолтой байгааг дурдсан байна.

Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болсныг Ким Чен Ун АНУ-тай тохиролцох сайхан боломж хэмээн харж байгаа тухай Тэй Ён Хү онцолсон байна. БНАСАУ-ын удирдагч Доналд Трамптай уулзан хоёр улсын харилцааны талаар хэлэлцэх хүсэлтэй байгаа бөгөөд АНУ-ын БНАСАУ-тай харилцаж буй одоогийн бодлогоо үргэлжлүүлэх эсэхийг нь мэдэх хүсэлтэй байгаа аж.

Хэрэв АНУ-ын шинэ Ерөнхийлөгч БНАСАУ-тай харилцах бодлогоо өөрчлөлгүй хэвээр үргэлжлүүлэхэд хүрвэл Ким Чен Ун АНУ руу чиглүүлсэн цөмийн зэвсгийнхээ тоог нэмэх нь тодорхой болоод байгаа. Тиймээс хоёр улсын удирдагчдын хооронд ямар яриа явагдаж, харилцааны бодлогод өөрчлөлт орох эсэх нь олон улсын анхаарлын төвд байна. Доналд Трампын хувьд тангараг өргөснөөсөө хойш БНАСАУ руу чиглэсэн хэлэлцээрий тухай одоогоор дурдаагүй байна. Гэхдээ Трамп Ким Чен Унтай уулзахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.

Тэй Ён Хү нь БНАСАУ-д хоёрдугаар хүн байсан ч эхнэр, хоёр хүүгийнхээ хамтаар БНСУ руу зугтжээ. Тэрээр  “Ким Чен Унд эрх мэдэл байсан цагт олон улсын хүний эрхийн асуудал хэзээ ч дээрдэхгүй. Цөмийн зэвсгийн асуудал нааштайгаар шийдэгдэх боломжгүй” хэмээн хэлснийг CNN онцоллоо. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ