Дорноговь аймагт нефтийн үйлдвэр барина

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тосны нөөц зэргийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд суманд нефтийн үйлдвэр барих шийдвэрийг өнгөрсөн сарын 14-ний өдөр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Тус үйлдвэр 2021 онд ашиглалтад орох бөгөөд жилд дунджаар сая 200 мянган тонн түүхий тос боловсруулж 13-15 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцож байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель, 34 мянган тонн онгоцны түлш, 151 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, нефтийн кокс зэргийг үйлдвэрлэх аж.

Хөрөнгө оруулалтыг нь Энэтхэгийн Засгийн газраас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс босгох аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)