Оффшор данстнуудыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хариуцлага тооцъё гэв

З.Хүслэн


"Ард түмний онц түр зөвлөл"-өөс өнөөдөр улс төрийн намуудад хандан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлсэн байна. Тэд улс төрийн намуудыг оффшор данстай улстөрчдийг шалгуулах, мөн Ерөнхийлөгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулан, хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгч, хяналт тавихыг шаарджээ. 

Энэ талаар "Ард түмний онц түр зөвлөл"-ийн Ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэлэхдээ "Оффшор данстай гэх С.Баяр, С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг нарыг УИХ-ын нэгдсэн чуулганд оролцуулж, оффшорын талаар асуулга явуулж, нээлттэй хэлэлцэхийг шаардана" гэсэн юм. 

Тус зөвлөл энэ сарын 18-нд байгуулагдсан бөгөөд оффшор данстай улстөрчдийг шалгуулан, хариуцлага тооцуулах зорилготой гэнэ. Онц зөвлөлийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун сонгогдон ажиллаж байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Цогтбаатар, Су.Батболд нарыг орхигдуулав.

    0 0 Хариу бичих
  2. мянгуужингууд :))

    0 0 Хариу бичих