Ван И: Далай ламыг айлчлуулахгүй байх амлалт өгснийг Хятадын тал анхааралдаа авсан

З.Хүслэн


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ.

Энэ үеэр Ц.Мөнх-Оргил сайд "Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталдаг. Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр талын харилцааны хөгжлийн суурь зарчим гэж үзэж байна. Гандантэгчэнлин хийдийн урилгаар Далай ламын Монголд хийсэн айлчлал Монгол, Хятадын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газар харамсч байна. Түүнчлэн Далай ламын айлчлал болон X Богдыг тодруулах асуудлаар өмнө нь олон нийтэд Монголын хэвлэлээр мэдэгдсэн байр сууриа дахин илэрхийлж, Монголын тал БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг" хэмээсэн байна.

 Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг хятадын тал анхааралдаа авсан. 

Хариуд нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Хятад, Монголын харилцааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улс болон хоёр улсын ард түмний язгуур эрх ашигт нийцнэ. Монголын талын өмнө нь хэвлэл, мэдээллээр нээлттэй мэдээлсэн байр суурь, ялангуяа энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг айлчлуулахгүй байх тухай тодорхой амлалт өгснийг хятадын тал анхааралдаа авсан. Цаашид Монголын тал хоёр улсын харилцааны хөгжлийн төлөө Хятадын талын язгуур эрх ашгийг хүндэтгэн, Хятад, Монголын харилцаанд бий болсон сөрөг нөлөөг арилгахад бодитой хүчин чармайлт гаргаж буйд баяртай байгаа" гэжээ.

Тэд ярианыхаа төгсгөлд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган, хамтран ажиллахаа илэрхийлцгээсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг чуулганы хуралдаанд хангалттай суудаггүй үндэслэлээр эгүүлэн татахыг та дэмжиж байна уу?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. За яахав Далай ламаа сая айлчлуулчихлаа. Одоо цаг хожиж нэг иймэрхүү дипломат гарц /заль/ байх шүү дээ. Ер нь гадаад харилцааны асуудлаар намчирхаж, улс төржих нь байж болохгүй зүйл гэдгийг ойлгох цаг болсон!

    0 0 Хариу бичих
  2. Нэгэн бодлын зөв юм Ашгүй нэг тэнэмэл тангад ирж Монголчуудын өрөмийг хамахгүй мухар сүсэг харанхуйд умбуулахгүй амар амар.Энэ хэдэн шар хувалзнаас болж сүүлийн 200жил нар харсангүй.Коммунистуудын хүчинд харин нэг жаахан сэхэл авч тэмбүү, лам нараасаа салж жаахан гэсэн хөгжисөн Харин сүүлийн 30 жил эргээд баларсан даа. Энэ өмхий түвдүүд чоно борооноор гэж ахиад даварсандаа.Уг нь шинжлэх ухааны ололтыг ашиглаад хөгжмөөр байх юм даа илбэнд итгэгч нараа.

    0 0 Хариу бичих
  3. Нэгэн бодлын зөв юм Ашгүй нэг тэнэмэл тангад ирж Монголчуудын өрөмийг хамахгүй мухар сүсэг харанхуйд умбуулахгүй амар амар.Энэ хэдэн шар хувалзнаас болж сүүлийн 200жил нар харсангүй.Коммунистуудын хүчинд харин нэг жаахан сэхэл авч тэмбүү, лам нараасаа салж жаахан гэсэн хөгжисөн Харин сүүлийн 30 жил эргээд баларсан даа. Энэ өмхий түвдүүд чоно борооноор гэж ахиад даварсандаа.Уг нь шинжлэх ухааны ололтыг ашиглаад хөгжмөөр байх юм даа илбэнд итгэгч нараа.

    0 0 Хариу бичих
  4. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монголын шашингаар албаар тоглоод байна уу Юунд утсаар залгасан юм

    0 0 Хариу бичих
  5. Хятад дээрэлхэж бнаа. Зээлээ авчаад муриарай манайхаан.

    0 0 Хариу бичих
  6. Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 1 Хариу бичих
    • Болиоч луйварчаан.

      0 0
  7. Өчүүхэн сэтгэхүйтэй монголчууд морь, баатар, нум сум, бөө, цагаан тугтай жад,жалга довны хэрүүлтэй, нүхэнд баадаг, залхуу, эргүү,50%-нь цус ойртсон, хүүхнүүд нь янхан, залуучууд нь архичин, дээдчүүд гэх 76 бүгд монголыг хувхайлж самарч дуусгасан байхад өөрийн эрхгүй хятадын боовыг хөхөж амьдрах тавилантай бөлгөө. Энэ замруугаа эрчээ аван гулгаж байна

    0 0 Хариу бичих
  8. ТҮВД, ШИНЖААН УЙГАР, ӨВӨРМОНГОЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ САЛАН ТУСГАААРЛАНА

    3 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ