Кисэносато ёкозүна болж, япончуудын 19 жилийн хүлээлт тайлагдлаа

Д.Жавхлан


Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өчигдөр өндөрлөж, озеки Кисеносато түрүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдан шинэ оны анхны башёд түрүүлсэн Кисеносатод ёкозүна цол олгохоор шийдвэрлэлээ. Ийнхүү сүмогийн эх орон 19 жилийн дараа (1998 онд Ваканоханагаас хойш Монгол сүмочдын эрэн үе эхэлсэн) япон их аваргатай болов.

Кисэносато 2004 онд анх дээд зиндаа дэвшсэнээсээ хойш 73 башёгийн дараа буюу 13 жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг өнөөдөр хүртлээ. Өдгөө 31 настай тэрээр хамгийн ахимаг насандаа ёкозүна болсон жагсаалтын хоёрт бичигдэж байна. Түүний урд ёкозүна Котозакүра 32 настайдаа аварга болсон үзүүлэлтээрээ ордог юм. Харин сүмод орсоноосоо хойш 93 башё барилдаж байж аварга болсон нь хамгийн удаанд тооцогдоно.      

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тууштай хөдөлмөрлөн өндөр амжилтанд хүрсэн мундаг бөх, сайн аварга төрлөө.. Манай үндэсний бөхөд ч хэд хэд ижил төстэй жишээ бий.. Мундаг. баяр хүргэе!

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ