The Wall Street Journal: Нүүрсний шинэ ханш Монголын эдийн засгийн өсөлтийг 25 хувьд хүргэх боломжтой

Т.Маралмаа


Хятад руу экспортлох нүүрсний ханшийг өсгөснөөр Монгол Улсад ямар ач холбогдолтой хийгээд, агаарын бохирдолд хэрхэн нөлөөлөх зэрэг өнөөгийн Монголын эдийн засаг, нийгмийн талаар The Wall Street Journal нийтлэл гаргасныг хүргэж байна.

Хятад руу нүүрсээ худалдах шинэ хэлэлцээрийн ачаар Монгол Улс хямралд орсон эдийн засгаа босгож, Wall Street-ийн зээлдүүлэгчдээс авсан олон тэрбум ам.долларын өрөө төлөх чадамжтай болох эхлэл тавигдаж магадгүй юм.

Өнгөрсөн оны сүүлээр хийгдсэн дээрх хэлэлцээрийн дүнд Монголын төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсээ өмнө нь худалдаалдаг байсан ханшаас хоёр дахин их үнээр Хятад руу борлуулахаар болоод байгаа.

Монголоос Хятад руу боломжит хамгийн доод үнээр нүүрсээ борлуулсаар ирсэн нь эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлсөн

Монголын нүүрс экспортлогчид нүүрсээ урд хөрш рүүгээ боломжит хамгийн доод үнээр гаргадаг байсан нь зарим тохиолдолд олон улсын дундаж үнийн 11 хувийг эзэлдэг байв. Энэ нь Монголын эдийн засгийн өсөлтийг сааруулахад хүчтэй нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Хятад руу хамгийн доод үнээр экспортлох байдал хэлэлцээрийн дагуу дөрвөн жилийн турш хэрэгжсэн. Монгол Улсын зүгээс тэдгээр ашиг багатай нөхцөлүүдийг зөвшөөрсөн нь эргээд Хятадаас их хэмжээний өр зээл авахад нөлөөлсөн.

Харин экспортын шинэ хэлэлцээгээр Монгол Улс BlackRock Inc, Fidelity Investment, UBS Global Asset Management болон олон улсын бусад хөрөнгө оруулагч, зээлдэгчдээс авсан өрөө эргүүлэн төлөхөд ихээхэн түлхэц болох төлөвтэй байна.

Нүүрсний экспорт агаарын бохирдлыг нэмэгдүүлнэ

Гэхдээ их зүйлийн төлөө их золиос гарах бололтой. Монгол Улс нүүрсээ илүү өндөр үнээр борлуулж, мөнгөтэй болох нь сайхан хэрэг ч байгаль орчинд эсрэгээрээ нөлөөлөх нь ойлгомжтой. Өвлийн улирал болж, утаа, агаарын бохирдлоо шийдэж чадахгүй хүнд байдалд орсон Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын байдал илүү дордож мэдэх нь. Монгол бол цаг уурын эрс тэс, маш хуурай уур амьсгалтай орон. Их хэмжээний ус шаарддаг уул уурхай Монголын газар нутгийг илүү хуурайшуулна. Монголын хуурай уур амьсгал илүү хуурайшиж, иргэд нь дулаан байхын тулд нүүрс түлдэг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг улам ихэсгэх болно.

Монголын өмнөд хил рүүгээ нүүрс тээвэрлэдэг ачааны машин 65 км зам туулдаг нь дэлхийн нүүрсний хуурай тээврийн хамгийн урт зам хэмээн шинжээчид үздэг.

Гэхдээ тэдгээр ачааны машин чулуун хучилт хийгдээгүй, шороон замаар тээврээ хийдэг нь тус улсын агаарын бохирдлыг ихэсгэж, газар нутаг, хүн амын нөхцөл байдалд нөлөөлж байдаг тухай судлаач Г.Дамдинням хэлсэн байна.

"Эдийн засгийн байдал тогтворгүй байхад хүмүүс ажиллаж, амьдарч, дулаацахын тулд утаа гэх асуудал хэзээ ч алга болохгүй”

“Citigroup”-ийн Ази дахь салбарын эдийн засагч Адриен Луи “Монголын Засгийн газрын нэн тэргүүнд хийхээр онилох ёстой зүйл бол улсдаа тогтвортой эдийн засгийг бий болгох. Эдийн засгийн байдал тогворгүй байх, уруудах цагт хүмүүс ажиллаж, амьдарч, дулаацахын тулд нүүрс түлснээс утаа гэх асуудал хэзээ ч алга болохгүй” хэмээн ярьсан байна.

Шинжээчид Монгол Улсыг Тавантолгойн нүүрсний нөөцийг сайжруулахаар Азийн компаниудтай ярилцаж байгааг тодотгосон байна. Тэд дэлхийн нүүрсний газар доорхи хамгийн том нөөц Монголын говьд оршиж байгааг сонирхож байна. Урьдчилсан тооцоогоор тус газар зургаан тэрбум гаруй нүүрсний нөөц байгаа гэсэн тооцоо бий.

Хубилай хааны үед буюу XIII зууны үед монголчууд Хятадыг эзлэн авч, дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж байлаа. Гэвч өнөөдөр гуравхан сая хүн амтай тус улс дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улсыг тэргүүлж байгааг НҮБ тодорхойлжээ.

Монголчуудын 21 хувь нь ядууралд өртсөн байгаа бол 40 хувийг нь нүүдэлчин, малчид эзэлж байгааг мөн НҮБ мэдээлжээ. Монгол Улс өнгөрөгч 11 дүгээр сард урд хөршрүүгээ 3.36 сая тонн чулуужсан нүүрс гаргасан ба жилд 186 хувиар ихэссэн үзүүлэлт болжээ.

Хятад руу гаргах нүүрсний шинэ үнэ Монголын эдийн засгийн өсөлтийг 25 хувьд хүргэж магадгүй

Зарим шинжээчийн үзэж буйгаар Хятад руу гаргах нүүрсний экспорт нь Монголын эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хүргэж магадгүй байгаа аж. Монголын хамгийн том брокерын компани болох BDSec JSC-ийн зүгээс хэрэв нүүрсний шинэ ханшийг тогтвортой хадгалж, Тавантолгойн хөгжлийг урагшлуулбал Монголын эдийн засгийн өсөлт 25 хувьд хүрэх төлөвтэй байгааг тооцоолсон байна.

Монгол Улс 2017 онд 800 сая ам.долларын гадаад өр төлөх ёстой

Монгол Улсад яг одоо өр зээлээ эргүүлэн төлөх шаардлага тулгарч байгаагийн дээр нэмэлт мөнгө дахин олох хэрэгцээ шаардлага ч зайлшгүй байна. Зөвхөн 2017 оны хувьд гэхэд Монгол Улс 800 сая ам.долларын гадаад өр төлөх ёстой бөгөөд энэ нь ДНБ-ий 7.5 хувийг эзэлж байна.

Улстөрчдийн цаг үрсэн маргаан томоохон төслүүдийг гацаасан

Уг нь 2012 онд урд хөршөөсөө дэд бүтцээ хөгжүүлэх төсөл, "Рио Тинто" компанитай хийх гэрээ, Говийн алтны нөөц зэргийг урагшлуулах нэрээр ихээхэн хэмжээний зээл тусламж авсан.

Гэвч барааны үнэ болон тус улсын дотоодын бодлого тодорхойлогчдын цаг үрсэн маргаануудын улмаас төслүүд гацаанд орж, хойшлогдон, эргүүлэн төлөх ёстой зээлэндээ найдсаар өдийг хүргэсэн.

Олон улсад их хэмжээний өр зээлтэй Монгол Улс одоо дахин зээл авахаар хөөцөлдсөөр байгаа бөгөөд ОУВС-гаас хүлээж байгаа зээл нь эцсийн найдвар болж болохоор байна.

Гэвч эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдалд орсон Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсаар олон улсын зээлдэгчдийн олгох мөнгөн дүнгийн зээлийн хүүний түвшин улам нэмэгдэж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  2. Сүлжээний ажил огтхон ч биш юм шүү http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих