Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын чуулганаар 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийг баталсан билээ.

Үүний дагуу "Хүний хөгжил, сангаас хүүхдэд мөнгө олгох журам батлах тухай" 2012 оны 70 дугаар тогтоол хүчингүй болж хүүхдийн мөнгийг Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэх болсонтой уялдуулж Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газраас баталсан.

Энэхүү журамд хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор олгож байхаар тусгасан. Мөн хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй юм. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой аж.

Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж, банкинд хадгалуулахаар болжээ.

Түүнчлэн бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулахаар журамд тусгажээ.

Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж, банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

Гэхдээ хүүхдийн мөнгө олголтын процесс өөрчлөгдөөгүй юм. Ингээд олголтын талаарх мэдээллийг хүргэе.

-Иргэн та хүүхдийн мөнгө авах уу-

Амьжиргааны түвшинг харгалзан хүүхдийн мөнгө олгох эсэхийг шийдэж байгаа. Нэн тэргүүнд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар харьяа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах, эсвэл ЭНЭ хаягаар орж бэлэн болон бэлэн бусаар авах эсэхээ нягтлах боломжтой.

-Хүүхдийн мөнгө авах бол ингэж бүртгүүлнэ-

-Оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандан юуны түрүүнд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан эсэхээ тодруулж, хэрэв хамрагдсан бол өрхийн оноо нь 502.567 гэсэн онооноос дээш эсхүл доош байгааг шалгуулна.

-Хэрэв хамрагдаагүй бол хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломжтой. Түүнчлэн одоо хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаа иргэдийн тухайд заавал дахин банканд очиж хүсэлт гаргах шаардлагагүй.

-Харин шинээр төрсөн хүүхдүүд маань заавал өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, арилжааны банканд хандаж хүсэлт гаргах ёстой. Шинэ төрсөн хүүхдээ бүртгүүлээгүйгээс болоод нэг айлын хоёр хүүхдийн нэг нь хүүхдийн мөнгө авах тохиолдол гарч байга аж. Тиймээс сум, хорооныхоо нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэнд хандаж шинэ төрсөн хүүхдийнхээ мэдээллийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд оруулаарай.

-Бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт-

-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг огт авч байгаагүй иргэдийн тухайд эхлээд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдахын тулд сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж хүсэлтээ өгч судалгаанд хамрагдсан байх шаардлагатай.

-Өрхийн оноогоо бодуулсны дараа аль нэг банканд хүүхдийн нэр дээр данс нээлгэнэ.

-Хэрвээ та өрхийн мэдээллийн сангийн бүртгэлд орчихсон бол дахиж бүртгүүлэх шаардлагагүй. Монголбанк болон Сангийн яаманд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас бэлэн болон бэлэн бусаар авах хүүхдийн нэрсийг сар бүр хүргүүлж байна.

Дашрамд дурдахад, 2016 оны долоодугаар сараас хойш хүүхдийн мөнгө нь орохгүй байгаа хүүхдүүд буюу Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь тухайн өрхийн оноо нь 502.567 гэсэн онооноос дээш байгаа өрхийн хүүхдийн мөнгийг 2019 оноос нөхөж олгох юм.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 502.567 босго онооноос доош айл өрхүүд хүүхдийн мөнгөө бэлэн мөнгөөр, 502.567 босго онооноос дээш айл өрхүүд бэлэн бусаар тооцогдож 2019 оноос хойш нөхөж олгоно гэсэн шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.

Та ЭНЭ линкээр нэвтрэн орж хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар хүүхдийн мөнгийг сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхээ шалгаарай.