"Ээж ээ, намайг авраач" утааны эсрэг аянд нэгдэж, бяцхан үрсэд туслаарай

Үндэсний контент үйлдвэрлэгч “Аргун трейд” ХХК-ийн хамт олон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зовних ээжүүдтэй нэгдэн “Ээжээ, намайг авраач” “Утааны эсрэг аян”-ыг санаачлан зохион байгуулж байна.

"Аргун трейд" ХХК өөрсдийн оюуны бүтээлийн дээж, орчин үеийн дэвшилтэт AR технологи бүхий 4D УХААЛАГ КАРТ-ынхаа борлуулалтаар БНСУ-д яаралтай мэс засалд орох шаардлагатай А.Маргад охин /1.8 настай/, Энэтхэг улсад яаралтай мэс засалд орох шаардлагатай. Хүслэн /7сартай/ хүүгийн эмчилгээний зардал 80 сая төгрөгийг 100% бүрдүүлэх зорилго тавьжээ.

Дэлхийн дэвшилтэт AR технологиор бүтсэн Монгол залуусын оюуны бүтээл болох амьтан, шавьж, үлэг гүрвэл, Монгол гэр, нарны аймаг сэдэвт 4D картын багц тус бүрийг 10 мянган төгрөгөөр худалдаалж, орлогыг хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлах юм.

7 сартай Я. Хүслэн хүү зүрхний төрөлхийн ховдол хоорондын цоорхойтой төрсөн байна. Түүнд Энэтхэг улсад маш яаралтай хийгдэх мэс засалд нийт 25 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Хүслэн хүү ханиад хүрвэл амь насанд нь аюултай байгаа ч утаа эхэлсээр 4 дэх удаагаа ханиад хүрээд эрчимт эмчилгээнд ортлоо хүндэрсэн байгаа юм.

Цэвэр агаар бараадан хотоос гарснаар биеийн байдал нь муудвал эмнэлгийн яаралтай тусламж авах боломжгүй болгож байна. 3-р эмнэлэгт гадаадаас ийм төрлийн хагалгаа хийдэг эмч нарын баг ирэх төлөвлөгөөтэй байгаа ч нас нь бага гэдэг шалтгаанаар түүнийг энэ хагалгаанд оруулах эсэхэд эмч нар эргэлзэж байна.

Та бяцхан хүүхдүүдийн амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалах энэ аянд оролцох, ухаалаг картыг худалдан авч өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байгаа бол ЭНДЭЭС мэдээлэл аваарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. За үхвэл үхнэ л биз дээ, МАН-г сонгосон ард иргэд өөрсдөө энэ замаа сонгосонд нь баяр хүргэхээс өөр яаахав үхээд үрэгдээд л байж дээ.

    0 0 Хариу бичих
  2. eagle-iin ene site bolioch ee,admin bdag hyanadag bol naad luivriin suljeeg zogsooj ustgaach es bol tanai site uuniig hiigeed bdag yum uu

    0 0 Хариу бичих
  3. Сүлжээний ажил огтхон ч биш юм шүү http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих