АНУ-ын 45 дахь ерөнхиийлөгч Доналд Трамп тангараг өргөлөө

Х.Батсайхан


01 цаг 28 минут
2017-01-20


01 цаг 25 минут
2017-01-20

Тангараг өргөх ёслолоо дуусгаад Трамп, Пенс нар Конгрессын гишүүдтэй Капитолийн ордонд ёслолын зоог барина. Дараа нь Пенсильваниа Авеньюд болох ёслолын парадад оролцох юм.


01 цаг 24 минут
2017-01-20

Америкчуудад хандан, эх оронч үзэлд зориулан сэтгэл зүрхэндээ зай гаргахыг уриалснаар Д.Трампын хэлсэн үг өндөрлөлөө. Түүний үг 15 минут гаруй үргэлжилжээ. Дараа нь 2010 оны “Авьяаслаг америкчууд” шоуны хоёрдугаар байрт шалгарч олны танил болсон 16 настай дуучин хүү Жеки Иванко АНУ-ын төрийн дууллыг дуулав.


01 цаг 20 минут
2017-01-20

Доналд Трамп “Би та бүхний эрх ашгийн төлөө эцсийн амьсгалаа дуустал зүтгэнэ, хэзээ ч бууж өгөхгүй. Бид улсаа өөрсдийн гараар, өөрсдийн хөдөлмөрөөрөө дахин бүтээн босгох болно. Бусад улстай эв найрамдалтай харилцаа хөгжүүлэхийг хичээнэ. Тэдгээр улсуудын хувьд өөрсдийнх нь эрх ашиг биднийхээс дээгүүр тавигддаг гэдгийг бид ойлгох ёстой” гэсэн үгс хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрээр сүүлчийн өгүүлбэрээрээ өмнөх засгийн үед явгдаж байсан гадны улсуудад хийсэн аян дайныг шүүмжилсэн гэж ажиглагчид дүгнэж байна.


01 цаг 15 минут
2017-01-20

Тэрээр “Нэгдсэн улсад цаашид олон, олон үйлдвэр баригдана. Авьяаслаг оюутнууд хангалттай мэдлэг олж авч чаддаггүй байдал яг одоо, энд эцэс болж байна. Бид нэг үндэстэн. Тэдний зовлон, бидний зовлон. Түүнтэй нэг адилаар тэдний мөрөөдөл ч бидний мөрөөдөл” хэмээн хэллээ. Яг одоо үйлдэж байгаа мөргөл, залбирал, амлалт бол бүх америкчуудын өмнө өргөж байгаа амлалт юм гэж Трамп онцлон тэмдэглэлээ.


01 цаг 10 минут
2017-01-20

“Ард түмэн хянаж чадахгүй л бол төрийн эрхэнд ямар ч нам байсан ялгаагүй. 2017 оны нэгдүгээр сарын 20 бол төрийн эрх мэдэл танд шилжиж очсон түүхэн өдөр гэж би үзэж байна. Энэгдсэн улсын бүх хүн энэ өдрийг мартахгүй биз ээ. Дэлхий нийт өмнө нь ийм зүйл үзэж байгаагүй. Америкчууд ажлын байртай болж, хүүхдүүд сайн сургуульд сурах болно. Нэгдсэн улсад дахиад нэг ч эх ядуу тарчиг байдалд хүүхдээ өсгөхгүй гэдгийг би амалж байна” гэж тэрээр өгүүллээ.


01 цаг 09 минут
2017-01-20


01 цаг 05 минут
2017-01-20

Эрхэм дээд Дээд шүүхийн шүүгч, ерөнхийлөгч Клинтон, Обама болон нийт америкчууд аа. Та бүхэнд баярлалаа. Бид хамтдаа АНУ, дэлхийн үнэ цэнийг тогтоох болно. Бид Ерөнхийлөгч Барак Обама, Мишель нарт талархаж байна. Тэд үнэхээр гайхалтай байсан, та хоёрт баярлалаа” хэмээн өгүүлсэн байна. Мөн өнөөдрийн ёслолыг төрийн эрх мэдэл Цагаан ордноос ард түмэнд шилжин ирж байгаа явдал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. “Тогтолцоо өнөөдрийг хүртэл өөрийгөө л хамгаалж ирсэн, та бүхнийг биш” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.


01 цаг 02 минут
2017-01-20


00 цаг 59 минут
2017-01-20

Тэрээр “Майк Пенс би, Нэгдсэн улсынхаа Үндсэн хуулийг гадаад дотоодын дайснуудаас хаитгэл үнэмшил, үнэт зүйлсээ хадгалан хамгаалахаа илэрхийлж байна. Би энэхүү албан тушаалыг ямар нэг нөлөөнд авталгүй гүйцэтгэхээ батлан тангаргалья” хэмээн хэлсэн байна”. Одоо АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп үг хэлж байна.


00 цаг 51 минут
2017-01-20

Майк Пенс тангараг өргөж, албан ёсоор Дэд ерөнхийлөгч боллоо.


00 цаг 45 минут
2017-01-20

Сүмийн найрал дуучид дуулахын өмнө кардинал Тимоти Дилан Соломоны номноос залбирал уншсан нь мөн л олны анхаарлыг татсан. Тэрээр 1977 оноос хойш тангараг өргөх ёслолд оролцож буй анхны католик шашинтан юм. Дашрамд дурьдахад, сонгуулийн кампанит ажлын үеэр Дилан Трампын сонгогчиддоо өгсөн амлалтуудыг шүүмжилж байв.


00 цаг 40 минут
2017-01-20

АНУ-ын нөлөөтэй улстөрчийн нэг, Миссури мужаас сонгогдсон сенатор Рой Блант Тангараг өргөх ёслолын зарим онцлог, үүх түүхийн талаар америкчуудад танилцуулан үг хэлэв. Яг одоо мормон шашинтны “Mormon Tabernacle Choir” сүмийн найрал дууны чуулга ая дуугаа өргөж байна.


00 цаг 30 минут
2017-01-20


00 цаг 27 минут
2017-01-20

Доналд Трамп Капитолийн ордны баруун жигүүрт хүрч ирлээ. Цугларсан олон “Трамп, Трамп” хэмээн уухайлан хашгиралдаж, баяр хүргэж байна.


00 цаг 24 минут
2017-01-20

Тангараг өргөх ёслолын ажиллагааг Стив Рей хөтлөн явуулна. Тэрээр 1957 оноос хойш болсон бүх ёслолыг хөтөлсөн Чарльз Бротманаас энэ үүргийг шилжүүлж авсан юм. Энэ жил 89 настай Бротман “Огцрох” болсон шалтгааныг хүндэтгэж байсан ч анх сонсоход эвгүй, зүрх нь хөндүүрлэж хэцүү байсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэг бус удаа дурьдаж байжээ. Тэрээр 60 жилийн турш энэ үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн юм.


00 цаг 22 минут
2017-01-20


00 цаг 20 минут
2017-01-20

Мишель Обама, Жо Байден нар хүндэт зочдын суудалд байраа эзэллээ. Мишель цугласан олонд гараараа даллан мэндчилж байна. Харин энэ зуурт Меланья Трамп хэвлэлийнхний армийн довтолгоонд өрчихлөө. Тэрээр сандарч байгаа нь илт байв.


00 цаг 17 минут
2017-01-20

Жагсагчдад хар тамхи тарааж эхэлжээ “Fox News” телесуваг Вашингтон дахь жагсагчдад марихуан тархи тарааж өгч байгаа талаар мэдээ хүргэлээ. Тангараг өргөх цаг мөч ойртохын хэрээр байдал дээд зэргээр эгзэглэж байна.


00 цаг 15 минут
2017-01-20


00 цаг 12 минут
2017-01-20

Хуваарь ёсоор эхлээд Майк Пенс тангараг өргөнө. Түүний тангараг өргөх ажиллагааг Дээд шүүхийн шүүгч Кларенс Томас, Доналд Трампынхыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертс нар удирдан өргүүлнэ.


00 цаг 10 минут
2017-01-20

Ерөнхийлөгчийн цуваа Капитолийн ордонд хүрэлцэн ирлээ. Доналд Трампын гэр бүл, Барак Обама эхнэр Мишелийн хамт, Жо Байден, Майк Пенс нар эхнэрийн хамтаар албаны бусад хүмүүс, хамгаалалтын албаныхнаар хүрээлүүлэн тангараг өргөх ёслол болох газар руу явж байна.


00 цаг 06 минут
2017-01-20

Тангараг өргөх ёслол болох газрыг танилцуулья. Ёслол Капитолийн ордны баруун жигүүрт болдог уламжлалтай. Эхэн үедээ ёслол зүүн жигүүрт болдог байжээ. Эндрью Жексон 1829 онд энэ уламжлалыг эхлүүлсэн гэнэ. Харин 1980 онд ёслолыг илүү уужуу зайтай хэмээн баруун жигүүрт хийх шийдвэр гаргажээ. Энэ нь илүү олон үзэгч цуглуулж мөнгө олох, зардлаа хэмнэх санаачлагаас үүдэн гарсан шийдвэр аж. АНУ-ын Ерөнхийлөгчдөөс ганц Р.Рейган л уламжлалыг эвдэн, төрсөн Калифорнидоо тангараг өргөх шийдвэр гаргаж байжээ.


00 цаг 03 минут
2017-01-20


00 цаг 00 минут
2017-01-20

Тэднийг суулгасан машинууд цуваа үүсгэн Цагаан ордноос Капитолийн ордон тийш зугуухан явж байна. Ингэхдээ явж байгаа Ерөнхийлөгч баруун талд нь, ирж байгаа нь зүүн талд нь сууж явдаг уламжлалтай аж.


23 цаг 59 минут
2017-01-20


23 цаг 58 минут
2017-01-20

Барак Обама, Доналд Трамп нар Цагаан ордноос гарч ирлээ. Меланья, Мишель нар хуягласан “Лимузин” машинд суув. Тэдний араас Ж.Байден, Майк Пенс нар явсан байна. Барак Обама Доналд Трампыг машин түрүүлэн суу хэмээн урьсан нь олны анхааралд өртлөө.


23 цаг 57 минут
2017-01-20


23 цаг 52 минут
2017-01-20

Вашингтонд болж байгаа эсэргүүцлийн жагсаал улам ч эрчимжиж байна. Тэд эмх замбараагүй байдал үүсгэж байгаа учраас цагдаа нар усан буу ашиглахад хүрчээ. Жагсагчид ойр хавийн хогийн савнуудыг эвдэлж хэмхлэн байдлыг улам хурцатгахыг хичээж байгаа аж. Нүүрэндээ баг зүүсэн танхай этгээдүүд бусдаасаа илүү идэвхи гаргаж байгаа ажээ. Жагсагчдын ихэнх нь хэлэлцэж тохирсон мэт хар хувцсаар ижилссэн байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.


23 цаг 45 минут
2017-01-20

Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахад цаг гаруйн л хугацаа үлдлээ. Түүний бүрэн эрх Монголын цагаар 01.00 цагт дуусгавар болно. Үүний дараа тэрээр Доналд Трампад улсын нууц, үе, үеийн Ерөнхийлөгчдийн гарыг дамжиж ирсэн “Хар хайрцаг”-ийг Доналд Трампад гардуулж өгөх юм.


23 цаг 41 минут
2017-01-20

Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн нэг Берни Сандерс Вашингтонд ирсэн байна. Тэрээр Ардчилсан намаас нэр дэвших өрсөлдөөнд Хиллари Клинтонд ялагдсан ч сонгуулийн кампанийнх нь үеэр тууштай дэмжиж оролцсон юм.


23 цаг 39 минут
2017-01-20

Тангараг өргөх ёслолын арга хэмжээ эхэлснээс хойш Доналд Трампын дагагчдын тоо Твиттерт огцом өсч, 20 саяын босгыг давжээ. Тэрээр Твиттерт нийт дагагчдынхаа тоогоор 68 дугаарт жагсч байна.


23 цаг 34 минут
2017-01-20

АНУ-ын шинэ тэргүүн хатагтай Меланья Трампын төрсөн нутаг Словенийн Севнице хотод мөн Трампын тангараг өргөх ёслолтой холбогдуулан баярын арга хэмжээ болж байгаа юм байна.


23 цаг 30 минут
2017-01-20

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Билл Клинтон гэргий Хилларигийн хамт хүрэлцэн ирлээ.


23 цаг 29 минут
2017-01-20

Хамгийн хямд нь 150, үнэтэй нь нэг сая ам.долларын үнэтэй Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол тангараг өргөх ёслолын хүссэн хүн бүр үзэх боломжтой. Гагцхүү үүний тулд багагүй бэл бэнчинтэй байх шаардлагатай юм байна. Ёслол үзэх тасалбарын нэгээхэн хэсгийг Конгрессийн гишүүд, хүндэт зочдод зориулан үнэгүй тарааж, үлдсэнийг нь кассар худалддаг. Тасалбарын үнэ хамгийн хямддаа 150 ам.доллараас эхэлдэг байна. Хамгийн үнэтэй тасалбар нэг сая ам.долларын үнэтэй ажээ. Энэ хэмжээний мөнгө төлсөн хүн Ерөнхийлөгчийг дагалдан Болл гэж нэрлэдэг уламжлалт ёслолуудад орох эрх эдэлдэг байна.


23 цаг 27 минут
2017-01-20


23 цаг 22 минут
2017-01-20

АНУ-ын хамгийн баян гурван эрхмийн нэг Шелдон Адельсон Тангараг өргөх ёлолд ирж хүндэт зочдын суудалд байраа эзэлжээ. Тэрээр Бүгд найрамдах намын гол санхүүжүүлэгчийн нэг гэгддэг юм. Хүндэт зочдын суудалд мөн Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингрич гэргий Каллистагийн хамт хүрэлцэн иржээ. Н.Гингрич БНН-ын бэлгэдэл өнгө болсон цэнхэр өнгийн зангиатай ирсэн байна.


23 цаг 22 минут
2017-01-20


23 цаг 14 минут
2017-01-20

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох зочид нэмэгдэж ирсээр байна. Зочдын дунд нэр алдартай хүмүүс олон байгаа харагдана.


23 цаг 12 минут
2017-01-20

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ тэргүүн хатагтай Меланья Трампын гоо үзэсгэлэнг шагшин магтсаар байна. Түүнийг Ерөнхийлөгч агсан Жон Кеннедгийн эхнэр Жаклин Кеннедитэй зүйрлэн бичиж байгаа юм.


23 цаг 11 минут
2017-01-20

Барак Обама АНУ-ын түүхэнд “хамгийн анхны хар арьст Ерөнхийлөгч” хэмээн тэмдэглэгдэж үлдсэн. Тэгвэл Доналд Трамп ч бас нэг бус үзүүлэлтээр түүхэнд анхдагч болж бичигдэх боломж бүрджээ. Доналд Трамп анх удаа сонгогдохдоо хамгийн өндөр настай байсан Ерөнхийлөгч гэдгээрээ нэгдсэн улсын түүхэнд үлдэх болж байна. Р.Рейган АНУ-ын Ерөнхийлөгч болохдоо Трамптай нас чацуу, 69-тэй ч тэрбумтан эр сараараа илүүрхжээ.


23 цаг 10 минут
2017-01-20

Барак Обама Цагаан ордныг санан дурсах болно гэж мэдэгдлээ. Тэрээр Твиттер хуудсандаа нэгдсэн улсын иргэдэд халуун мэнд уламжлаад, “Ард түмний төлөө зүтгэх нь нэр хүндийн хэрэг байлаа” хэмээн бичжээ.


23 цаг 10 минут
2017-01-20

Одоо Нэгдсэн улсын хуучин, шинэ Ерөнхийлөгч нар цай уух ёслолд оролцож байна. Ёслолд мөн өнгөрсөн дөрвөн жилд Дэд ерөнхийлөгчөөр ажилласан Жо Байден гэргийн хамт, Конгрессоос томилогдсон Тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах хорооны удирдах ажилтнууд хүрэлцэн иржээ. Цай уух ёслолын Капитолийн ордны ёслолын “Цэнхэр” танхимд хийдэг уламжлалтай.


23 цаг 05 минут
2017-01-20

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслол Вашингтон хотноо үргэлжилж байна. Одоо 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Доналд Трампад Цагаан ордны түлхүүрийг гардуулж өглөө. Уулзалтад Барак Обама гэргий Мишелийн хамт, Доналд Трамп гэргий Меланьягийн хамт иржээ. Тэд нөхөрсгөөр мэндчилэн гар барьж, бяцхан хошигнол хэлэн инээлдэж байна. Эхнэрүүд нь мөн мэндчилэн үнсэлдлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Gaihaltai udirdagch... bayar hurgehees oor yahav...

    1 0 Хариу бичих
  2. Баяр хүргэе. Дэлхий дайн дажингаасаа салах болтугай

    0 0 Хариу бичих
  3. трамп АРДЧИЛАЛ гэж ганц ч хэлсэнгүй, ер нь бол нэг аж ахуйн нэгжийн ажилтнуудыг зоригжуулж хэлдэг үгний хэлбэртэй байлаа

    0 0 Хариу бичих
  4. Трампад баяр хургэе. Дэлхийд Энх тайвныг тогтоон, хумуусийн толоо сайн зуйл ихийг хийхийг хусэн ероое.

    0 0 Хариу бичих
  5. Lalar eagle tv Tanai orchuulagch hutlugch nar Bol unen usan tulgui bnlee shuu.omno ni Trumiig muulaad bsan Har lalruudiig trumpd helj tv-g ni haalguulanaa.umhii hoshognonuud

    0 0 Хариу бичих
  6. Иванка чинь охиных нь нэр биздээ. Eagle чинь уг нь энэ зэргийн зүйлийг хамгийн сайн мэдэж баймаар юм. Тэргүүн хатагтайгын нэрийг Меланиа Трамп гэдэг.

    0 0 Хариу бичих