"Бөгжний эзэн" киноны гол дүрийг Харри Поттер гэж хэлээд хил нэвтэрч чадалгүй буцжээ

Onugen Onoroo


"Бөгжний эзэн" киноны зураг авалт болсон газрыг үзэхээр Шинэ Зеландад ирсэн гэж мэдүүлсэн Бразил бүсгүй тус киноны гол дүрийг Харри Поттер гэж андуурч хэлснээр хилээр нэвтэрч чадалгүй хил дээрээс буцсан талаар Radio New Zealand (RNZ) 18-ны өдөр мэдээллээ. 

Үзэсгэлэнт сайхан байгаль, цаг уурын тааламжтай байдлаараа дэлхийн жуулчдыг соронзон мэт татдаг Шинэ Зеландад жил бүр 6 сая гаруй жуулчид ирдэг байна. 

Шинэ Зеландын Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын мэдээгээр өнгөрсөн онд 4300 гаруй гадаад иргэдийг хил нэвтрүүлэхээс татгалзан, хил дээрээс буцаажээ. Тэдгээр хил нэвтэрч чадаагүй хүмүүсийн дунд санаанд оромгүй сонин тохиолдлоор татгалзсан шийдвэр сонссон гадаад иргэд олон. 

Нэгэн Бразил бүсгүй хачирхалтай тохиолдлоор татгалзсан шийдвэр сонсжээ. 

Хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр гаалийн байцаагч түүнээс ирсэн зорилгын талаар асуухад бүсгүй "Бөгжний эзэн киноны зураг авалт болсон газрыг үзэхээр ирсэн" гэж хариулсанд байцаагч "Та бөгжний эзэн киноны жүжигчдээс хэнд нь илүү дуртай вэ?" гэж лавлан асуужээ. Гэтэл бүсгүй "Харри Поттерд дуртай" гэж хариулан алдаа гаргаж, зорчих улсын талаар хангалттай мэдээлэл мэдлэггүй гэсэн шалтгаанаар хил нэвтэрч чадаагүй байна.

Мөн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нэгэн иргэн мөн л сонин тохиолдлоор Шинэ Зеландын хил дээрээс буцжээ. Тэрээр хэдэн жилийн өмнө нэгэн танилцах сайтад өөрийн иргэншлээ нуун "Шинэ Зеланд залуу дотно танилцах бүсгүй хайж байна" гэсэн утга бүхий зүйл бичин зургаа оруулж байсан нь илэрч, хил нэвтэрч чадаагүй байна. Учир нь гаалийн байцаагч түүнийг 'цагаачлах санаатай хүн' гэж үзэн хил нэвтрүүлэхээс татгалзжээ. 

"Бөгжний эзэн" кино нь Шинэ Зеландын эдийн засагт 200 гаруй сая долларын орлого оруулсан төдийгүй Оскарын шагналд хамгийн олон буюу 30 номинацад нэр дэвшин 17 шагнал авч байсан гайхалтай бүтээл билээ. Тус киноны бүх зураг авалт Шинэ Зеландад болсон бөгөөд найруулагч Питер Жэксон  (Peter Jackson) Шинэ Зеландын иргэн билээ. Харин Harry Potter киноны зураг авалтыг Англи улсад хийжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих