Ургийн овгоо сэргээе

Bolorerdene Shiljeet


Бидний цөөхөн Монголчуудын үр хойчис залуучууд ураг удмын түүхээ мэддэггүй, угийн бичиг хөтлөж сураагүй, ургийн модны зурлагаа тайлбарлаж чаддаггүйгээс цусан төрлийн хүмүүс гэр бүлэх болох үзэгдэл хэвийн зүйл болжээ. Удам судраа хэлж тайлбарлаж өгөх хижээл насны эцэг эхүүд нь ч өөрсдөө ургийн овгоо ч мэдэхгүй өсөж хүмүүжсэн соц нийгмийн үр сад шүү дээ.

Энэ асуудал Улаанбаатарын иргэдийн утааны асуудлаас ч илүү хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрчээ. Бас л монгол хүний сэтгэлгээгээр эцэст нь тулсан хойно сэхээрч "өнөөдрийн утааны асуудал" шиг сүржигнэх биз. "Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-дээ үхдэг" гэж хэлц үг байдаг даа.

Аюул ойртсоныг сануулаад байхад Ерөнхийлөгч, ҮАБЗ, УИХ бодлогын түвшинд хэлэлцэж гарц, зайлсхийх арга замыг эрэлхийлэхгүй байна шүү дээ. Энэ талаарх бодлогын шийдвэр гэвэл МУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны зарлиг, Засгийн газрын 2007 оны тогтоолоос хэтэрсэнгүй. Үүнээс хойш 10 жил өнгөрч буй ч “УДМЫН ШАСТИР”-аа хөтлөж, ураг удмын түүхээ үр хойчдоо өвлүүлж байгаа гэр бүл, иргэн хэд байгаа бол?

Түүхч судлаачдын үзсэнээр монголчуудын ургийн овог хэрэглэх, угийн бичиг хөтлөх заншил Манжийн эрхшээлд байх үед бүдгэрч байгаад Ардын хувьсгалын дараа 1925 оны ЗГ-ын нууц тогтоолоор бүрмөсөн хориглосон гэдэг. 1990 оны Ардчилсан хувьсгалын буянаар төрийн бодлогын түвшинд биелэлээ олсон ч 70 жил завсарласны дараа сэргээж хэрэглэх нь амар зүйл биш болов уу.

Уг нь Монголчууд эрт дээр үеэс угийн бичгийг /МНТ-ны “Тэмүүжиний уг гарал ба бага нас” бүлэг/ үе дамжууулан хөтөлж заншсан түүгээр дамжуулан овог удмын хүмүүсээ таньж мэдэх, 9 үеэ өнгөртөл ураг төрлийн хүнтэй ураг барилдахгүй байх зарчим баримталж иржээ. Энэ ариун нандин уламжлалыг тасалдуулан нэг сая ч хүрэхгүй хүн амтай Ар монголыг цус ойртуулах замаар монголчуудын генийн чадварыг сулруулж үндэстнийх нь хувьд мөхөөх их гүрнүүдийн далд бодлого ч байсан байж болох. Одоо ч энэ бодлого үргэлжилж байгааг үгүйсгэхгүй. Хэдийгээр угийн бичиг хөтлөхийг хориглосон ч монголын ухаант өвөг дээдсүүд өөрсдийн үр удмын түүхээ нууцаар тэмдэглэж ирсэний ачаар өнөөдрийг хүртэл мөхөлгүй, үржиж өссөөр 3 сая гаран болжээ.

Иймд одооноос бид тасалдсан угийн бичгээ үргэлжүүлэн бичиж овог удмаа цэвэр ариун байлгах, удам угсаагаа мэдэж гэр бүл болцгоон монгол хүний генийн чадварыг сайжруулахад иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухал болоод байна. Нийгэмд танигдсан эрдэмтэд судлаачид ургийн бичиг хөтлөхийн ач холбогдол болоод нийгэмд, гэр бүлд, хойч үед үзүүлэх ашиг тусын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоо гаргаж тавьсаар байгаа ч гарт баригдаж нүдэнд үзэгдэхүйц дорвитой үр дүн үзэгдэхгүй байна.

Дээр өгүүлсэн төр засгийн шийдвэрээр угийн бичиг, ургийн модны зураглал хөтлөхийг үүрэгдэж журамласан боловч “Бушуу туулай борвиндоо баастай” гэх үлгэрээр дутуу дулимаг бодсон, зарим чухал хүчин зүйлийг тооцож үзээгүйгээс улам уруудах хандлагатай боллоо.

Сэргээж байгаа бол ул суурьтай хандаж ургийн овгийг нэрний хавчуурга төдий биш тэргүүлэх нэршил болгож хэрэглэмээр байна.

Үүний тод илрэл нь хүн бүрт ургийн овгоо үзэмжээрээ сонгох боломж өгсний хар гайгаар хүн амын илт дийлэнх нь /судалгаагаар 80 хүртэлх хувь/ “Боржигон” овогт болчихлоо.Энэ овог нь Чингис хааны алтан ургийнханд хамаатай болохоор Чингис хааны үр удам гэж хэлэгдэх юм шиг бүгд адил сэтгэснээс одоо ямар ч төрөл садны холбоогүй улсууд ижил овгоор дуудагдах болсон.

Энэ үүссэн нийгмийн гажиг үзэгдлийг /парадокс/ эрт дээр нь засаж залруулахгүй бол хэдэн арван жилийн дараа монголчууд бүгд “боржигон” овогтонд уусаж ургийн овог гэсэн нэршил утгаа алдаж эхлэнэ. Бүхэл улсаараа нэг овогтон /оросууд Иванов, англичууд Скотт, хятад солонгосчууд бүгд Ли, Ким овогтонгууд болохтой адил/ болох юм байна. Үнэхээр Гиннесийн номонд орохоор “онигоо”, инээдэмтэй хэрэг болох биш үү. Энэ пародоксыг засаж залруулах, монголчуудын цус ойртолтыг зогсоох, үндэстэнээрээ мөхөх аюулаас зайлсхийх ганцхан арга байна.

Сэргээж байгаа бол ул суурьтай хандаж ургийн овгийг нэрний хавчуурга төдий биш тэргүүлэх нэршил болгож хэрэглэмээр байна.

Одоо бол албан ёсоор хүний “оноосон нэр” голлож түүнийг тодотгож “эцгийн нэр” дагалддаг. Ургийн овгийг зарим албан бичиг хэрэгт бөглөх асуулт, нүд ч байдаггүй шүү дээ. Хэдий болтол нэг овог удмын хүмүүс ялгаатай нэрээр дуудуулж явах юм. Хэрэв гадаад улс орнууд шиг овгийн системд шилжээд овгийн нэрийг чухалчилдаг болчихвол овог удмаараа гайхуулах, бахархах, буруу зүйл хийвэл нэртэй төртэй овгийн нэрийг сэвтүүлснээсээ ичиж амьдрах болно. Эрх мэдэлтэн, эрхэм төрийн түшээд албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрийн овгийн хүмүүсээр төрийн албыг дүүргээд төрлийн алба болгочихсондоо эмзэглэж ичдэггүй л юм бол юунд цааргалах билээ.

Энгийн ард иргэд бидэнд ч хэн гэдэг албан тушаалтан, алдартан гавъяатан, эрдэмтэн хэний үр удам болохыг төвөггүй таньж мэдэх болно. Төрийн албыг төрөл саднаараа дүүргэсэн, монголын хүний удмын санд үл санаа зовох эрхэм л эсэргүүцэж магадгүй.

Тиймээс овгийн шинэчлэлийг дахин эхлүүлж ойрын хэдэн жилийн дотор багтаж овгийн системд шилжих бэлтгэлийг одооноос эхэлмээр байна. Энэ саналд олон нийтийн анхаарлыг хандуулж төр засгийн бодлогын түвшинд аваачихын тулд нийгэмд танигдсан эрдэмтэн судлаачид санал онолоо ширүүхэн хэлж шаардмаар байгаа юм.

Мөхөс миний бодлоор овгийн шинэчлэлийг эхлүүлэхдээ эхний ээлжинд доорх хэдэн зүйлийг гойд анхаарч үзмээр санагддаг.

Нэг. Монгол хүний ургийн овгийг нэрлэх

Монгол хүний овгийн нэршилд төр анхаарлаа хандуулж зарим нэг тал дээр хүрээ, хязгаар тогтоож хайрцаглаж өгөх хэрэгтэй байна. Дэлхийн ихэнх улс орнуудын овгийн нь нэршил нь язгуур үгийн араас ижил дагавар залгагдах замаар тухайн иргэн ямар үндэстэн болохыг төвөггүй таамаглаж болдог шүү дээ. Үүнтэй адил монгол хүний овгийг уншсан ямар ч гадаадын иргэн шууд энэ хүн Чингисийн удмын Монгол хүн байна гэж мэддэг байвал таатай юм.

Хэдэн жишээ татвал:

Орос хүмүүс ихэвчлэн (-ов, -ев, -ин) Иванов, Петров, Жуков, Пушкин, Елцин, Путин г.м
Грек овог (-кис, -дис, -лос) Дукакис, Николайдис, Ангелопулос, Онасис, Руссос г.м
Дани овог (-сен, -гаард) Андерсен, Ларсен, Нейлсен, Расмуссен, Хайгаард, Хэдгаард г.м
Швед овог (-сон, -грен) Карлссон, Юханссон, Эрикссон, Лундгрен, Линдгрен г.м
Украйн овог (-ко, -ка) Порошенко, Шевченко, Кличко, Бубка, Скрипка, г.м
Грузинууд (-дзе, -швили) Меладзе, Шеварднадзе, Джугашвили /Сталин/, Саакашвили, г.м
Арменууд (-ян) Хачатурян, Баграмчн, Петросян, Джигирханян гэх мэт төгсгөлтэй байдаг.

Эдгээр үндэстэн шиг овгийг нь уншаад ямар үндэстэн болохыг нь шууд хэлж болох олон улс орныг нэрлэж болно. Бидэнд ч гэсэн ийм боломжийг анхнаас нь чиглүүлээд өгчихвөл болох юм.

МНТ-нд дурьдагддаг овгуудыг боржигонууд, хатагинууд, адархинууд, бэлгэнүүд, бүгэнүүд, боржигинууд, бааринууд, хатигинууд, салжидууд, адархинууд, будаадууд, бэсүдүүд, урууд, мангууд, жүрхинүүд гэх замаар монгол хүний овгийн нэрийг -ууд, -үүд, -аад, -оод, гэж төгсгөж болж байна. Овог гэдэг нь нэг угсаа гарвалтай нэгэн удам төрлийн бүлэг хүмүүсийн ерөнхий нэршил тул монгол хэлний олон тооны дагаварыг залгах нь зохимжтой юм. Мөн түүнчлэн овгийн нэрэнд хэрэглэх холбоо үгийн тоо, оролцох үсгийн тэмдэгтийн дээд хязгаарыг тогтоол журмандаа хуульчлаад өгчих хэрэгтэй юм. Анхнаасаа тэгээд хуульчилчихвал хүмүүс тэр шаардлагыг хангахуйц овгийн нэр сонгох нь ойлгомжтой шүү дээ. Орчин үед хувь хүний мэдээлэл, өгөгдлийн бааз суурь цахимжсан тул хувь хүний удмын овог бичих талбарт хичнээн тэмдэгтийн орон зайг үлдээх вэ гэдэг жижиг гэлтгүй асуудлаас үүдээд яваандаа үсгийн тоог хязгаарлах зайлшгүй шаардлага гарч ирж магадгүй. Энэ мэт учир шалтгааны зүгээс холбоо үе нь 2-оос хэтрэхгүй, нийт тэмдэгтийн тоо нь 16-аас хэтрэхгүй ч юм уу байна гээд журамлаад өгчихвөл болно.

Гадаад улс оронд эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдын нэр, эцгийн нэр хэтэрхий уртаас болоод онооны цахим самбар дээр таллаж, хагаслаж бичсэн байгаа харагддаг. Монгол овог нэрийг спортын тайлбарлагч, телевизийн нэвтрүүлэгчид дуудахдаа хэлээ хугалчих шахан буруу дуудах явдал байна. Гадаад улс оронд ургийн овгийн нэршлийн оронд эцгийн нэрээр дуудуулдагийн дутагдалтай талыг хүн бүр нэг их анзаардаггүй байх. Дэлхийд танигдсан нэртэй улс төрч, эрдэмтэн мэргэд, алдар гавьяатнууд, алдартай тамирчдын үр удам эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн авч хожим бас л дэлхий дахинд нэр алдартай болж болно шүү дээ. Энэ тохиолдолд нэг ургийн овгоороо хамтдаа дуудуулах бус тус бүрдээ эцгийн нэрээр дуудуулах болно. Монголчууд бид цөөхүүлээ тул хэний үр удмыг мэдэж болох ч дэлхийн дэвжээнд эцэг, хүү 2 гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хэрэв ургийн овгоо зохих түвшинд албан ёсоор хэрэглээд сурчихвал ижил овогтой нэг угсаа гарвалтай хүмүүс байна гэдгийг таамаглаж чадна.

Жишээ нь: Олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын хүү хожим хойно бас олимпийн аварга болоход одоогийн хэлж заншсанаар Түвшинбаярын . . . тэр гэгдэнэ. Гадаадынхан өөр овогтой болохоор нэг удмын хүмүүс гэдгийг анзаарахгүй өнгөрнө. Хэрэв ургийн овгоороо дуудуулбал хүү нь овог удмаараа бахархаж, дэлхийн улсууд ч ураг төрлийн холбоотойг мэдрэн сайшааж магтана. 

Хоёр. Хүний нэр ба овгийг бичих, унших

Хэрэв бид овгийн системд шилжвэл эцгийн нэрийг бүтэн дурьдах шаардлагагүй болох юм Боржигин Есүхэйн Тэмүүжин-Боржигин Е. Тэмүүжин, хатиган Болдын Бат-Хатагин Б.Бат, Бэсүүд Доржийн Оюун-Бэсүүд Д.Оюун гэж бичиж дуудаж болно. Хэрэв эцгийн нэрийг огт дурьдахгүй бол тэр овогт тэр гэж уншаад албан бичигт тэмдэглэхдээ “овогт” гэдэг үгийг зай талбай ашиглах, цаг хугацаа хэмнэх үүднээс бүтэн бичихгүй ямар нэг дан тэмдэгтээр орлуулж бас болно. Жишээ нь: компьютер, гар утас зэрэг мэдээлэл оруулах төхөөрмж дээр байнга байдаг “*”, “#” товчлуурыг хэрэглэж болох юм. “Боржигон*Тэмүүжин” гэж бичээд “Боржигон овогт Тэмүүжин” гэж унших жишээтэй. Шууд залгуулаад биччихвэл Боржигон, Тэмүүжин гэсэн тус тусдаа овогтой 2 бие хүн үү, эсвэл Боржигон овогтой Тэмүүжин гэсэн ганц бие хүн эсэхэд эргэлзэх байдал үүснэ. Харин овгийн нэршил хэсэгт дурьдсанаар “Боржигонуууд Тэмүүжин” гэж бичигдсэн байвал Боржигонууд овогт Тэмүүжин гэгч байна гэж ойлгогдох юм.

Гурав. Ургийн овгийг бүртгэж баталгаажуулах

Нэгэнт угийн бичиг, удмын овог гэгчийг дурсалгүй 70 гаран жил болчихсон тул өөрийн жинхэнэ овгийг мэдэх хүн бараг л байхгүйтээ адил, 70 гарч 80 шахсан хөгшин ч овог, удам судраа мэднэ гэхэд хэцүү. Хүн бүр овгоо тааллаараа сонгох боломж өгсөн тул хүн амын нилээд хувь нь “Боржигон” овогт болчихсоныг дээр хэлсэн. Тэгэхлээр овгийн системд шилжихээр бол төрөл садны ямар ч холбоогүй хүмүүс ялгаатай овогтой байх ёстой гэсэн хатуу зарчим баримтлах хэрэгтэй байна. 
Улсын бүртгэлийн газар хуулийн этгээдийн оноосон нэрийг олгохдоо нэр давхардахгүй байх шалгуурыг эхний ээлжинд тавьдагийг бүгд мэднэ. Яг үүнтэй адил зарчмаар төрөл садны бус хүмүүст овгийг давхардуулж өгөх ёсгүй. Хэн түрүүлж бүртгүүлсэн ураг төрлийнхөн тухайн овгийг эзэмшээд дараагийхад нь өмнөхтэй төрөл садны холбоотой биш бол өөр овог хэрэглэхийг зөвлөх замаар Монгол улсын нийт хүн амыг төрөл садны холбоогоор үл давхцах овгийн бүртгэлтэй болгох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал хүн амын бүртгэлийн системд илт ахиц гарч овгийн нэрээр хайх, эрэмблэхэд маш хялбар болно.

Манай улсын хүн ам 3 сая гаран болсон гэж үзвэл бидэнд хичнээн ялгамжтай овогийн нэршил хэрэг болох вэ гэдгийг тооцож үзье

1-рт Эцгийн талыг дагаж ургийн овог уламжлагдах тул 1.6 сая хүн орчим эр хүйстэй гэж тооцож болох юм.

2-рт Хүн ам судлаачдын үзсэнээр хүний нэг үе удам гарч ирэх генетикийн хугацаа 25 жил байдаг. Өөрөөр хэлбэл таны удам залгах хүү чинь гэр бүл зохиогоод 25 насан дээрээ хүүтэй болно гэсэн үг.

3-рт Монголчуудын 1 өрх бүлийн бүтцэд дундажаар 3 хүү оногдоно гэж үзвэл 75 настай буурлын доор хичнээн ижил овогтон эр хүйстэн байх вэ?

Буурай өөрөө + 3 хүү + 3 хүүгийн 9 ач + 9 ачын 9 гуч = 22 хүн ижил овогтой болж таарч айна. 

1600000 : 22 = 72700 ба Монгол улсын нийт хүн амыг төрөл садны хувьд давхцахгүйгээр овоглоход нийтдээ 75 мянга хүрэхгүй ялгамжтай овогийн нэршил шаардлагтай болж байна. Дахиад өөр шинэ овог үүсгэх ямар ч хэрэггүй. Шинээр мэндэлсэн хүүхэд болгон аль нэг овгийн нэрийг л авна. Ураг төрөл садан хүмүүс 4-ээс олон үеэрээ нэгдэж чадвал нэг овгийн доор жагсах хүмүүс улам олон болж овгийн нэр улам цөөрөх боломжтой.

Тэгвэл Монгол улсад статистикийн мэдээгээр давхцахгүй нэртэй ААНБайгууллагууд 140 мянга шахам байдаг юм байна. Барагцаалбал 2 дахин олон тоотой ААНэгжийг бүртгэж болоод байхад 70 мянга гаран овогийн нэрийг бүртгэж баталгаажуулахад асуудал байхгүй биз дээ.

Шинээр овог олгохдоо овог хүссэн ураг удмын хүмүүс дундаа "Удмын шастир"-ыг нээж хөтөлсөн байх шаардлага тавибал Монгол улсын нийт айл өрх, хүн ам нэгэн зэрэг өөрийн овгийн удмын шастир, овогтой болох боломж бүрдмээр байгаа юм.

Чингис, Чингис хаан, Соёмбо зэрэг төрийн ач холбогдол бүхий нэршилийг төр патентжуулж авсан шиг Боржигон, Тэмүүжин зэрэг онц ач холбогдол бүхий нэрс орсон овгийн нэрэнд төр хориг тогтоох хэрэгтэй. Боржигон овгийн сүүлийн хаанаас хойш 9 байтугай үе сунжраад одоо яс хугалж шинэ овог үүсэх мөчлөг аль эрт болчихсон. Үнэхээр өөрийгөө боржигон овогт гэж үзэж байгаа бол үүнийгээ бүх л талаар баримт, нотолгоотой, генийн түвшинд батлахыг төр шаардах эрхтэй. Чингис хааны академээр овоглодог нөхдүүд өөрсдийгөө баталж нотлох байлгүй дээ.

Ургийн овгийн нэршил, бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдэж байдаг орон тооны бус “Овгийн зөвлөл”-ийг засгийн газар, орон нутгийн түвшинд байгуулаад эрх дархыг нь өгчихвөл асуудал бүр цэгцрэнэ гэж би бодож байна.

Одоо л эхлүүлж зогсоохгүй бол улс үндсээрээ мөхлийн ирмэг рүү улам бүр ойртсоор байгааг ухаараач.

Иргэн Шилжээт Ө. Болор-Эрдэнэ

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. DEMJIJ BNAA, H.BATULGA GARBAL IIM SANALIIG UUHAIN TAS SHUURCH ABCH AJIL BOLGONOO... MONGOLOO ZURHENDEE TEEJ YABDAG ER.

    0 0 Хариу бичих
  2. 13-r zuunaas ehelie. ter ued odoogiin ali aimag sumdad yamar owogtnuud orshij baisniig todorhoilson nom eswel zuragt buduuwchiig erdemted TUUKHCHID gargachih. Tegeed l bugd owgoo shinecelcgee-e. Bugd borjigon yum bol bid muxuj bgaa undesten yum bna. bi borjigon owogtoi hujaag hurtel medne. Emgenel.

    0 0 Хариу бичих
  3. Ураг удмаа мэдэх нь хүн бүрийн л ариун үүрэг байх ёстой. Эмх замбараагүй байснаас соц үед холдож салсан ах дүү хоёрч гэр бүл болчихсон ,гарсан хүүхэд оюуны хомсдолтой болсон баримт байсан. Үүнд төр анхаарал тавьж цэгцлэх хэрэгтэй. Оюуны хомсдолтой хүүхдүүд чинь эхүүд нь өөр боловч нэг эцэгийн хүүхдүүд хоорондоо мэдэхгүй гэр бүл болсноос үүссэн байх магадлал их Тийм учир "ургийн зөвлөл " байгуулж цөөхөн монголоо цэцглэх хэрэгтэй байна.

    0 0 Хариу бичих
  4. КАЗАХУУД БИД УРАГ ОВГИЙН НАНДИН ХЭЛХЭЭГ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДЛЭН ХАДГАЛСАН ДЭЛХИЙН ЦӨӨХӨН ҮНДЭСТНЫ НЭГ БӨЛГӨӨ_БИ ДЭЭШЭЭГЭЭ 14 УЕ ӨВГӨДӨӨ МЭДНЭ.. ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань10,000-6,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр, хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон .Мөн шинэ ОВОГ зохион гээч нэг ХОЛИН БАНТАН бна,ЗҮГЭЭР л ӨӨРИЙН эцэг талийн ӨНДӨР ӨВӨӨГӨӨР ОВОГОО тогтооц_ээ тэгвэл 100-150 жилийн дараа ЦЭГЦЭРЧ үр дүн гарна:бас нэг том ГАЙ бол хэнийх н үл мэдэгдэх ЭЦЭГгүй хүүхэд цувуулагч хүүхнүүд,эднийг хүүхдынхээ овог ЭЦГын НЭРИЙГ зөв тогтоолгосон нөхцолд нийгмын халамж олгохсумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь улс үндэстэн бат ОРШИХУЙН тулд хүн бүр харицлага хүлээх ёстой

    0 0 Хариу бичих
    • Chi dut muu nutaggui guilgachin mn

      0 1
  5. дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  6. Энэ их зөв.дэлхийн бүх улс орнууд 3 нэрийн системтэй.манайх л 2 нэрээр явж байгаа нь буруу юм шиг санагддаг.ургийн овгоо мэдэхгүйгээс гадна хамгийн том аюул бол гэр бүлээс гадуур төрсөн хүүхдүүд ээжээрээ нагац өвөөгөөрөө овоглосон жишгийг улс үндэстний генетик удамшил үндэсний аюулгүй байдлыг бодолцон халах хэрэгтэй.энэ дэлхий дээр эцгийн эрхт ёс үйлчилж байгаа.эцэг нь хүлээн зөвшөөрөхгүй бол цусны шинжилгээгээр тогтоогоод эцгээр нь овоглох хэрэгтэй.халхууд манжид урваж орсноос хойш бүгд ургаа мэдэхээ байсан.ховд увсын ойрад гэр бүлд төрсөн бол төрөөд ухаан орох үед л бид тийм удмынх гээд хүүхдүүддээ хэлээд өгсөн байдаг байсан.эцгээс хүүхдэд гэр бүлийн хүмүүжлээр өвлөж ирсэн.бүр айлууд бие биенээ тэднийхэн эднийхэн гээд нэрээр нь биш овгоор нь дуудаж байхыг харж болно.ургийн овог гэж гарахад ямар ч хүндрэл учраагүй шүү.увс ховдын эх оронч ард түмэнд.дэмжиж байна.

    0 0 Хариу бичих
  7. дээрхи овог тус бүрээр одоогийн аль нутгаар голчилон амьдарч байсан талаар тойм зургаар харуулбал овгоо зөвөөр тогтооход тус болох бишүү Би гэхэд аав маань Сүхбаатар аймгийн Мөнххаан Баянтэрэм сумын орчимд төрж өссөн тэр орчим Боржигон овгийхон гэж ярьж байсныг иш болгон овгоо сонгсон жишээтэй Уг нь ураг овгоо зөв тогтоох нь маш чухал гэдгийг хүн бүр ухаардаг ч учираа олохгүй л байгаа даа

    0 0 Хариу бичих
  8. Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  9. BORJIGON OVOGIIG BUU DARAMTAL

    0 2 Хариу бичих
  10. маш зөв. ажил хэрэг болгох нь чухал.

    1 0 Хариу бичих
  11. http://cash4visits.com/ref.php?refId=344356

    0 0 Хариу бичих
  12. Дэмжиж байна. ажил хэрэг болгох чухал

    1 0 Хариу бичих
  13. Энэ доор байгаа пирамид загварын залилангийн шинжтэй сурталчилгаа агуулсан сэтгэгдэлийг админууд нь устгачихаж болдоггүй юм байх даа. Сайт бүрийн сэтгэгдэл дотор хөврөөд байх юм.

    0 0 Хариу бичих
  14. http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  15. http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
    • Зүгээр байхад мөнгө өгөөд байдаг юм бас байдаг юм байх даа Линкээр орж Регистр дарж хаана бүртгүүлэх юм бэ? тэгээд данс байхгүй надад яаж мөнгө дансанд орох юм бэ? Үнэн юмуу ,молиго юмуу Тэр линк энэ тэр нь хаана байгаа юм бэ?

      0 0
  16. https://udam.mn - Угийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээцгээе

    1 0 Хариу бичих
  17. ene ectoi zob shvv.yataltai exlvvlmeet b.na

    2 0 Хариу бичих