Найруулагч Б.Ганболд буюу Тука шинэхэн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. "Монгол контент" ХХК, "Хамба фильм", "SB picture"-ын хамтын бүтээл "Хоёр амь" уран сайхны кино ирэх хоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийхээр товоо зарлалаа. Өнөөдөр энэхүү дэлгэцийн шинэ бүтээлийн постерыг дэлгэсэн юм.
Киноны гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Гүнбилгүн, топ модель, жүжигчин Д,Пүрэвсүрэн нар тогложээ. Кино зохиолыг Х.Алтанханд бичин продюсерын багт жүжигчин С.Болд-Эрдэнэ, Р.Анхням нар ажиллажээ.