Туркийн их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

С.Цолмон


БНТУ-ын 2017-2018 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан, залуус ЭНЭ цахим хаягаар нэвтэрч, товлосон хугацаанд бүртгүүлэх боломжтой юм байна. Түүчнлэн тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандаж бүртгэлийн зааврыг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр шаардлагатай бичиг, баримтыг цахим хуудсанд оруулж бүртгүүлэх ёстой.

1987 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс магистрын тэтгэлэгт, 1982 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс докторын тэтгэлэгт тус тус хамрагдах боломжтой юм байна.

Бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр 2017 оны нэгдүгээр сарын 16-наас 2017 оны хоёрдугаар сарын 17-ныг дуустал хийх бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан бүртгэлийг хүлээж авахгүй. Мөн 1987 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс магистрын тэтгэлэгт, 1982 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс докторын тэтгэлэгт тус тус хамрагдах боломжтой юм байна.

Дашрамд дурдахад, тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахдаа сонгосон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогийг үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвх зүтгэл, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг байна. Түүнчлэн дээрх цахим бүртгэлийн системд нэр нь ороогүй их, дээд сургууль болон мэргэжлийг сонгох боломжгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих