Фэйсбүүк дэх хосуудын бодит амьдрал сошиал ертөнц дээрх шигээ байдаггүй

Т.Маралмаа


Таны Фэйсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээнд үргэлж хамт байгаа тухайгаа, хамтдаа юу хийснээ, бие биендээ хайртай тухайгаа нийтэлж, зураг, видео оруулдаг хосууд байдаг уу? Тэд хөндлөнгийн хүний нүдээр харахад хамгийн аз жаргалтай, атаархал төрүүлэм хос. Тэдний зураг хэдэн зуу, хэдэн мянган лайктай. Хүн бүр тэдний зурагны доор аз жаргал хүсч, сайхан хосууд болох тухай нь сэтгэгдэл үлдээдэг. Гэхдээ тэд бодит амьдрал дээр ихэнхи нь сошиал ертөнц дээрх шигээ байдаггүй бололтой. Брунелийн Их сургуулийн судалгааны багийнхан саяхан нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тухай судалгаа, шинжилгээ хийжээ. Гэтэл нэгэн сонирхолтой үр дүн гарсан байна.

Фэйсбүүк гэх мэт олон нийт ашигладаг нийгмийн цахим сүлжээнд үргэлж харилцааныхаа тухай халуухан, дотно буй зургаа нийтэлж, пост бичдэг хосууд бодит амьдрал дээр огт өөр харилцаатай байх магадлал өндөр гарчээ. Тэр ч бүү хэл энэ төрлийн хүмүүс бие биенээ үзэн яддаг, нэгнийх нь сэтгэл хөрсөн байх өндөр магадлалтай байдаг аж. Түүнчлэн хосуудын нэг нь нөгөөгөө хянаж, цагддаг, тэгш бус харилцаа бий болсон байх магадлал өндөр байдаг гэнэ. Тэд цахим ертөнц болон бодит амьдралд огт өөр хүмүүс. Тэгвэл яагаад заавал хуурамч байдал үүсгэн цахим хуудсандаа нийтэлдэг юм бол? Хариулт нь сонирхолтой юм. Сексологич Никки Голдштайны ярьнаар харилцааныхаа тухай тийнхүү байнга постолж, бусдаас олон лайк, сайн сайхан үгтэй сэтгэгдэл хүлээн авснаар хүн өөрийгөө илүү аз жаргалтай байгаагаар мэдэрдэг гэнэ. Сонирхолтой нь ийм төрлийн хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад өөртөө итгэх итгэл доогуур байдаг аж. Тиймээс хоёр биенийхээ харилцааг сайхан байгаагаар олон нийтэд түгээснээр илүү өөртөө итгэлтэй болж, сэтгэл санаа нь сайжирдаг гэнэ. Тэдний харилцаа үнэхээр сайн байгаа хэрэг биш, тэд зүгээр л тийм байлгахыг хүсч байгаа хэрэг. Харин эсрэгээрээ тэр бүр харилцааныхаа тухай олон нийтэд байнга дэлгээд байдаггүй хосуудын хувийн амьдрал дээрх төрлийн хостой харьцуулахад хамаагүй бодит, эрүүл байдаг. Дээрээс нь хавь илүү аз жаргалтай байдаг тухай Брунелийн их сургуулийн судалгаанд дурджээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ