“Боож үхлээ” жагсаалд урлагийнхан нэгджээ

“Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас энэ сарын 28-ны Бямба гарагт 12:00 цагт Сүхбаатарын талбайд "БООЖ ҮХЛЭЭ" жагсаал зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл энэхүү жагсаалд урлагийнхан нэгдэж ая дуугаа өргөхөөр болжээ. Жагсаалд нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон байна.

Түүнчлэн Б.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийх юм байна. Мөн тэднээс гапна одоогоор ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожект компанийн хамт олон утааны эсрэг жагсаалд нэгдэж, жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллахаар болжээ.

“Боож үхлээ” жагсаалыг энэ удаа сэтгүүлч Г.Алтантүрүү хөтлөж, Лемонс хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, Mr.Dogs хамтлаг ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох юм байна.

Дашрамд дурдахад, жагсаал дээр дуулахгүй ч, жагсаалд оролцож, утааны эсрэг хөдөлгөөнийг дэмжихээ Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Нара, жүжигчин Бооёо нар илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сүлжээний ажил огтхон ч биш юм шүү http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ