НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

С.Цолмон


НӨАТ-ын урамшууллын 19 дэх удаагийн сугалааны тохирол 2017 оны 1 дүгээр сарын 22-ны Ням гарагт явагдана. Сугалааны тохирол 19:00 цагаас MNB ТВ-ээр шууд явагдах юм.

Та энэ урамшууллын тохиролд хамрагдахын тулд 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх ёстой.

Түүнлэн ирэх гуравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ. Иймд, иргэн та дансны дугаар болон холбогдох мэдээллүүдээ баталгаажуулаагүй бол яаралтай мэдээллээ баталгаажуулах шаардлагатай байгааг ТЕГ-аас мэдэгдэж байгаа юм.

Иргэн таныг Ebarimt.mn сайт руу өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч ороход таны мэдээлэл баталгаажсан эсэх талаар тусгай цонх гарч мэдэгдэж байгаа аж. Уг үйлдэл нь гар утасны аппликейшн дээр хараахан нэвтрээгүй байгаа тул суурин компьютерээс Ebarimt.mn сайт руу нэвтэрч мэдээллээ баталгаажсан эсэхийг шалгаарай.

Интернэт орчинд орж мэдээллээ баталгаажуулах боломжгүй мессежээр баримтаа бүртгүүлдэг иргэдийн хувьд 131313 тусгай дугаарт асуултын тэмдэг илгээж, хэрэглэгчийн нэрээ аваад, үүнийгээ 1800-1288 дугаарт холбогдон өгч өөрийн нэр, регистерийн дугаар, дансны мэдээллээ баталгаажуулах боломжтой юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ