Трамп: Европын холбооноос дахиад ч олон улс гарах хэрэгтэй

Доналд Трамп Их Британийг Европын холбооноос гарах шийдвэрт хүрсэн нь маш зөв шийдвэр болохыг хэлээд “Их Британи үр ашиггүй маш их зардал Европын холбоонд төлсөөр ирсэн. Холбооноос гарсан нь тун зөв шийдвэр. Цаашид ч гэсэн олон улс орон Европын холбооноос гарах хэрэгтэй” хэмээн The Times-д ярьсныг The Wall Street Journal онцолжээ.

Түүнээс гадна АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Доналд Трамп Их Британид тун шударга, хоёр талд ашигтай худалдааны хэлэлцээр хийх санал тавихаар төлөвлөж байгаа гэнэ. Тэрээр “Бид энэ гэрээг шуурхай, зөв зохистой хэрэгжүүлэхийн тулд шаргуу ажиллах болно. Хэн хэнд нь маш ашигтай санал байх болно” гэжээ. Трамп энэ баасан гарагт буюу энэ сарын 20-ны өдөр албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн авснаар бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах эрх үүсэх юм. Тиймээс уг ёслолын ажиллагааны дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзан худалдааны хэлэлцээр хийх саналаа тавихаар төлөвлөж байгаа аж.

Их Британи өнгөрсөн зургаадугаар сард Европын холбооноос гарах шийдвэрт хүрсэн билээ. Ерөнхий сайд асан Дэвид Камероны санаачилсан Брекситийн санал асуулгын дараа Ерөнхий сайдаар сонгогдсон Тереза Мэй холбооноос бүрэн гарах хоёр жилийн явцыг түргэтгэж энэ оны гуравдугаар сарын сүүл гэхэд дуусгавар болгохоор төлөвлөж байна. Ингэснээр Их Британи Европын холбооны ямар нэг оролцоо, хамааралгүйгээр шинээр гэрээ хэлэлцээр хийх боломж үүсэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=344356

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ