Фэйсбүүкээс Германы холбооны сонгууль болохоос урьтаж хуурамч мэдээлэл түгэж болзошгүйг анхаарууллаа

Т.Маралмаа


Олон нийтийн фэйсбүүк сүлжээнээс Холбооны Бүгд Найрамдах Герман улсын холбооны сонгууль болох гэж буйтай холбоотойгоор хуурамч мэдээллүүд цацагдаж болзошгүйг анхаарууллаа. Учир нь өнгөрсөн оны сүүлээр болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Фэйсбүүкээр тархсан хуурамч мэдээллүүд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм. Улс төр, нийгмийн томоохон үйл ажиллагаануудын үеэр олон улсын томоохон мэдээллийн сувгуудын фэйсбүүк хуудсыг дуурайсан хуурамч хаягууд худал мэдээлэл тараах үзэгдэл түгээмэл дэлгэрээд байгааг CNN агентлагаас анхааруулаад байна. 

Энэ  онд олон нийтийн сүлжээ, тэр дундаа олон нийтийн хамгийн түгээмэл хэрэглэдэг Фэйсбүүк, Твиттер сүлжээний хувьд томоохон цахим халдлага удаа дараа гарч болзошгүйг шинжээчид анхааруулаад байгаа. Тухайлбал, дэлхий нийт 24 цагийн турш интернет сүлжээгүй болох, хувийн цахим хаягт зөвшөөрөлгүй нэвтрэн хүмүүсийн зураг видео зэргийг устгах, нэвтрэх боломжгүй болгох зэрэг аюул тулгарч болзошгүй байна. Тиймээс мэргэжилтнүүдийн зүгээс цахим сүлжээнд хувийн амьдрал, нууцлалтай хоблоотой мэдээ, материалаа хадгалахгүй байхыг RT агентлагаас анхаарууллаа. Фэйсбүүк хаягт тань хэн нэгэн зөвшөөрөлгүй орохоос хэрхэн сэргийлэх тухай энд дарж дэлгэрэнгүйг уншина уу. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ