Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Загварын ертөнцөд нэр хүндтэй “Next top model” телевизийн шоу нэвтрүүлэг Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр өчигдрөөс монголын үзэгчдэд хүрч эхэллээ. “Боловсрол суваг" телевиз", "Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчид хамтран хүргэж буй  “Моngolia`s Next Top Model” шоу нэвтрүүлгийн анхны дугаарт  нийт 22 оролцогч шилдэг 16 оролцогчийн төлөө өрсөлдсөн юм. Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт нийт 220 гаруй охид бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдэг 22 охин эхний дугаарт тэнцжээ. Шоу нэвтрүүлгийн дүрэм ёсоор нийт 16 оролцогч 16 нэвтрүүлгийн турш өрсөлдөн шилдгээ тодруулах юм.

Оролцогчид “Яагаад Милан, Парис, Нью-Йоркийн загварын тайзнаа монгол модель алхаж болохгүй гэж” хэмээх мөрөөдлийг тээн энэхүү шоу нэвтрүүлэгт хүч үзэж байгаагаа хэлж байлаа. Тиймдээ ч өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан тэмцээний талбарт гарчээ.

Сонгон шалгаруулалт гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан. Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид шилдэг 22-т багтсан бөгөөд тэд “Next top model” нэвтрүүлгийн түүхэнд амжилттай хэрэгжсэн болон нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөх юм. 

Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, супер модель Нора ажиллаж байгаа бөгөөд тэрээр оролцогчдод өөрийн туршлагаасаа харамгүй хуваалцан тэдэнд загварын ертөнцийн хүндхэн албаны ард гарахад туслаж буй.

Эхний дугаарын шүүгчээр “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, зөвлөхөөр ажиллаж байгаа  "Britain's Next Top Model" нэвтрүүлгийн ерөнхий продюсер Мартин Рэдмен нар шилдэг 16 оролцогчийг шалгаруулсан юм.

Мөн уг шоуны шүүгчээр загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил ажиллана. Хоёр сарын хугацаатай үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл нар ажиллаж байгаа билээ.

Оролцогчдийн хувьд 16-23 насны залуу охид, бүсгүйчүүд бөгөөд тэд өөр өөрийн хүсэл мөрөөдлөө тээн энэхүү шоуг зорин иржээ.

БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг дүүргэсэн Г.Ижилцэцэг, Г.Ихэрцэцэг эгч дүү ихрүүд, Унгарт загвар өмсөж байсан М.Анхбаяр болон “Андра модель” агегтлагт загвар өмсөж байсан Б.Даваажаргал зэрэг олон хүчтэй өрсөлдөгчид нэгэн тайзнаа гарчээ.

Тэд нэвтрүүлгийн багийнхны бэлдсэн хувцас, хэрэгсэл, make-up-ыг ашиглан 1960-1970-аад оны дүрд хувиран зураг авалтад оролцон өрсөлдлөө.

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн шилдэг 16 оролцогчийг танилцуулж байна.

Оролцогч Э.Оюунбилэг
“Сити” их сургуулийг “Зочид буудал, зоогийн газрын менежмент” мэргэжлээр төгссөн.
Бие даасан, хүчтэй бүсгүй байхын төлөө бага наснаасаа хичээж ирсэн түүний амьдрал гэрийнхнийх нь бахархлыг үргэлж төрүүлдэг. Дуртай зүйлээ хийж байхдаа аз жаргалыг мэдэрдэг учраас энэ тэмцээн түүнд ялалт авч ирнэ гэж боддог.

Оролцогч Б.Жагзмаа
Нэгдүгээр сургуулийн сурагч 
“Mongolia’s next top model” нэвтрүүлэг түүнд өөрийнхөө урьд өмнө нь харж байгаагүй шинэ төрхөө олж харах боломжийг олгосон. Насаар бага хэдий ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулах зорилготой.

Оролцогч Б.Түмэнжаргал
“АШУҮИС”-ийн оюутан
Загварын тайзан дээр алхсан туршлагатай ч улам их амжилт гаргахыг хүссэн. Харин хүсэл мөрөөдлөө бодит болгохын тулд мөн хүчтэй өрсөлдөгч байхын тулд “Mongolia’s next top model” шоунд орох замыг сонгосон.

Оролцогч Т.Номин-Эрдэнэ
ОУУБИС-д Санхүүч мэргэжлээр сурдаг.
Модель болно гэж төсөөлж ч байгаагүй эршүүд зантай охинд энэ тэмцээн хамгийн том туршлага болж буй. Өмнөх амжилтаасаа давсан амжилт гаргахын төлөө тэр энд ирсэн.

Оролцогч Ш.Мандхай
ОСНААУГ-т оператороор ажилладаг. 
Эр нөхөртөө сайн хань, хүүдээ бахархал болсон ээж байхын тулд хичээж амьдардаг түүний эгэл жирийн амьдралыг “Mongolia’s next top model” нэвтрүүлэг өөрчилж мөрөөдөлд нь хүргэнэ гэдэгт итгэдэг.

Оролцогч Г.Ижилцэцэг
БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг “Олон улсын эрх зүйч” мэргэжлээр төгссөн. 
Өөрийнхөө байгаа зан чанар, суурь хүмүүжлээр бусдад үлгэр дууриал болохыг хүсдэг бүсгүй. Түүний мөрөөдөл загварын салбараас гадна худалдааны салбарт шинэчлэл авч ирэх. 

Оролцогч Г.Ихэрцэцэг
БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 
Бүсгүй хүн тэвчээр хатуужил, сэтгэлийн хаттай байх ёстой гэж үздэг түүний бодол бусдаас ялгарах гол шинж. Шинийг турших, эрэл хайгуул хийх зорилгынх нь нэгээхэн хэсэг нь энэ нэвтрүүлэг мөн. 

Оролцогч М.Дашбалжид
Мэдээллийн системийн инженер мэргэжлээр суралцдаг.
Багадаа бие муутайгаасаа болж бусдад шоолуулж байсан бяцхан охин ээжийнхээ асаргаа сувилгаа, алтан гартай эмч нарын буянд эрүүл саруул өсөн торнисон. Бусдад элдвээр хэлүүлж байсан тэр охин одоо хэн болсноо харуулахын тулд “Mongolia’s next top model” шоунд оролцож байна.

Оролцогч Д.Бүжинлхам 
“МУИС”-ийн оюутан
Өөрийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээ задалж загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн. Тэрээр модель болох гараагаа “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгээс эхлүүлж байна. Энэ нэвтрүүлгээс өөрийнхөө шинэ дүр төрхөө олж өөрийнхөө амьдралд нэгэн шинэ хуудсыг нээх болно. 

Оролцогч М.Биндэръяа
“ШУТИС”-ийн оюутан.
Гэр бүлийнхэн нь түүнийг эрдэм номын хүн болоосой гэж хүсдэг. Тэр шамдан суралцдаг ч түүний сэтгэлд модель болох хүсэл мөрөөдөл оршин байдаг. Зөвхөн мөрөөдөөд суухыг хүсээгүй тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд зоригтой алхам хийсэн нь энэ нэвтрүүлэгт орсон явдал юм.

Оролцогч Б.Бат-Оюун 
“Сити” их сургуульд “Нүүр хувиргагч”-ийн чиглэлээр суралцдаг.
Хүний нүүрийг будаж хөөрхөн болгочихоод түүнээсээ сэтгэл ханамж авах хамгийн сайхан учраас нүүр хувиргагчийн чиглэлээр суралцдаг хэмээн ярьсан Б.Бат-Оюуны мөрөөдөл бага наснаас нь эхлэлтэй. Хийж үзээгүй бүх зүйлээ туршиж үзэх нь түүний гол зорилго.

Оролцогч Б.Ану-Үжин 
“Ирээдүй цогцолбор” ахлах сургуулийн сурагч.
Тэр бусдаасаа намхан нуруутай ч түүний модель болох хүсэл мөрөөдөл хэнээс дутахааргүй өндөр. Үүнийгээ батлахын тулд энэ шоунд орж ирсэн. 

Оролцогч М.Анхбаяр
Технологийн сургуулийн 3-р дамжааны оюутан.
Унгар улсын гудмаар алхаж явахад загварын агентлагт ажиллах санал тавьсан нь түүний модель болох хүслийг төрүүлсэн байна. Багаасаа үзэж өссөн “Next top model” шоу Монголд албан ёсны эрхтэй хийгдэх болсныг дуулаад эргэлт буцалтгүй орохоор шийдсэн.

Оролцогч Ю.Балжидмаа
“Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль”-д “Сэтгэл зүйч” мэргэжлээр суралцдаг.
Загварын ертөнц түүний хувьд дотоод ертөнцөө илэрхийлэх боломж. Байнга хувьсан өөрчлөгддөг энэ салбарт өөрийнхөө өнгө төрхийг үлдээх нь түүний чин сэтгэлийн мөрөөдөл.

Оролцогч Т.Сарангэрэл
“Эм Си Ди Эс Эф” компанид үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг.
Сайхан хувцас өмссөн хүнийг хараад өөрөө өмссөн юм шиг баярладаг түүний сэтгэл загварын салбарт дурлуулсан нэг шалтгаан мөн. Өөрийгөө нээх хүслийг нь бадрааж өгсөн учир “Mongolia’s next top model” нэвтрүүлгийг сонгосон.

Оролцогч Б.Цэрэндолгор
“Ач” анагаах ухааны их сургуульд “Шүдний эмч” мэргэжлээр суралцдаг.
Эмэгтэй хүний гоо сайхны төлөө ажиллах ёстой учраас шүдний эмч мэргэжлийг сонгосон хэмээн яриагаа эхэлсэн түүний дотоод ертөнц, үзэл бодол хэзээ ч хувирашгүй. Өөрөөс нь хэт хол гэж бодож байсан загварын салбар нь одоо түүнд хамгийн ихээр аз жаргал бэлэглэдэг.

Шилдэг 16 оролцогч “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хауст хоёр сарын турш байрлан амьдрах юм. Өөрийгөө нээж хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хамгийн шударга өрсөлдөөн, сорилт дунд өсөн дэвжих, орчин үеийн загварын хэв маягтай хөл нийлүүлэн алхах боломж гээд дэлхийн тавцанд монгол модель өрсөлдөх хамгийн том үүд хаалгыг энэхүү шоу нээж байна. 

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Tserendolgor egch bas Dashbaljid Ijiltsetseg ene 3 vnen hoorhon shvv

    0 0 Хариу бичих
  2. Teneg tserendolgor

    0 0 Хариу бичих
    • Teneg bish za

      0 0
  3. Юун Нансалмаа юун Оргил Нора нтр вэ.Хаанаас гарж ирсэн хэн гэдэг нь мэдэгдэхгүй байж ийм агуу БАЛЖИДМАА гэж бүсгүй НЭГ ГАЧИН МУЛАН #ЦЭРЭНДОЛГОРТОЙ зүйрлээд бгаа бээ ЗАЙЛ! ЗАЙЛШГҮЙ!

    0 0 Хариу бичих
  4. haanaasaa olson erliiz shulam be zailaach muu har erliiz uhna tseren dolgoroo

    0 0 Хариу бичих
  5. muu teneg tseren dolgor shulmas

    0 0 Хариу бичих
  6. хэхэ яасан донгио царайтай хаанаасаа олсон хөгшин царайтай залуухан насандаа харагддаггүй хүүхнүүдийг сонгож авсан гарууд вэ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    2 1 Хариу бичих
  7. ХАМГИЙН МУУХАЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ ЦАРАЙ ТӨРХТЭЙ, ЭВДЭРСЭН ТӨРХ ЦАРАЙТЭЙ МОНГОЛ БУС ХҮҮХНҮҮДИЙГ СОНГОСОН ЮМ БИШ ҮҮ

    2 4 Хариу бичих
  8. Make up artist crew n mundag umaa

    3 0 Хариу бичих
  9. NORA-iin orond oyungerel shuugch bsan bol ug ni

    3 3 Хариу бичих
  10. http://VisitsToMoney.com/index.php?refId=1052881

    0 0 Хариу бичих
  11. ene matruudaas hamgiin tsarailag matriig n shalgaruulah yumuu?

    5 2 Хариу бичих
    • тийм матрууд бгааз

      0 0
  12. Zuragchin n gej jinhen matar bainaa.

    1 2 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ