Фэйсбүүк хуудсанд зөвшөөрөлгүй нэвтэрч буй нэгнийг хэрхэн мэдэж, зогсоох вэ

Т.Маралмаа


Олон нийтийн сүлжээ хурдацтай хөгжиж буй энэ үед ихэнхи хүний хувьд сошиал сүлжээ нь ажил хэргээ амжуулдаг, өдөр тутмын, зайлшгүй хэрэглээний нэг хэдийнэ болжээ. Тэр дундаа монголчуудын хамгийн их хэрэглэдэг олон нийтийн сүлжээний нэг бол фэйсбүүк. Фэйсбүүкийн чат болох мессенжерийг хүмүүс ажил хэрэг болон хувийн хэрэгцээндээ түгээмэл хэрэглэж байна. Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсад гэхэд л нийт нэг сая орчим хүн зөвхөн фэйсбүүк сүлжээг ашиглаж буй тооцоо бий.

Тэгвэл та фэйсбүүкийн нууцлалд хэр итгэлтэй байдаг вэ? Хэн нэгэн таны хувийн орон зайд нэвтэрч байгаа юм биш биз? Цахим сүлжээний гэмт хэрэг, хакерчдын арга улам нарийсч буй энэ үед олон нийтийн сүлжээний нууцлалд нэг их итгээд хэрэггүйг судлаачил сануулж байна. Ялангуяа 2017 онд цахим халдлага дэлхийн нийтэд заналхийлэх төлөвтэй буйг олон улсын шинжээчид сануулсаар байгаа юм.

Цахим халдлагад өртөхгүйн тулд та бид юу хийж чадах вэ

Хамгийн түрүүнд фэйсбүүкдээ зураг, бичвэр нийтлэхдээ хэнд харагдах тохиргоотой байгааг анзаар. Public тохиргоотой зураг хийж, хаана байгаагаа бичнэ гэдэг гэмт хэрэгтэнд өгөөш болно гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс фэйсбүүкийн тохиргоогоо ямагт анзаарч, ямар нийтлэл зураг хэнд харагдахаар нийтэлж буйгаа анхаар.

Өөр хүн фэйсбүүкд тань нэвтэрснийг хэрхэн мэдэх вэ

Компьютер, ухаалаг утас, таблетын алиных нь хэрэглэгч байсан танаас өөр хэн нэгэн фэйсбүүк рүү тань орсныг мэдэх боломжтой. Үүний тулд Settings-Security-Where you’re logged in цэс рүү ороорой. Ингэснээр хаанаас ямар төхөөрөмж дээрээс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр нэвтэрсэн болох нь харагдана.

Аз болоход фэйсбүүк хэд хэдэн газраас зэрэг орох боломжтой учраас бидэнд профайлаа хянах боломж олгож байна.

Хэрэгт дурлагчдаас хэрхэн ангижрах вэ

Settings-Security-Where you’re logged цэс рүү орон хаанаас хэзээ ямар төхөөрөмжнөөс фэйсбүүк рүү тань орсныг мэдсэний дараа хажуугийн товчлуур болох “End activity”-ийг дарснаар тэдгээр хэрэгт дурлагчдыг холболтоос тасалж чадна. Энэ үйлдэл таныг хаа нэг газрын компьютер дээр фэйсбүүкээсээ гаралгүй мартаж үлдээсэн үед ч мөн туслах цэс гэдгийг дурдах хэрэгтэй. Заримдаа фэйсбүүкээ гаргалгүй гарч явсан үед заавал буцаж очилгүй, “End avtivity”-ийг идэвхижүүлэн лог аут хийгээрэй.

Хэрэгт дурлагчдаас хэрхэн сэргийлэх вэ

Хэн нэгэн фэйсбүүкт нэвтрэх үед танд зурвас ирж мэдэгддэг болгоорой. Үүний тулд Settings > Security > Login Alerts цэс орж идэвхижүүлэлт хийгээрэй. Ингээд ч хангалтгүй санагдвал Settings > Security > Login Approvals хэмээн нэвтэрч, таныг фэйсбүүк рүүгээ орсон байхад өөр хүн давхар нэвтрэхээр оролдох үед зурвас илгээх цэсийг сонгож идэвхижүүлээрэй. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. heregt medeell awlaa bayarllaa amjilt

    0 0 Хариу бичих
  2. Bayrallaa heregtei medeelel bna!

    0 0 Хариу бичих