Бидэнд жинхэнэ удирдагч хэрэгтэй байна

Рысбек М.


Хараад байхад олон хүмүүс эрх мэдэлтэй хүнээс болгоомжилдог болжээ. Гэхдээ тэднийг буруутгах аргагүй юм.  Өнөөдөр Монгол улсад ажилгүйдэл газар авсан. Нийт ард иргэдийн бараг 60-аас дээш хувь нь зээлтэй байна. Иргэд ажил хийхийг хүсч байгаа ч ажил олдохгүй, олдсон ч авдаг цалин нь амьдралдаа хүрэлцдэггүй. Тэд орох оронтой болох гэж, амьдралаа сайжруулах гэж авсан зээлээсээ айж байна. Төрийн албан хаагчид ажлаа алдахаас айж байна.  Аргаа барсан иргэд маань баян орнууд руу гарч тэдний иргэдийн голсон ажлуудыг хийж амьдралаа залгуулж, өрөө төлж байна.
 
Тэд бол төр засаг маань олигтой байсан бол улс орныхоо хөгжилд гар бие оролцож явах байсан инженер, эмч, хуульч, програмист залуус одоо гадаадын баячуудын гэрийг цэвэрлэж, ресторанд хоолыг нь бэлдэж, эцэг эхийг нь асарч яваа.  Энэ шударга явдал мөн үү. Бид энэ бүхнийг  зогсоох цаг болсон. Манай улсад агуу удирдагч хэрэгтэй байна.  Өнөөдөр Монгол улсад хэлэлцээр хийж чадахгүй хүмүүс хэлэлцээр хийж байна . Оюу толгойтой хийсэн гэрээг хар.  Ийм хүмүүс улс орныг удирдаж авч явж чадах уу.  
 
Улс орныхоо төлөө зоригтой шийдвэрийг улстөрчид биш ард иргэд бид гаргах болсон.
 
Оюу толгойн гэрээ хэлэлцээр хийхэд АНУ-ын гэр бүлийн хоёр хүнээс хэдэн сая доллар төлж зөвлөмж авсан гэж уншиж байсан юм байна. Гэтэл өнөөдөр энэ гэрээ иргэдэд ямар ч үр ашиггүй гэрээ болсон. Арай ч дээ. Одоо бидэнд Эрдэнэс таван толгойн гэрээ хэлэлцээрийг зөв хийх хүн хэрэгтэй.  Бидний төрд итгэх итгэл аль хэдийнэ унтарчээ. Тиймээс бидний итгэл найдварыг эргүүлэн авч ирэх хүн хэрэгтэй байна.
 
Бидэнд хэлдэг хүн биш хийдэг хүн хэрэгтэй байна.  Хэлсэн амандаа хүрдэггүй хүн бидэнд хэрэггүй. Манай эдийн засаг цаашдаа улам хүндрэх төлөвтэй байна. Одоогийн байгаа Монгол улсын  улстөрчид хэзээ ч агуу Монгол Улсыг бий болгож чадахгүй. Учир нь тэд ашиг сонирхлын зөрчилтэй, эх орноо гэсэн сэтгэлгүй, тэгээд ч тэдэнд тийм чадал ч байхгүй.  Монгол улсыг дахин сэргээн мандуулах хүн бидэнд хэрэгтэй байна. Одоо улс орныхоо төлөө зоригтой шийдвэрийг улстөрчид биш ард иргэд бид гаргаж тэмцэх цаг болсон байна.
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. parlamentiin zasag hotsrogdson zasag

    0 0 Хариу бичих
  2. resbik gene uu bichsen hun ni..

    0 0 Хариу бичих
  3. Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  4. http://Cash4Visits.com/ref.php?refId=344534 линкээр ороод үз Монгол +18 байна.

    0 0 Хариу бичих
  5. Chaddag hunee olmoor bga bz, esvel boslog gargah heregtei

    1 0 Хариу бичих
  6. хэлэлцээр хийж чадахгүй хүмүүс хэлэлцээр хийж байна . ГЭНЭ ҮҮ? тэгээд чаддаг хүн хэн байгаан ??? бүгд л адилхан социализм гэдэг тас харанхуй нүхэнд 70 жил хоригдож байгаад гарч ирсэн ав адилхан, ив ижилхэн хэлэлцээр хийж чадахгүй, хэлэлцээр хийж сураагүй гарууд биз дээ!?

    0 0 Хариу бичих
  7. Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй, ямар ч үндэсний удирдагч гарч ирэхгүй.

    1 0 Хариу бичих
  8. Elbegdorjiig hurdan ogtsruulaach .Elbegiin talaar garsan muu medee doroo alga bolhoh umaa irged idvehtei ogtsruulah ajildaa orooch uls oron ard tumen hetsuudlee

    2 0 Хариу бичих