Оршуулгын үнэ хөөрөгдөл

Ө.Үлэмжтөгс


Саяхандаа, өнгөрөгч долоо хоногт дотны найзын маань аав өөд болж, бага наснаас найзалж нөхөрлөсөн  бидний хэсэг нөхөд боломжоороо хэдэн төгрөг нийлүүлж дугтуйнд хийсээр гэрт нь очив. Ажил нь амжиж байна уу, туслах хүн хүч,  амжуулах дутуу хөтүү зүйл байна уу гэж асуувал, “Буяны цогц үйлчилгээ гэдэг юм захиалчихлаа. Мөнгийг нь төлчихөөр  цаанаас нь бүх юмыг нь хийгээд өгчихдөг юм байна.  Бид хамаатан садандаа хэл дуулгах, гэртээ хоол ундаа л бэлтгэхээс бусдаар гадуур хөөцөлдөх ажил алга юм байна” гэх нь тэр. Ингэж хэлэх даруйд нь дүн өвлийн хүйтэнд хөлдүү газарт бензин асган шатааж гэсгээн, булшны нүх ухаж, ухантаж байсан тэртээх өвлийг санав. Алтан хайрцаг нээлгэхэд буусан өдөр, цагт амжуулахаар тал, тал тийш хуваагдан ажил амжуулж гүйцгээсээр гашуудах ч сөхөөгүй эцсийн замд нь үдсэнсэн.

Буяны ажил арваад жилийн өмнөхөөс хамаагүй хялбар болж өмнөөс нь бүгдийг амжуулаад өгчихдөг үйлчилгээ нэвтрээд чамгүй хугацаа өнгөрснийг анзаарвал нэгэн бодлын дэвшилтэт үйлчилгээ мөн юм. Нөгөө талаас нь харвал, бүхнийг өмнөөс нь хийгээд өгөх “буянтай” үйлчилгээг цогцоор нь сонгоод хийлгэчих тэнхэлтэй өрх нэг сая гаран хүн амтай нийслэлд маань хэчнээн бол?

Статистикийн тоон мэдээллээс харвал манай улсад жилд 15 мянган хүн нас бардаг бөгөөд үүнээс зургаан мянган тохиолдол нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ дүн үзүүлэлтийг долоо хоногт хувааж үзвэл Улаанбаатар хотод нэг долоо хоногт 115 хүн өөд болдог гэсэн дундаж тоо гарна.  Эдгээр “ажил явдал”-ын ердөө дөчөөс тавин тохиолдолд нь “Улаанбаатар Буян” ХХК тэргүүтэй оршуулах зан үйл гүйцэтгэдэг газруудаар үйлчлүүлдэг аж.  Цаг зав, явдал чирэгдлээ тооцвол хэн ч л “Буян” компаниудад хандмаар...  Цогц үйлчилгээний үнийн тариф хэрвээ хөрсөнд нутаглуулах бол 1 сая төгрөгөөс 6 сая төгрөг. Үүнд, шарилын хайрцаг, булшны чулуу, шарилын машин,  элс хайрга, цементнээс өгсүүлээд газар ухах гүйцэтгэл зэрэг багтах аж. Харин шарил чандарлах үйлчилгээг зөвхөн “Улаанбаатар Буян” компани үзүүлдэг бөгөөд үнийн хувьд багцын үнэ нь үйлчилгээнээс хамаарч 1,364,000₮-4,514000₮ үнэтэй. Шарил чандарлах үнэ дангаараа 730 мянган төгрөг байдаг аж.  Энэ дурьдаж буй үнийн дүнгүүд зөвхөн шарил нутаглуулах зардал бөгөөд буяны үйлчилгээний төлбөрөөс гадна гэртээ хүмүүс хүлээж авах хоол, цайны зардал, нутаглуулсны дараах буяны цагаалгын тооцоо,  жижиг урсгал зардлуудыг нэмбэл өөд болоочийг нутаглуулах нийт зардал бүр л нэмэгдэнэ.

Буяны үйлчилгээ юу боловсон наймаа юу?

Арван хоёр жилийн өмнө буюу 2004 оноос  “Улаанбаатар Буян” компани чандарлах үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд нийслэл хотод нас барагсдын ар гэрийнхний 40 орчим хувь нь чандарлах үйлчилгээг сонгодог гэсэн статистик байна. Судлаад үзвэл “буяны” бизнес хийдэг тав, зургаан компаниас хамгийн өндөр үнийн ханштай нь “Улаанбаатар Буян” гэдгийг үйлчлүүлэгчдэд  “Суварга буян”, “Сувд буян” зэрэг өрсөлдөгч компаниудын зөвлөх үйлчилгээний ажилчид тогтмол сануулж, монополь компанийн үнийг буулгах шаардлага буйг “ятгах” аж. Эндээс авч үзвэл оршуулах үйлчилгээ тэр дундаа чандарлах үйлчилгээний ханшийг буулгах бололцоо хангалттай байгаа нь анзаарагдана. Нийслэл хотод өөд болоочдоо оршуулах  өртөг бодит зардлаасаа хэт өндөр байгаагаас л ажил явдал тохиолдсон гэр бүлүүдийн тэн хагасаас илүү нь  “буяны үйлчилгээ”-г сонгохгүй байх шалтгаан болж байна.  “Улаанбаатар Буян” компани эрхлэн гаргасан “Чин сэтгэлээр номон зул өргөмү” номдоо “Манай компани нэг шарилыг 40 литр саляарк буюу 50 000 төгрөг, 20 000 төгрөгийн тогоор шатаадаг” хэмээн товч тодорхой дурьдсан байх аж. Өөрсдийнх нь баталснаар чандарлах бодит зардал ийм. За яахав үүн дээр НӨАТ, үйлчилгээний хөлс нэмэгдлээ гэхэд арав дахин нугаларсан үнэтэй болно гэдэгтэй хэн ч санал нийлэхгүй.  Өртөг өндөртэйгээрээ алдартай Япон улсын нийслэл Токиод оршуулгын нийт зардал нь 2.31 сая иен байх бөгөөд үүний 400 мянган иен нь будаалгад, 550 мянган иен нь ламын хөлсөнд, 600 мянган иен нь чандар байршуулах хоргонд, 200 мянган иен нь салах ёс гүйцэтгэх заалны түрээсэнд, 120 мянган иен нь хөшөөн дээр тавих цэцгэнд,  80 мянган иен нь унааны зардалд, мөн нэг хүний 1000 иенээр тооцсон гарын бэлгэнд  тус тус зарцуулагддаг аж. Хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, сарын дундаж орлого манайхтай харьцуулашгүй, тэр хэрээр амьжиргааны өртөг өндөр Токио хотод өөд болоочоо эцсийн замд нь үдэх нийт зардалтай ядуу Улаанбаатарын буяны компаниудын ханш худалч хүнд бараг л ойролцоо байгаа нь харамсалтай.  

Өдгөө бидний даган мөрдөж буй оршуулгын дэг 1952 онд маршал Х.Чойбалсанг өөд болоход шарилыг нь хайрцагт хийн нутаглуулснаас хойш дэлгэрсэн соёл. Түүнчлэн даваа, лхагва, баасан гаригт л хүн нутаглуулна гэсэн бурхны ном байхгүй. Гаригийн сайн өдөр, цагтай огт хамаагүй МАХН-ын Төв хорооны тогтоол. Тэр цагт Аж үйлдвэрийн комбинат хамгийн олон ажилтантай байжээ. Тэр хэрээр өдөр болгон л хэн нэгнийх нь ар гэрт хагацал тохиолдоно. Машин гаргаж өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс ажил үүргийг зохицуулах үүднээс дээрхи хуваарийг боловсруулж Намын төв хороо баталснаар бид өнөө хэр сондгой тоотой ажлын өдрүүдэд оршуулах ёслолыг үйлдэж буй.

Нүглийн бус буяны компаниуд нийгмийн хариуцлагаа хэзээ хэрэгжүүлэх вэ?

Хорт хавдрын өвчлөл, түүнээс үүдсэн нас баралтын тохиолдол сүүлийн хориод жилд огцом өссөн. Манай нийслэлд эрүүл ахуй, экологи талаасаа хамгийн тохиромжтой оршуулгын зан үйл нь хайлж чандарлах ёсон мөн гэдгийг лам хуврагуудаас өгсүүлээд эрдэмтэн судлаачид ч дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. “Нас эцэслэж буй хүний амьдралын чанар хэмээх ухагдахуун байх буюу халдварт өвчин, хорт хавдраар амьсгал хураасан, хөл хүнд байхдаа өөд болсон, амиа егүүтгэсэн хүний шарилыг заавал чандарлах ёстой байдаг” хэмээн шашны судлаачид үздэг бол, харин шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид, “Хорт хавдар, халдвар өвчний вирус хөрсөнд маш удаан амьд оршдог. Энэ үүднээсээ экологийн маш том хохирлыг нийслэлчүүд амсаж байна. Тиймээс нэн тэргүүнд тулгарч буй аюул бол гүний худгийн уснаасаа хордох эрсдэл хаяанд тулчихаад байна” гэж тайлбарлана. Хожим тохиолдож болзошгүй энэ мэт эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд “үнэтэй” чандарлах үйлчилгээг л бултаараа сонгомоор... Гэтэл хорт хавдараар өвчилсөн гэр бүлийн гишүүнээ асарч тойглосоор байр, унаа тэрэгнээсээ өгсүүлээд байдгаа үрчихсэн айл өрхөд зардал өндөр оршуулгын хэлбэрийг сонгох чадал бий юу? Өвчлөлийн үзүүлэлт, нас баралтын тоо хамгийн өндөр хотын захын гэр хорооллын өрхүүдэд энэ бүр ч боломжгүй. Тиймээс ямар ч боломжгүй гээд Нарангийнхаа энгэрт нүх ухаад, давуунд ороож тавьсаар байх уу?  Тэгвэл ямар гаргалгаа байна вэ? Буяны нэрээр ашиг хангалттай олж буй “Улаанбаатар Буян” компани нийгмийн хариуцлагаа эрхэмлэж үнээ буулгах. Үүнийгээ ч ухамсарлаж “эко” үйлчилгээ хэмээх амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд зориулсан багцыг бий болгосон байна билээ. Хорооны Засаг даргын тодорхойлт авч байж үйлчилдэг дээрх тарифийг нээлттэй ч болгочихож болохоор л санагдана. Нөгөөтэйгүүр хорт хавдрын өвчлөлийн эсрэг элдэв буяны сангууд чандарлах үнийн дүнгийн тодорхой хувьд тэтгэлэг үзүүлэх, түүнчлэн Эрүүл мэндийн яамны оролцоотойгоор  хорт хавдраар нас эцэслэсэн иргэдийн шарилыг чандарлан оршуулах зардалд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх боломж, гаргалгаа ч бий.  

Нэрэлхүү зан хийгээд зохиомол ёсны тухайд

Оршуулгын зардал хэт өндөр байгаад буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудаас гадна бидний нэрэлхүү зан, хаанаас үүдэлтэй нь үл мэдэгдэх зохиомол ёс заншил ч хамаатай. “Талийгаач биднээс дахиж юм нэхэх биш хамгийн сайн үнэтэйг нь л сонгоё. Мөнгөн дээрээ нарийлж татганасан гэж амьтан хүн муу хэлэхвий” гэхдээ байдгаа гарган хээнцэрлэх хандлага одоо ч өөрчлөгдөөгүй.  Оршуулгын зан үйл бол шашинтай огт хамаагүй эрт үүссэн. Харин сүүлдээ шашинжсан.  Өдгөө бидний даган мөрдөж буй оршуулгын дэг 1952 онд маршал Х.Чойбалсанг өөд болоход шарилыг нь хайрцагт хийн нутаглуулснаас хойш дэлгэрсэн соёл. Түүнчлэн даваа, лхагва, баасан гаригт л хүн нутаглуулна гэсэн бурхны ном байхгүй. Гаригийн сайн өдөр, цагтай огт хамаагүй МАХН-ын Төв хорооны тогтоол. Тэр цагт Аж үйлдвэрийн комбинат хамгийн олон ажилтантай байжээ. Тэр хэрээр өдөр болгон л хэн нэгнийх нь ар гэрт хагацал тохиолдоно. Машин гаргаж өгөхөөс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс ажил үүргийг зохицуулах үүднээс дээрхи хуваариарыг боловсруулж Намын төв хороо баталснаар бид өнөө хэр сондгой тоотой ажлын өдрүүдэд оршуулах ёслолыг үйлдэж буй.

Үүнээс гадна 1990 он гартал жамаараа өөд болсон хүний алтан хайрцгийг нээдэггүй байжээ. Ямар тохиолдолд алтан хайрцаг нээдэг вэ гэвэл, хэзээ өөд болсон нь тодорхойгүй, ямар шалтгаанаар амьсгал хураасан нь мэдэгдэхгүй, цогцос нь хаана байгаа нь олдохгүй, ор сураггүй болсон учир шалтгааныг мэдэх үүднээс нээдэг номтой. Түүнчлэн хойдохын буянд зориулж арга засал хийлгэх, лам залж ном уншуулахыг чамирхуу, нэрэлхүү зангийн гор гэдгийг бусдын сүсэг бишрэлээр далим хийж ашиг хонжоо олоод байдаггүй номтой улс хэлж байна билээ. Орхигдуулж болохгүй бас нэг зарлага нь “буяны юм” тараах гэдэг хаанаас үүдэлтэй нь мэдэгдэхгүй зохиомол ёс байна. Ажил явдалд оролцсон хэн бүхэнд жижиг ууттай шүдэнз, зул, саван өгнө. Зөвхөн энэ чиглэлийн бараа бүтээгдэхүүн зардаг лангуу ч хаа сайгүй байх шиг. Оршуулах зан үйл гэдэг нь угтаа өөд болоочийг тэнгэрийн орон лугаа үдэж буй шашны ёслол гэхээсээ илүүтэй хүн хүнээ хүндлэх, туслах сэтгэлээс үүдэлтэй бага хүрээнд л баймаарсан...

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (92)

  1. 1990 оноос өмнө алтан хайрцаг нээдэг байсан. Худлаа бурахаа больчих. Хайрцаганд хийх ёс гарахаас өмнө хээр тавьдаг л байсан.

    0 0 Хариу бичих
  2. manaihan tuvduus buh ymiin huuldag baij yagaad orshuulah ysiig n huulaagui ym bol doo ih medegch naraa

    0 0 Хариу бичих
  3. ene orshuulgiin kompaniig shalgah heregtei. ted busdiin zovlongoor dalimduulj mungund shunaltan harin buyan bish Nugel hiij bna. mongolchuudiin orshuulgiin zardal hugjiltei ornuudiinhaas ch unetei baidag. Erni lam nar gandangiinhan huviin emneleguud bugd l yadarsan ard tumnii zovlon setgeliin shanalaar hurunguu bosgodog. Yalanguya Huviin emneleguud heterhii unetei.

    0 0 Хариу бичих
  4. Zub zvil hundjee vneheer undur vnetei biznes erhelg kompanuud shvv

    0 0 Хариу бичих
  5. Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  6. Энэ яасан ичдэггүй шаар вэ. Үхсэн хүний араас мөнгө төгрөгний хэрүүл хийгээд. Гол нь цохиод байгаам уу. Соц үед хөлдүү газар ухаад энд тэндээс цемент хулгайлаад, оршуулганд явах автобус гуйгаад л, Сайхан байсан уу

    2 1 Хариу бичих
  7. Монголчуудыг хагаралдуулах ийсүүс ийглийн бодлого байна даа одоо хагаралдуулах сэдэв олдохгүй болохоор үхэлээр хүртэл талцуулах нь байна шүү сэрэмжтэй байгтун угаас америкчуудын гар хөл болсон тэжээврүүдээс бүгд болгоомжилж зайгаа авах хэрэгтэй

    0 3 Хариу бичих
  8. энэ үнэндээ хүн бүхэн мэдэж байгаа бас үнийн дүнгээс хасах ч боломжгүй арай хэтэрхий бизнес юмаа. энэ тал дээр хэн яаж арга хэмжээ авах юм бэ үнэхээр хэтэрлээ ш дээ.

    3 0 Хариу бичих
  9. Америкийн гар хөл болсон гахайнууд. Хамгийн хямддаа нэг саяаас эхлээд дээшээ үйлчилгээ нь байдаг ингэж гуйвуулж бичих ямар ашигтай юм бэ эсвэл америкуудын барууны тэжээврүүд оршуулгын бизнес булаалдаад эхлэв үү нэг л жиг ургасан захиалгат нийтлэл байна

    0 1 Хариу бичих
  10. ЯГ ЗУУХАНД ХИЙГЭЭД ШАТААХЫГ НЬ ХЭН ХАРСАН ЮМ БОЛ

    0 0 Хариу бичих
  11. 7 сарын 1-ний үймээнээр Eagle маш зохион байгуулалттай ажиллаж хэд хэдэн цэгээс шууд дамжуулан монголчуудыг турхиран гадны хөрөнгө оруулалттай америкийн гар хөл гэдгээ баталсанг монголчууд мартаагүй одоо хүний үхлээр монголчуудыг алалцуулж эвдрэл зарлаж байх шив Гадны гар хөлүүдийг Монголоос зайлуулах хэрэгтэй энэ сайт ч энэ телевизийн дэргэдэх сайт гэдгийг анзаарагтун

    2 3 Хариу бичих
  12. Төрөх, үхэх хорвоогийн жам, хүнийг эцсийн замд нь үднэ гэдэг хүн бүрийн хийгээд байдаг ажил бас биш байха, ёр нь хүн ямар үйлчилгээ авах нь тухайн хүний сонголт

    3 0 Хариу бичих
    • Zuv hu.

      0 0
  13. Монголчууд бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхах тухай бүх салбарт ярьдаг хэрнээ яагаад үйлчилгээг стандартын дагуу цогцоор нь үзүүлэхийг хичээж байгаа байгууллагуудаа ингэж муулж байдаг байнаа.Гадны улсад үнэхээр үйлчилгээ сайн үзүүлдэг газрууд нь үнэ нь гэж тэнгэрт хадсан байдаг ш дээ. Үйлчилгээ нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн, авсан үйлчилгээндээ сэтгэл ханамжтай байвал тэгээд л болоо ш дээ гэж боддог шүү.Тэгээд ч иймэрхүү цогц үйлчилгээ хэрвээ монголд нэвтрүүлж чадаагүй бол хөгжлөөс, хөгжсөн орнуудаас мянган бээрийн цаана тасарч үлдэх байх даа.

    1 0 Хариу бичих
    • Tiim ee, sanal neg.

      0 0
  14. Ta nar uilin ur gej medeh uu? Heden har togrogoo haramlaj aaviigaa eejiigee orshuulhadaa neg muu niitiin orshuulgiin gazar hezee ch hen in uhaj medeh gazar orshuulchaad taivan setgel amar amidarch chadahuu? Yagad er in iim uilchilgee bj bolohgui gj bolomjooroo mungiig in uguud uuriin chin tuvshind taaruulaad uilchilgeenuud bj bn le shde. Heterhii yuch medehgui bj bs ingej bichej bolku l bh. Hagtsal zovlong huvaaltsaj bdag buyanii kompanudad harinch bayarlaj talarhaj yavah btal teneg har lalaruud ve yaasan...... Mungu yun amidral yumuu? Hun uhcheed bhad ter mungu ta nart tiim chuhal bnuu hoooe pisdakudaa

    0 0 Хариу бичих
    • Хүний шарил ухдаг хүн байдаг юм уу?

      0 0
  15. Гадны дэмжлэгтэй энэ мэт монголчуудыг талцуулж алалцуулдаг тархи угаагсдыг тарааж хаах хэрэгтэй Ер нь хандах газар нь ханданаа

    0 1 Хариу бичих
  16. ulsaas orshulgiin zardal geed say tugrug ugdgiin bainlee teriig ni buyn kanpanid uguudl bvh yum ni bolchdgiin bainleeshdee vngvi baidgiin bishvv

    0 0 Хариу бичих
  17. Uls uuruu ch shiidvertei arga hemjee avch chadahgui haygdchihsan salbariig avch yvaa hamt olniig uulj goochlood baihaa bolimoor ym. Mongolchuud mini bugdeeree uilchilgeend tulbur tulj bas uilchluulj surah tsag bolson shuu de.

    0 0 Хариу бичих
    • Тийм шүү! Хаягдсан байсан салбарыг ийм түвшинд авч яваа хамт олноос өө хайж ингэхээ байчихлдаа

      1 0
  18. Buyn kompanaas uilchilgee avaad udaagui bn uniin huvid uilchilgeendee tohirson bolomjiin sanagdsan. Hairtai dotnii hunee suulchiin zamdni 1l udaa udej ogch bgaa shudee. Tiim ch uchraas ene uilchilgeeg awsandaa setgel hangaluun baidag.

    0 0 Хариу бичих
  19. Зарим хүмүүс ариа биш юм бичих юм аа өндөр өртөгтэй байна гэх юм үнэгүй оршуулага аа харалдаа Нарангийн энгэр далан давхар гээд хэцүү шүү дээ хямдхан үнэтэйг авахуу өнөдөр үнэтээг авхуу гэдэг нь хүний сонголт

    0 0 Хариу бичих
  20. Hairtai ahiigaa aldahdaa chandarlah uilchilgeeg ni avch baisaan odoo ahiinhaa gazar deer ergej ochih burd aih aidasgui nam gum saihan tsetserlegt hureelend ahdaa heleh gsen bugdee helj, bs sanah burdee ochij setgelee taitgaruulah saihan orchintoi. Hamt olond ni bayarlaj yavdag shuu urgelj ahiin maani chandriig sahin hamgaalj jil bur zuleg nogoo tarij lam nar ni ahiin mini araas odor bur buyanii nom hurj bdag gj bodohoor saihan sanagddag shuu bayarlalaa ta buhend

    1 0 Хариу бичих
  21. Би саяхан ойр дотны хүнээ алдчихаад буяны компаниар үйлчлүүлсэн. Үнэхээр сэтгэл гаргаж үйлчилдэг юм билээ. Ажилчид нь хар хүйтэнд даарч хөрөхийг мэдэхгүй ихэд сэтгэл гаргаж үйлчилсэн. Үхэл хагцал үзсэн хүн л энэ зовлонг ойлгох байх даа. Суварга буян ххк-н хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай

    1 0 Хариу бичих
  22. Үйлчилгээ сайтай ОУ стандартууд нэвтрүүлсэн газар байна лээ. Японтой харьцуулах нь тийм зөв биш байх. Ёс зан үйл тэс ондоо. Энэ зүйлд хамгийн гол нь сэтгэл ханамж байх болвуу хүчин зүйл нь чанартай сайн үйлчилгээ

    0 0 Хариу бичих
  23. Хамгийн дотны хайртай аавыгаа алдахдаа Улааныаатар Буян компаний үйлчилгээг сонгож байсан. Яг одоогоос 4 жилийн өмнө. Сонгосон үйлчилгээ болон уг компанид өнөөдөр ч сэтгэл хангалуун байдаг. Орчин цагийн шинэ стандарт шаардлага хангасан үйлчилгээ эелдэг ажилчид угтаж авч зөвлөж тусалж сэтгэл дулаан байсан. Аавыгаа буян номын дуу үргэлж сонсогдох, харуул хамгаалалттай буянтай сайхан газар үлдээсэндээ өнөөдрийг хүртэл сэтгэл амар амгалан байдаг. Үнийн хувьд ч боломжийн л санагдсан. Сэтгэлийн эмзэг ийм асуудлаар ухаантай эрэгцүүлэл бичиж байвал зүгээр юм даа. Сэтгүүлчид минь ээ.

    0 0 Хариу бичих
  24. За зайлоо. Та нар гадны оронд оршуулга хийж үзсиймүү. Тэрний хажууд манайхан харин ч тансаг. Хятадад дутуу чандарлуулаад талийгаачийнхаа ясыг өөрсдөө цуглуулж үзсиймүү та нар. Америкт нойрсох газраа зээлээр авдын, хэдэн жилийн өмнө төлөөд дуусчихсан байдаг юм. Битгий юм үзээгүй царайлаад гомбоорцгоогоод бай. Солонгос Японы оршуулга яадаг гэж санана. Энэ сэтгүүлч нь улаан цайн хэн нэгний эсрэг нийтлэл хийсэн бна. Манай Монголчууд харин ч жаргалтай, ёс төртэйгөөр нутаглуулдаг юм шүү. Тэтгэмжийн 1сая-оршуулгын 1сая гүйцэээ

    2 1 Хариу бичих
    • chi yostoi goy shaasan ✌️

      1 0
  25. Энэ сайт чинь Eagle Тв ийн сайт америкчуудаас санхүүждэг тусгай даалгавартай монголчуудыг хагалан бутаргах үндэсний эв нэгдлийг задалж Сири шиг болгох тэгэхээр бидний одоо оршуулгаар зодолдуулах алсын бодлого байна ард нь нөгөөх л байна хэн гэдгийг мэдэж байгаа хойно

    0 0 Хариу бичих
  26. ene zahialgat niitlel bna minii hubid buyan kompanii uilchilgeend talarhaj yabdag. uniin hubid tiim uilchilgeend tohirson l sanagdsan hamt olond ni bayarlalaa

    0 1 Хариу бичих
  27. Би 2009 онд дүүгээ алдчихаад чандарлах үйлчилгээг нь авч байсан юм. Үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс нь элгэн садан шиг сайхан сэтгэлээр хандаж байсан. Монголчууд бид нас барсан хүмүүсээ зөв оршоох нь бидний үр хүүхэд ирээдүйн хувь заяанд нь нөлөөлнө гэж бодож байна. Энэ хүнд ажлын маш зөв цэвэрхэн сайхан хийж бидний сэтгэлийг тайтгаруулж өгч байгаа танай хамт олонд баярлаж явдаг шүү.

    0 1 Хариу бичих
  28. Chandarlaj hailuulah n unuu tsagt zuv shuu. Manai hot shig orshuulgataigaa hamt orshdog hot haana ch bhgui. Ene utaa bas tugzrel, hymral sonson hot bolohnee .

    0 0 Хариу бичих
  29. Setguulchid min hyamdhan boljee. heden togrognii toloo bal tsaasaa niiluulj iim ch yum bichij bh gj

    0 1 Хариу бичих
  30. Buyan companii hubid mash saihan uilchilgeetei buyantai baiguullaga gej boddog minii emeegiin buyanii ajliig mash saihan hiisen tiim hemjeenii uilchilgee uzuulehiin tuld todorhoi hemjeenii untei baihaas yahabdee humuusee! Denduu tuushrah yumaa

    2 0 Хариу бичих
  31. Энэ сэдвийг улс төржүүлэх хэрэггүй тэртэй тэргүй үнэгүй зүйл гэж огт үгүй зэрэгцээд энэ үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд гараад ирээд л адилхан ийм л үнэ гаргана ойлгомжтой. Үхэлээр бас хэрэлдэх дутаа юу

    1 0 Хариу бичих
  32. Biznesee bulaatsaldsan yumnuud neg negiigee l muultsgaah yum zuer. Harvaas zahialgaar bichsen niitlel bna shd

    1 1 Хариу бичих
  33. Улаанбаатар буян манайхаар л үйлчлүүл гээд биднийг чирж авчраад байгаа юм байхгүй блгүйдээ. Бидний өөрсдийн л сонголт шдээ. Эдний тухай тэр киног нь үзээрэй. Их зөв санагдсан

    1 0 Хариу бичих
  34. Dald uilchilgeenii 100-1000n jiliin haruul hamgaalalt archilgaanii zardal hed bolohiig boddoo, busad uls orni chandarlah zardliig boddoo, ter ih hemjeenii undsen hurungu, huls huch bosgoj uilchilgee uzuuldeg shuu dee. Bodvol dotnii hunee aldaj uzeegui mangar batsaanii niitlel bh, burhan boloochoo hundetgej sur har llr mini. Dadlagiin oyutnii hemjeend bichsen bn.

    1 0 Хариу бичих
    • АМерикийн гар хөл Eagle TV eagle.mn монголын зовлонд цадах болоогүй юу талцуулж байгаад газар нутгийг харийнханд өгөх санаа байна уу барууны тэжээврүүд

      0 0
  35. Нэг удаа бурхан болоочоо хойдын замд нь сайхан үдэх нь юу нь буруу байгаан бэ? Ер нь бол үйлчилгээнийхээ сонголтоос л болж үнэ нь дээш доош байдгийн байна лээ шд. Та нар битгий ингэж туйлширч байлдаа, үгүй бол хотоо тойруулаад ил тавьж оршуулаад хамтдаа амьдрах нь тийм сайхан байхгүй л байхдаа. Эрүүл саруул хүмүүс бол нэг бодоод үзэхгүй юу

    0 0 Хариу бичих
  36. Энэ нэг хэлбэрийн бизнес учир үнээрээ өрсөлдөх компаниудыг даруй гаргах хэрэгтэй. Тэгэж байж л үнэ хямдарна. Эрүүл ахуйн стандартыг ягштал мөрдүүлээд өрсөлдөх боломжийг нь ижил тэгш болгох хэрэгтэй. Тэгээд бас иргэдүүд туульширахаа болих хэрэгтэй байна. ер нь бол хайлуулах нь байгаль орчныг бохирдуулахгүй байх хамгийн сайн арга. Гэхдээ үүсэх хорт хий, утааны талаар нарийн судлах хэрэгтэй. Утааг бага байлгах арга хэмжээг авахгүй бол нийслэлчүүд бид утаагаар бохирдлын бас нэгэн эх үүсвэртэй болно.

    0 0 Хариу бичих
  37. Пүрэвбат гэдэг ламын бизнес гээ биз дээ. Эхнэр нь удирддаг юм гэсэн.

    0 0 Хариу бичих
    • Пүрэвбат лам хамааралгүй гэж сонссон

      0 0
    • Пүрэвбат лам хамааралгүй гэж сонссон

      0 0
  38. Бурхан болоочоо харуул хамгаалалтай цэвэрхэн орчинд нутаглуулсан дээр шүү. Нэг л удаа гарах зардал гэж би боддог. Дараа нь эргэж очиход цэвэрхэн тухтай юм билээ. Нарангийн энгэр, даллан давхарт эмээ өвөө маань бий. Эргэж очиход ихэд хүйтэн газар шүү. Хүн хүний сонголт шүү.

    1 0 Хариу бичих
  39. Uhsen amid 2 salah hetsuu sh de, tiim ajil yaj hyamd tusur baih bilee. Harin ch buyantai uilsiig ehelj ajillagaa ni jigdersen bnalee. Harin haldvart uvchin, havdraar nas barsan humuusiin tsogtssiig zaaval chandarladag baih, uniig ni ulsaas, daatgalaas harj uzdeg bh heregtei

    0 0 Хариу бичих
  40. Ямар үйлчилгээ авах нь хувь хүмүүсийн асуудал байлгүй дэ

    2 0 Хариу бичих
  41. Хэн ч үйлчлүүл гэж шаардаагүй. Хөдөө хээр гаргаад хаячихгүй юу даа. Хүн амьтан айгаад нохой тал талаас нь зулгаагаад л хэцүү л юм байна лээ. Ашиг үгүй бол хэн ч хүний хүүр шатаагаад, манаад сууж байхгүй байлгүй дээ.

    4 0 Хариу бичих
  42. Лам нар нь торго дурдан, хоол, цай нэхээд суучихдаг юм байна лээ....

    1 0 Хариу бичих
  43. uneheer bodoj bsan zuilsiig sain bichjee

    1 0 Хариу бичих
  44. Mash zuv sedev hundsun bna. Yur ni mongolchuud burhanbolson negniig nutagluulahad gazar oldohgui, gadnii hunii medliin company d ikh mungu tuluh ni zuv u? Buyanii yueer hen ch tulbur undur gej gomdolloj chadahgui. Medeej haruul, archipgaa geed zardl ordog todorhoi tulbur tuluh ch het undur baigaa esehiig Shudarga ursulduun hereglegchin tuluu gazar hyanah heregtei

    1 0 Хариу бичих
  45. ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН ДАЛАЙ ЛАМ "АЛТАН ХАЙРЦАГ" НЭЭДЭГ ТУХАЙ АСУУХАД БИ ОГТ МЭДЭХГҮЙ АСУУДАЛ БАЙНА ГЭЖ ТЕЛЕВИЗЭЭР ЯРЬЖ БАЙНА ЛЭЭ

    3 0 Хариу бичих
  46. ядарсөн хүгшид,хүүхэд нохой хоолоох нь хамгийн том буян гэнэ лээ

    0 0 Хариу бичих
  47. Шударга өрсөлдөөний газар анхаараачээ.Дэмийн юманд сүр үзүүлэхээс илүү ард түмний амьдралд хэрэгтэй зүйлд анхаарах хэрэгтэй байна даа

    0 0 Хариу бичих
  48. zuv sedev bna odoo mongolchuudiin amjirgaanii tuvshin hetsuu yduu buurai ard irged hetsuu bna uvduj ch bolohgui uhejch bolohgui mungugui uchraas tur zasag mini ymar shiidver gargaj chadahgui

    0 0 Хариу бичих
  49. Зөв сэдэв бичсэн байна. Амьдрал хэцүү ард түмэн хэд билээ. Бодох л асуудал.

    1 0 Хариу бичих
  50. Үнээн, манайхан хэт туйлширдаг. Энэ буяныг хийхдээ ядарсан хүмүүс хүүхэд нохой хооллох гэх мэт нь зөв боловч, шар хувалзнуудын бизнэсийг дэмжиж болхгүй. тэд чинь хүнийй зовлонгоор айлгаж мөнгө олдог гарууд ш дээ

    1 0 Хариу бичих
    • Хүний үхлээр бас талцуулан монголчуудыг хооронд нь тэмцэлдүүлэх барууны технологи ийгл үүндээ гаршсан эзэдн америкчууд гөлөгнүүд нь монголчууд

      0 0
  51. Er ni tedniiheer zaaval uilchluuleh albatai uymuu? Hutsvaa! Humuusiin uhleer biznes hiij ashig oldog ashgin tuluu l baiguullaga baina shuudee.Tedniiheer uilchluulehgui uursduu l bolgood baidag l baisan bizdee?

    0 0 Хариу бичих
    • Хаана оршуулах хувь хүний асуудал чам шиг гөлөг үхэхгүй мэт бүү уль хаа нутаглуулахаа монголчууд өөрсдөө мэддэгийн барууны тэжээвэр минь

      0 0
  52. ХҮНИЙ ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗОВЛОН ҮХЭЛ ХАГАЦЛААР БИЗНЕС ХИЙЧЭЭД ХЭТ ИХ ХӨӨРӨГДСӨН ҮНЭ ХАНГАЛТГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ИЙМ ГАЗАР ЮМНУУДЫГ ШАЛГАЖ БАЙГААЧЭЭ ҮНЭЭ БУУЛГАЯАА БУЯН КОМПАНИ ИДЭРМАА АВГАЙ

    0 0 Хариу бичих
    • Идэрмаа ийм адармаатай хүнд ажил эхэлсэн зоригтой бүсгүй харин ч дүн нуруутай авч яваа наад барууны тэжээврүүд чинь ийгль тв ийгл.мн сайт чинь америкийн даалгавраар монголчуудыг хооронд нь алалцуулж дэлхийгээр нэг дүрвүүлж Сири шиг болгох санаа байгаа тэгхээр худалдагдсан сэтгүүлчдийн толгой хувхайраайсай

      0 0
    • үхэхэд хэцүү болох нээ .санаа амар явж болохгүй бас мөнгө цаасанд нь санаа зовж үхэх нээ дээ

      0 0
  53. Za yahav dee, ail burees yamar jil bur hun nas bardag bish, dornii hun n ungorohod neg udaa yaj iij baigaad mungo olood ter uilchulgeeg n avsan n deer l dee. End nerelhuu zan mansaad baih ch yu baihav. Harin ter buyanii taraadag yum gedeg balai yumiig boliulah heregtei. Bas tsagaan saraar ail hesdgiig, hun burt beleg ugdog gachin balai yumiig boliulah heregtei.

    2 0 Хариу бичих
  54. Шалгадаг газрууд нь шалгаад тэр 15 сая, 12 сая, 7 саяыг буулгаад дээд тал нь 10 сая байхад хангалттай л баймаар маш өндөр үнэ сэтгэл ханамжгүй муу үйлчилгээтэй хамгийн хуурмаг бохир бизнес болимоор юм

    0 2 Хариу бичих
  55. Буян компани үнэтэй газрыг бурханч лам пүрэвбатынх биш гсн өөрөө ярилцлагандаа хэлж бсан. Идэрмаа гэгч авгайгийн бизнес юм билээ. Тэр охиныхоо нэрэн дээр өөрөө гээд бүх оршуулгын газрын эзэн юм билээ. Үнэ гэж аймшгийн 12сая төгрөгнийхөд нь захиалсан машин нь хүрэлцэхгүй цагаас нь хоцроож бсан ёстой дэндүү газар бнлээ яаж өөдлөж явнаа хүний зовлонгоор мөнгө олчоод

    1 4 Хариу бичих
  56. Цагдаагийн байгууллага мэрэгжлийн хяналтынхан эндээс л ажлаа эхэлж, ийм боловсон залиар ард түмний зовлонгоос нь хөлждөг бүлэг этгээдийг илрүүлж ,боломжийн хатуу тариф үнэ тогтоож өгвөл олон ардууд хэлж чадахгүй ч төр засагтаа баярлах болно

    1 0 Хариу бичих
  57. orshuulgiin biznes arai l denduu unetei umaa, odoo tsagt tehnik hugjuud gazriig tehnikeer uhdag bolson, tend olon hun ajillah ch shaardlagagui um bn lee, mongolchuud mini iim uildliig uugshuulj bolohgui ee, uls ornooroo hyamrald orood ard tumen yaduurchaad bn, uvchin zovlond nervegdej negiigee aldsan zovlon deer zoolood baigaa ene nuhdiig turuus anhaarch juramlah heregtei shd, orshuulgiin biznes erheldeg buh companiudiig shalgah heregtei, yaduu humuus burhan boloochoo yaj iim undur uneer orshuulah um be, ene talaar haaya neg gants hoyor hun bicheed l orhigddog sedev, yavch orhij bolohgui sedev shuu, Su Batbold uun deer anhaarlaa handuulah heregtei, negen tsagt ta bugdiin eelj irj l taaraa, altan bunhang songoh negen baivch alga daram gazart huduuluuleh ni hed bilee, esvel bayan yaduugiin angilal hiichihvel yasiin

    0 0 Хариу бичих
  58. Uur gazar orshuulgiin ajil yvagdaj bolno . Getel niislel zahiramj gargasan bga shu de . Niisleliin irgediin tuluulugch hedhen hunii huviin umch shu de.huduu alshan gazar gazar uguh heregtei . Zohitsuulah l ajil shu . Purev batiin huviin ym gedgiin bish ym bilee huvi ezemsgigchiig l il tod bolgoh heregtei. Niisleld huvi ezemsgdeg 5 hun l bna da ulaanbaatar buyn compani, niu semeriti, shalgalt oruulaach ee eren survaljlagch setguulch baihgui yu

    0 0 Хариу бичих
  59. zuv sedev hundsun baina, barag neg zuslangiin gazar avah munguur uuriiguu alga daram gazar buluulj baina shdee, ar hoino yldej baigaa ch guchdaa tuvug udahgyig hicheemeer baina shdee. Ene chandarluulah arail ynetei baina. Ger byliin bunhan turuus olgomoor baina, olon gazar seglelgyi neg gazaraa oluulaa chandarluulaad neg doroo baichgaasan n deer yum bishyy hymyysee. Gadaadad bol jijighen bunhand aav aaj emee uvuu geed eelj eeljeeree chandarluulaad ordog, yr ach nar n bainga archilj torddog zygeer yum bilee

    2 0 Хариу бичих
    • Uhchihsen biesiig chandarlaad neg dor bairluulah n yamar hamaa baina. Uhchihsen l yum chin yu ch medehguu sh dee. Yer n uhsen humuusiig chandarlaad boognuulj baigaad heer hudoo ongotsoor tsatsval taarna. Yer n barilgiin material ch bolgoson yadag yum. Uheed uns chandruu bolson bol busad chatsan uns chandraas yamar ch yalgaagui.

      4 0
  60. түвд ёсоор монголчууд буруу газартаа буг болдог нь үнэн ш дээ. лам нар буруу тийшээ түвд орон луу сүнсийг залаад явуулчихдаг тэнд очиж эцэг эх чинь боол болдог. буруу зүг гаргана буруу өдрөө гаргана ёстой балаж өгдөг гаруудаа.

    1 0 Хариу бичих
    • ҮНЭН

      0 0
    • Yu gej muhar susgiin yum yarij durakdaad baina aa. Hun bol busad amitan urgamliin adil bii bolood uheed baigalidaa ergeed zadraad l alga bolj engiin protsess. Suns gej baihgui. Zug chig yer hamaagui. Zalah gargah gej maanagtah hereggui. Chandarlaj baigaa n bol uhsen huniig gazar door umhiirch yalzarch baij 30-50 jiliin daraa dissolved boloh yadargaatai muuhai processiig turgetgesen tustai ajillagaa yum. Tiimees uhsen huniig udort n chandarlaad l tegeed heer tald unsiig n tsatschihad l bolno shuudee. Bunhan ch geh shig hog hereggui.

      2 0
  61. Manuusiin nuhiig 22 iin tsaana uhaad beldsen bnlee

    0 0 Хариу бичих
    • Муу ёрлосон хүмүүсийн үг яриа үйл хөдлөл андашгүй ярьж байгаа нь хүртэл билэггүй өчнөөн эзгүй шарил хамаг зүйл нь тонуулчихсан хачин монголоо алдсан том асуудлыг хөндөхийн оронд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа үнэхээр хүндэтгэлтэй оршуулах зан үйлээ олон жил гүйцэтгэж яваа үндэсний компанийхаа эсрэг турхирч суудаг аягүй бол ард нь үл бүтэх улс төрчид шуналтаад л сууж байгаа даа. Түүнийг нь хөлсний сэтгүүлчид хөөр болон хүмүүсийн тархийг угаагаад Америкийн барууны тэжээврүүдийн гар хөл Ийгл ТВ eagle.mn сөнөтүгэй

      0 0
  62. Мөнгөгүй бол үхэж ч болохгүйн байна даа.

    1 0 Хариу бичих
    • Uhsen huniig gert chandarlaj bolohgui baih l daa. Tiimees yag chandarladag ajillagaand n mungo tulood tegeed heer avaachaad l tsatsaad hayachih heregtei. Esvel bur mungogui bol hun yavdaggui heer gazar il taviulah arga ch baina sh dee. Tegvel chono shuvuunii hool bolood baigalidaa hurdan shingene, amar.

      3 0
  63. Мэдээж ийм ажил хийж буй хүмүүс өндөр цалин шаардаж байгаа байх л даа. Нөгөө талаар өвлийн хөлдүү газар, хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас олон ч хүн байдаг байх.

    3 0 Хариу бичих
  64. buyan nereer bayjij bgaa ter companiudiin lalruud uhliin muugaar uheed uursduu adilhan l bulagdaj shataagdahaa mederdeg baimaar

    0 2 Хариу бичих
  65. хотын даргын түшмэлүүд энэ асуудлыг хөндөх ёстой.анхаарах ёстой

    1 0 Хариу бичих
    • Хот эзэнгүй оршуулгын газраа дийлэхгүй талийгаач нар нь ил гарсан, тонож дээрэмдсэн газраа дийлэхээ больсон. Тэгээд хот нь энэ асуудлыг Хог хаягдлын газартаа хариуцуулсан гэж байгаа амьгүй албатууд. энэ сэдвийг илэрхий гуйвуулж бичиж байгаа сэтгүүлч чи хэдэн төгрөг хэнээс авснаа харин хэлчих нь зүй. Үнэн юм гүйцэгддэг

      0 0
  66. Зөв өө,

    0 0 Хариу бичих
  67. Burhanch lab Purevbat tuunii solongos ehner hoyriin biznes bizdee.Hun nas barlaa ymarch aragguin erhend Tuunii orshuulgiin biznesd horongo oruulhaas oor zamgui boldog.Gazart buluulay 5-7 say chandrluulaya 5-7 say 60 say maltai asar tom gazar nutagtai Mgl hun uhehdeech gazraa hudaldaj avch bgn emegnel.Ene orshuulgiin biznesiig Toroos anhaarldaa avch hymdruulah arag zamiig oloh heregtei.Mgl hun uhehee hurtel alga daram hevteh gazar shoroogoo solongos avgai Purevbat hoyroos asar ih une tolj avah gej yasan uiltei ard tumen be..

    3 0 Хариу бичих
    • Gazar gedeg hyzgaarlagdmal nuuts gedgee sanah l heregtei dee. Jaahan holiig harj ugee dugardaa.

      0 0
    • Pvrevbat lam iim gazar ajluuldaggvi gedgee zuragtaar yarisan shvv dee.

      0 0
    • Burhanch lam Purevbat iim zuil hiihgui ter ch buu hel altan hairtsagnii tuhai yariltslaga hiisen bna lee youtube deer.

      4 0
  68. Яахав ажилчид хүнд нөхцөл өвөл зун гээд байдаг л байх гэхдээ хэтэрхий ашиг олох хэрэггүй л боловуу бидний мухар шашин ихдээд дээрээс нь баян ядуугийн ялгаа ихэсэж байгааг л харуулж байна зан үйл нь нэмэгдээд бараг л занданшуулчих шахахын алтан бухан барьчих гээд баячууд чирээд бараг наадам хийчих шиг болдог шд ээ

    1 0 Хариу бичих
  69. наадах чинь бүхэлдээ луйвар шүү дээ

    0 0 Хариу бичих
  70. Танай нийтлэл үнэн зөв зүйл хөндсөн байна !

    2 0 Хариу бичих
    • Zob sedev hondson bna.bodoj uzeh erh medeltnuudiin sonort hurne gedegt itgenem

      3 1