Бүх асуудал эцсийн эцэст хүний олноос үүдэлтэй

Bolorerdene Shiljeet


Бүгд л Улаанбаатарт ганц утааны асуудал байгаа аятай дуу дуугаа авалцан дээр дооргүй бужигнах юм.

Энэ утаа угаар чинь жилийн 25 хувьд нь тохиолддог асуудал. Хаврын улирал эхлэнгүүт дахиад өвөл болохгүй юм шиг  бүгд мартаж орхино. Уг нь жилийн 4 улирал ээлжилж өвөл ирэхээр утаа хэцүүдэнэ гэдгийг бүгд л мэдэж баймаар. Нийслэл хот өвөлжилтийн бэлтгэл хангахдаа үүнийг тооцоолохгүй яасан юм. Ганц утааны асуудалд олон зуун тэрбум төгрөг зарцуулан шийдлээ гэхэд бусад олон асуудалыг зохицуулахад дахиад тэрбумаар мөнгө хэрэгтэй. Тэр төсөв, мөнгө нь хаана байна.

Олсон зээлсэн, босгосон бондын мөнгө нь гарын салаагаар урсаж албан тушаалтнуудын халаасыг түнтийлгэсэн, хэдэн үе удмаар нь тэжээнэ гэсэн Оюу толгой, Таван толгойг эрх мэдэлтнүүд нь харь улсад худалдаж наймаалцаад олсон мөнгөө хувьдаа оффшордчихсон байдаг. Ард түмний өмч гэсэн сайхан нэртэй асар уудам газар нутаг нь хөрсөн доорх ашигт малтмалтайгаа хамт нидэр дээрээ лиценз нэрээр харь хүмүүсийн эзэмшил болчихсон байдаг. Таван хошуу мал, түүний түүхий эд нь ямар ч үнэ цэнэгүй болоод хөлөөр нь хилийн дээсээр хөөж гаргаад харийн хоол болгож байна.

Хаана байна нөгөө 3 сая ард түмнийг жаргалын манлай эдлүүлнэ гээд бие биенээ давж орилоод жил бүрийн сонгуулийн уриа болгоод амлалтууд. Биднийг зүгээр л хоосон үгээр хуураад сурчихсан байна. “Ард түмэн бол зүгээр л цагаан цаас, юу ч ярьж бичиж болно” гэсэн алдартай хэлц үгийг бидэн дээр бодитоор нь хэрэгжүүлээд байна шүү дээ. Урагш нэг алхуулчаад хойш нь хоёр алхам чангаагаад байна. Ийм байхад Монгол улс яаж урагшлах вэ, улам л ухарч таарна.

Улаанбаатарт тулгараад байгаа олон асуудлыг нэгтгэж өргөн далайцтай харж шийдэл гарц хайх хэрэгтэй. Миний бодлоор бүх зүйл хүн амын хэт төвлөрөл, нягтралаас эхтэй. Бүх асуудал эцсийн эцэст хүний олноос үүдэлтэй.

Хүн цөөн бол:

  • Утаа баагиулах гэр сууц цөөн, гэр сууц цөөн бол хөрсний бохирдолд нөлөөлөх жорлон багасна
  • Угаар гаргах машин техник цөөн, тээврийн хэрэгсэл цөөн бол автозамын түгжрэл багасна
  • Ахуйн бохирдол гаргах айл өрх, албан байгууллага, ААН цөөн бол хог багасна, хот арай цэмцгэр болно

Хүн их бол:

  • Хүүхэд олон, хүүхэд олон тул сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэмж барихаас аргагүй
  • Хөгжил сайн, хөгжил сайн болохоор хөдөөнөөс хот руу шилжих нь элбэг
  • Зах зээл илүү, зах зээл илүү тул наймаа хийж ам бүлээ тэжээх хүсэлтэй ажилгүйчүүд олон
  • Хүнээ дагаад хулгайч нар нь олширно, хулгай дээрэм ихсэхээр гэмт хэрэг өснө

Энэ мэтчилэн олон жишээ дурьдаж болно. Тиймээс Улаанбаатарыг тэлж өргөжүүлэх биш төвлөрөлийг сааруулах, үүрэх ачааг нь өөр хот суурин руу шилжүүлэхэд төрийн бодлого чиглэх ёстой гэж бодох юм.

Энэ хүнд байдлаас гарах олон төрлийн арга зам, гарцууд байгааг төр барилцсан эрх дархтанууд мэдэж байгаа ч хэрэгжүүлэх хүсэлгүй байх шиг. Тэдэнд Монгол улсын хөгжил цэцэглэлт, ард түмний баян чинээлэг байлгах нь чухал бус асуудлыг далимдуулж олон тэрбумын төсөл, мөнгө босгох дараа нь түүнийгээ хувьдаа завших, хувааж идэх адын хүсэл шунал л оршдог болов уу.

Дээрх сэдвээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн өгч байсан ярилцлагийг доорх холбоосоор орж үзээрэй.

24 баримт: ЕС асан Д.Бямбасүрэн улс орон дампуурлын ирмэгт хүрсэн гэж хэлэв

Д.Бямбасүрэн: Үндэсний баялгаа намуудаар тоглууллаа

Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  2. http://Cash4Visits.com/ref.php?refId=344534 линкээр ороод үз Монгол +18 байна.

    0 0 Хариу бичих
  3. Yag unen Mongol oron min yamar aguu uudam gazar nutagtai bilee getel eh orniihoo ochuuhen jijig gazart bugd shavj suurishih yum. Ene bugdiig l tur zasgaaas neggdsen neg arga hemjee avch shiideh heregtei bgamdaa

    0 0 Хариу бичих