Үндсэн хуулийн бэлэн төслүүд

2010 оноос хойш хоёр парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай долоон өөр төсөл өргөн барьжээ.

Д.Дамба-Очир нарын гишүүдийн төсөл. 2011 оны тавдугаар сарын 25-нд өргөн барьсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг оновчтой томъёолж, Үндсэн хуульд хотын статусыг тусгах гол агуулгатай.

Д.Энхбат нарын гишүүдийн төсөл. 2011 оны зургадугаар сарын 09-нд өргөн барьсан. 2000 онд Үндсэн хуульд оруулсан “дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хоёрыг нь буцаан, хуучин заалтыг нь сэргээх, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн харьцааг тэнцвэржүүлэх тухай байв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан эхний хувилбар. 2011 оны арванхоёрдугаар сарын 13-нд өргөн барьсан. Энэ төсөлд нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргыг томилохтой холбоотой асуудлыг тусгасан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсгийн хоёр дахь төсөл. Мөн 2011 оны арванхоёрдугаар сарын 13-нд өргөн барьсан. Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг Үндсэн хууль нэмэх зохицуулалттай.

Су.Батболд гишүүний төсөл. 2012 оны нэгдүгээр сарын 09-нд өргөн барьсан. Энэ төсөлд УИХ-ыг 159 гишүүнтэй, хоёр танхимтай байх зохицуулалтыг оруулжээ.

Ц.Даваасүрэн 2015 оны хоёрдугаар сарын 07-нд өргөн барьсан төсөлдөө мөн л 2000 оны дордуулсан өөрчлөлтүүдийг хүчингүй болгож Үндсэн хуулийн анхны суурь үзэл баримтлалыг сэргээх, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг болиулах агуулгыг тусгасан байна.

Н.Батбаяр гишүүний ахалсан ажлын хэсэг 2015 оны арваннэгдүгээр сарын 06-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөлд төрийн тогтолцоог боловсронгуй болгох, Ерөнхий сайдын болон орон нутгийн эрх мэдлийг мөн нэмэгдүүлэх, аймгийн төвүүдийг хот болгох, Үндсэн хуулийг Эх хууль гэж нэрлэх, Ерөнхийлөгийн бүрэн эрхийн хугацааг зургаа, УИХ, Засгийн газар, бүх шатны Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, УИХ-ыг 99 гишүүнтэй болгох зэрэг заалтуудыг тусгасан байв.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хулгайч нар уралдаж хуулийн төсөл зохиогоод хэнд хэрэгтэй болох ньтодорой Сайхан хуцаж хошголуулаад ард нь өөрийн эрх мэдлээ нэмэх сонирол санаархал өөр юу ч биш

    0 0 Хариу бичих
  2. Энд ганц ч серёзный хүн алга. Аль мудакууд нь л Үндсэн хууль руу халддаг юм байна

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ