Силикон хөх хагарч хөхний сүүтэй холилдсон тохиолдол гарчээ

Onugen Onoroo


Силикон хөх хагарсан тохиолдол байдаг ч саяхан хөхүүл эхийн хөхний сүүтэй холилдож, нярай уусан тохиолдол гарчээ. БНСУ-ын SBS телевизийн мэдээлснээр өнгөрсөн хавар амаржсан нэгэн эмэгтэй хүүхдээ хөхүүлж байгаад сонин зүйл ажиглажээ. Гайхсан эх хөхөө сааж үзэхэд тос шиг тунгалаг, нялцгай шингэн зүйл сүүнд нь холилдсон байжээ. Ингээд эмнэлэгт хандан үзүүлтэл санаанд оромгүй хариу сонссон байна.

Тэрээр 5 жилийн өмнө хөх томруулах мэс засалд орсон бөгөөд хөхөнд нь шахсан силикон задарч, хөхний сүүтэй холилдсон байжээ. Хамгийн харамсалтай нь силикон хэзээ хагарч, хүүхэд хэзээнээс эхлэн силиконтой сүү уусныг мэдэх боломжгүй байгаа аж. Одоогоор хүүхдийн бие хэвийн байгаа ч үрийнхээ өмнө алдаа гаргасан ээжийн сэтгэл яаж тайван байх билээ.

Бүсгүй хэлэхдээ "Хүүхдийнхээ баасыг хараад гайхаж байсан. Нэг тийм зунгааралдсан нялцгай зүйл гарч байсан. Мөн хүүхдийн даавуунд тогтсон толбыг лакс зэрэг угаалгын нунтгаар угаасан ч арилахгүй байсан" гэжээ.

Сүүлийн 4 жилийн дотор хөх томруулах хагалгаанаас үүдсэн 3600 гаруй гомдол гарсан бөгөөд үүнээс силикон хагарсан тохиолдол 66 хувийг эзлээд байгаа гэнэ. Гэхдээ хагарсан силикон хөхний сүүтэй холилдсон анхны ноцтой тохиолдол нь энэ юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    0 0 Хариу бичих
  2. Манай олны танил хүүхнүүд силикон хөхөө хөхүүлээд байгаа харагддаг шүү анхаармаар юм бна

    0 0 Хариу бичих
  3. Тачаал нь аллага болж эхлэв. Хүүхнүүд минь, та нар байгаагаараа сайхан шүү

    0 0 Хариу бичих
  4. aimar yuma ingej yadag bnaa. torohs hoish ene huuhnuud uu

    0 0 Хариу бичих