Боксын УАШТ-ий хүрэл медальтнууд тодорлоо

Б.Тайван


ХХ зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус тэмцээний хүрэл медалийн төлөөх тулаан болов.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд О.Жаргалан, Б.Нуржамила, Ж.Нямсүрэн, 57 кг-д О.Лхагвацэцэг, Д.Дэлгэрмөрөн, 60 кг-д У.Шинэцэцэг, Р.Отгонбаяр, О.Золжаргал, Э.Уянга нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, Х.Энхмандах, Б.Батмөнх, Ц.Жамъяанбат, 52 кг-д А.Нурлан, Т.Энхтөр, Ц.Батнасан, М.Гандулам, 56 кг-д Х.Энх-Амар, Б.Төгөлдөр, Б.Мишээлт, 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай, Д.Пүрэвсүрэн, О.Батхүү, Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг, Л.Эрдэнэбаяр, Г.Билгүүн, М.Батбаяр, Г.Баярхүү, 69 кг-п Б.Түвшинбат, Б.Батзориг, Б.Сүххуяг, Э.Элбэг, 75 кг-д Ж.Отгонжаргал, Р.Жоламан, Н.Болор-Эрдэнэ, Д.Эрхэмбаяр, 81 кг-д Н.Шинэбаяр, Г.Мандахтөр, А.Бат-Очир, Б.Содгэрэл, +91 кг-д Б.Ерболат, Ө.Агарзандан, Д.Идэрбат нар хүрэл медаль хүртэв.

Яг одоо 81, кг-ын жингийн тулаан одоо ид үргэлжилж байна. Тус тэмцээнд хүрэл медаль хүртсэн боксчид маргааш мөнгөн медалийн төлөө тулалдах бөгөөд бямба гаригт эмэгтэйчүүд, ням гаригт эрчүүд алтан медалийн төлөө тулалдах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аль нэг зурагтаар гарагачих арга алгуу

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ