“Цагаан хадаг” Азийн шилдэг кино номинацад нэр дэвшжээ

Г.Даша


“Хүлэгү пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” уран сайхны кино олон улсын кино фестивалиудад өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал, 15 дахь удаагийн "Dhaka International Film festival" болон "Bengaluru International Film" фестиьалиудад “Asian Cinema Competition” буюу  “Азийн шилдэг кино” номинацид тус тус нэр дэвшсэн байна.

“Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” киноны зохиолыг Т.Номуунзул бичиж, найруулагч Ж.Сэнгэдорж ажилласан юм.

Уг киноны зохиолыг Т.Номуунзул бичиж, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан. Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн дүрд жүжигчин Т.Жинжмаа, О.Анужин, болон бусад дүрүүдэд жүжигчин Б.Базаррагчаа, О.Оюун, Б.Шинэбаяр, Б.Батмэнд нар тоглосон юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ