Ийглийн мэдэээний богц: УИХ-ын гишүүдийг Ц.Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

Eagle.mn


Үндсэн хуулийн юуг, яаж өөрчлөх ёстой вэ

Ж.Эрдэнэбатын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг мөн л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлах үүрэгтэй ч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт намууд, улстөрчдийн олонхи нь санал нэгддэг. Тиймээс Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулж, юуг нь өөрчлөх шаардлагатай талаар намуудын төлөөллийн байр суурийг сонирхлоо. ЭНДЭЭС уншаарай.

АНУ-ын ЭСЯ агаарын бохирдлыг тогтмол хэмжиж байна

АНУ-ын Элчин сайдын яам ойр орчмынхоо агаарын бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор өөрийн хашаан дотор агаарын чанарын хяналтын төхөөрөмжийг 2015 оны арванхоёрдугаар сард суурилуулан ажиллуулж эхэлжээ. Уг төхөөрөмжөөс гарч буй  мэдээллийг тус ЭСЯ өөрийн албан ёсны твиттер хуудас болон www.stateair.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээдэг ажээ. 

Ц.Нямдорж: УИХ-ын гишүүдийг Ц.Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Би сонин гарчиглаад сууж байна. Өчигдөр Ц.Элбэгдорж "Улаанбаатар хот ирээдүйгүй хот болсон" гэж хэлсэн байна. Төрийн тэргүүн хүн ийм асуудал ярьж болох уу. Энэ Ц.Элбэгдорж гэдэг нөхрийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй нь. Улсаа ингэж доромжилж болохгүй ш дээ. Тиймээс УИХ-ын гишүүдийг  Ц.Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөнд оролцохыг уриалж байна" гэв.

Х.Тамир нарт 5-6 жилийн ял оноожээ

Шүүх хурлаас прокурор Х.Тамир нарын таван хүнд Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ.

Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нар 5-6 жилийн хорих ял оноосон байна.

Обамагийн бага охин яагаад аавынхаа сүүлийн илтгэлд ирээгүй вэ

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа илтгэл тавилаа. Тэрээр энэ үеэр өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахаас гадна хамтран ажиллагсад, гэр бүл, эхнэр охиддоо талархал илэрхийлж, чин сэтгэлийн үгсээ хэлж, нулимс дуслуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан явдал болсон юм.

Түүний илтгэлийн үеэр бага охин Саша нь ирээгүй нь олны анхаарлыг татаж, түүнийг яагаад ирээгүйг сонирхсон сэтгүүлчид “Саша яагаад ирээгүй вэ?” хэмээж, #whereissasha буюу “Саша хаана байна” гэх хэштаг бүхий трэнд хүртэл олон нийтийн сүлжээгээр хэдийнэ яваад амжжээ. Түүнийг аавынхаа сүүлийн илтгэлд ирээгүй нь хэзээд сонин содон хэрэгт дурладаг сэтгүүлчдийн байнаас холдсонгүй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Erunxiilugchiig ogtsoruulax ni Namdorjid l ashigtai baixaas uls orond ashiggvi zuulun suudald suux gej ix uarch baigaa xvnii ajil bna daa

    0 0 Хариу бичих