Ливи нефтийн үнийг доош дарав

Ш.Самбуу


Ливи сүүлийн зургаан сарын дотор нефть олборлолтоо гурав дахин нэмэгдүүллээ.

Арваннэгдүгээр сарын сүүлчээр ОРЕС-ийн гишүүн орнууд нефтийн өдрийн олборлолтыг 1,2 сая баррелиар буулган 33,6 сая хүргэхээр тохиролцсон нь Brent нефтийн үнийг 19 хувиар нэмэгдүүлэн  баррелийн үнэ нь 58 ам.доллараас давсан байв.

Дотоодын сөргөлдөөнтэй учраас ОРЕС-ийн тохиролцоонд Ливийн олборлолтыг буулгахгүйгээр тохиролцсон байлаа. Гэтэл Ливийн National Oil Corp. гэх улсын компани нь нефтийн гол дэд бүтцийг хаасан босогчидтой  хэлэлцээр хийж чадав. Ингээд хэд хэдэн гол ордуудын ажиллагааг сэргээсэн байна.


Ингээд Ливийн хоногийн олборлолт нь 708 мянган баррельд хүрлээ. Өмнөх олборлолт нь 200 мянгаас доогуур байжээ. Сөргөлдөөнөөс өмнө Ливи хоногт 1,6 сая баррель нефть үйлдвэрлэдэг байлаа. Энэ онд Ливийн хоногийн олборлолт 900 мянган баррель болно гэж шинжээчид  дүгнэж байна.  Арваннэгдүгээр сарын тохиролцооны үеэр Ливи хоногт 575 мянган баррель нефть гаргаж байжээ.

Торх нефтийн үнийг 60 доллар болгох эрмэлзэлд Ливийн олборлолтоо нэмэж байгаа нь саад болж магадгүй юм. Одоо Brent нефтийн баррелийн үнэ 53,96 ам.доллар хүртэл унаад байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 975 , 0, 0 , 0

Дэлхийн мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)