"Норд Бенз” маркийн машины чиргүүл унаж, дизель түлш асгарчээ

С.Цолмон


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан дизель түлш асгарчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажилласан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг очиход “Шунхлай” ХХК-ны 44 тонн дизель түлшийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан иргэн М жолоочтой, Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унасан байжээ.

Тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2,400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байна.

Улмаар тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2,400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байсан аж.

Иймд, онцгой байдлын алба хаагчид шуурха ажиллан шороон замын ховилд тунаж үлдсэн 1,150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг хийжээ. Мөн бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан хүрээлэн буй орчин хордож бохирдохоос урьдчилан сэргийлж ажилласан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ