Давосын чуулганыг нээж Си Жиньпин үг хэлнэ

Ш.Самбуу


Давосын олон улсын эдийн засгийн чуулгыг үндэслэгч, ерөнхийлөгч  Клаус Шваб, Хятадын лидер Си Жиньпин  болон АНУ-ын  сонгогдсон ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч Давосын чуулганд оролцохоор болжээ.

Давосын чуулгыг үндэслэгч Клаус Шваб тэмдэглэхдээ, Хятадын лидер  чуулганы нээлт дээр үг хэлэх бөгөөд  Хятадын төлөөлөгчид олноор оролцоно.

"Чуулганыг нээх спикер нь БНХАУ-ын дарга Си Жиньпин болно. Түүнийг дагалдан Хятадын улс төр, эдийн засгийн хүрээний томоохон төлөөлөгчид ирнэ. Хятад 1979 оноос хойш  чуулганд оролцож байгаа. Харин энэ удаа энд тус орны лидер Си Жиньпин анх удаагаа оролцож байгаа юм. Хятадын лидер юу хэлэхийг сонсох нь олон хүнд сонирхолтой байх болно” хэмээн Клаус Шваб ярив.

Эдийн засгийн 47-р чуулга Швейцарийн Давос хотноо нэгдүгээр сарын 17-20 хооронд явагдах юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 975 , 0, 0 , 0

Дэлхийн мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)