ОХУ-ын Нөөцийн сангийн мөнгө дуусчээ

Х.Батсайхан


Газрын тосны үнэ хэт доош орсон сүүлийн хоёр жил хойд хөршийн эдийн засагт хэтэрхий хүнд тусчээ. Гадна талдаа нэг их мэдрэгдээгүй ч цаанаа асар их хохирол амсч байсан нь өнөөдөр тодорхой болов. Тус улсын нөөцийн санд хуримтлагдсан мөнгө энэ онд дуусна гэсэн мэдээлэл өнөөдөр хойд хөршийн хэвлэл мэдээллийнхний хувьд хамгийн онцлох сэдэв нь болж байна.

Дөрвөн жилийн өмнө энэ санд бараг таван их наяд рубльтэй тэнцэх хөрөнгө хадгалагдаж байжээ. Гэтэл сүүлийн гурван жилийн дотор дөрөв дахин багасч, одоо нэг их наяд гаруй рубль л үлдээд байгаа юм байна. ОХУ-ын сангийн яамны тооцоогоор энэ жил тус улсын төсвийн алдагдал 2.7 их наяд рубль гарах төлөвтэй байгаа. Тиймээс сангийн мөнгө энэ жилдээ дуусах нь тодорхой болжээ.

Энэ мэдээлэл цацагдсаны дараа иргэдийн дунд үл итгэх байдал үүсч, олон нийтийн сүлжээнд янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн тул Сангийн яам албан ёсоор мэдэгдэл хийхээс өөр аргагүй болсон байна. мэдэгдэлд “Нөөцийн сангийн хөрөнгө энэ онд дуусах нь үнэн” гэдгийг батлаад “Гэхдээ энэ бол гэнэтийн зүйл биш. Бид үүнийг эртнээс тооцоолж, нөөц хувилбаруудыг бэлтгэсэн байсан. 2017 оны төсвийн алдагдлыг ”Үндэсний баялгийн сангийн эх үүсвэр  болон хилийн чанад дахь хөрөнгөө хувьчлах аргаар нөхнө” гэжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сирийн болон Украиний цэрэг дайн, эдийн засгийн хориг гээд маш их хямрал авчирна. Энүүнээс болж орос Эрдэнэтийн 49%-г зарсан. Магадгүй Төмөр замын 49%-г ч өгж мэднэ.

    0 0 Хариу бичих