Хорвоогийн хамгийн хачирхалтай есөн газар

Х.Батсайхан


Хорвоо дэлхий дээр очиж үзмээр, хачин гайхалтай газар олон бий. Гэвч тэдний дундаас хүмүүс тэр бүрий мэддэггүй, очлоо гэмээ нь бүгдэд гайхуулж ярих юмтай болохуйц газрууд бас байх аж. Тийм этгээд сонин есөн газрыг танилцуулж байна.

1. “Fucking” тосгон

150 гаруйхан хүн амтай, ийм нэртэй тосгон Австрид бий. Одоогийн нэрээ аль 1070 онд олсон энэ газар жуулчид олноор ирдэг юм байна. Тэд тосгоны нэрийг бичсэн самбарын хажууд зогсон зураг авахуулах дуртай байдаг . Харин зам ангийнхан байсхийгээд л хулгайлагддаг самбарыг шинэчлэн тавих гэж зүдэрдэг ажээ.

2. “Sealand”. Умардын тэнгист орших бичил үндэстэн

Английн Суффолкийн эргээс арваад километр зайтай “Sealand” хэмээх усан дээрх байгууламж бий. 550 ам.метр талбайтай энэ талбай дээр Падди Рой Бэйтесийнхэн амьдардаг. Оршин суугчдын тоо таваас хэтэрдэггүй. Харъяаллын маргаантай ийм нэг газар Умард тэнгист байдаг аж.  

3. Шодойн музей

“Husavhk” нэртэй шодойн музей Исландад бий. Дэлхий дээрх дийлэнх сүүн тэжээлтан, далайн зарим төрлийн амьтдын бэлэг эрхтнийг энд бодитоор болон хиймлээр нь үзэж болох аж.

4. “Erving” тосгон. Оршин суугчийн тоо 1.

АНУ-ын Нью-Хэмпшир мужийн нутагт орших энэ тосгонд 2000 оны байдлаар ердөө ганцхан оршин суугч амьдарч байжээ.

5. Mojave дахь “Ганцаардсан” телефон утасны бүхээг

АНУ-ын Калифорнийн Mojave цөлд утасны бүхээг бий. Хаашаа ч дуудлага хийх боломжтой ч хамгийн ойрын замаас 15 миль зайтай оршдог энэ бүхээгнээс хамгийн сүүлд нэгэн өөдрөг үзэлтэн урам зориг өгөхийн тулд 1997 онд дуудлага хийсэн аж. Энэхүү түүхээс сэдэвлэсэн “Mojave дахь телефон утасны бүхээг” нэртэй кино хүртэл хийж байжээ.

6. Хамгийн жижигхэн цэцэрлэг. 452 инч2 талбайтай

АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотод орших 452 инч2 талбайтай “Mill Ends Park” цэцэрлэгт хүрээлэн Гиннесийн дээд амжилтын номд “Дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн” хэмээн бүртгэгдсэн байдаг аж. Цэцэрлэгт хүрээлэнг 1948 онд байгуулсан бөгөөд доторх байгууламжууд нь өнгөрсөн хугацаанд олон удаа өөрчлөгдөж иржээ. Жишээлбэл энд урьд нь эрвээхэйний усан сан байжээ. 

7. Хүний ясаар чимэглэсэн Христийн сүм        

Тус сүм нь Чех улсад орших Бүх гэгээнтнүүдийн сүмийн нутаг дэвсгэрт оршдог. Сүмийн хана, таазыг 40 мянган хүний ясаар чимэглэжээ.

8. Хамгийн өгсүүр замтай гудамж

Шинэ Зеландын Дунедин хотод байдаг “Baldwin Street” гудамж бол дэлхий дээрх хамгийн өгсүүр гудамж юм. Энэ гудамжны зам  20-38 хэмийн налуу байдаг. Энэ нь, та 2.86 метр зам туулах бүрд нэг метрээр өргөгдөнө гэсэн үг юм.

9. Дэлхийн хамгийн урт нэртэй тосгон “Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch”

Уэльсийн Anglesey аралд “Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch” хэмээх нэртэй тосгон бий. Энэ бол дэлхийн хамгийн урт нэртэй засаг захиргааны нэгж юм. 1860 онд төмөр замын зөрлөг дагуу байгуулагдсан энэ тосгоны нэрийг монголчилбол, “Усны хүчит эргүүлэг ба Гэгээн Тизилиогийн сүмээс холгүй орших цагаан самрын модоор хүрээлэгдсэн Гэгээн Марийн сүм” гэх ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)