2014 он болон түүнээс хойш төрсөн хүүхдэд тамхи татах, худалдан борлуулахыг хориглосон хууль батлагдлаа

Т.Маралмаа


ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас 2017-2022 онд тавьсан тамхины хэрэглээг багасгах зорилтын хүрээнд 2014 болон түүнээс хойшхи онд төрсөн хүүхдэд тамхи худалдахыг хориглосон шийдвэр гаргалаа. Ингэснээр хүүхдүүд насанд хүрсэн хойноо ч тамхи худалдан авах эрхгүй болно гэсэн үг юм. Уг шийдвэрийг гаргаснаар ирээдүйн хүүхэд залуучуудыг тамхидалтаас хол байлгах, улмаар ОХУ-ыг тамхигүй орон болгох зорилгын эхлэл тавигдлаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгджээ.

ОХУ дэлхийн хамгийн их тамхидалттай улсуудын нэгт тооцогддог. Түүнчлэн хүн амынх нь 40 хувь нь тамхи татдаг гэх тооцоо бий. Тиймээс өнгөрсөн хугацаанд тамхи эсэргүүцэгч ашгийн бус байгууллагуудаас тамхины эсрэг ихээхэн тэмцэл өрнүүлж байсан ч тус олоогүй юм. Харин Засгийн газраас санаачилсан уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр тамхидалт багасна хэмээн албаныхан үзжээ. Тус улсад тамхи маш бага үнэтэй байдаг нь тамхины худалдааг багасгахад саад болж байгаа тухай албаны зарим хүмүүс байр сууриа илэрхийлсэн байна. Учир нь нэг боодол тамхийг нэг ам.доллараас бага зардлаар худалдан авах боломжтой байдаг бөгөөд тамхины зах зээл 22 тэрбум ам.долларт эргэлдэж байна. ОХУ-д одоогоор тамхины эсрэг хууль үйлчилж, ажлын газар, автобус, галт тэрэг болон галт тэрэг, нисэх онгоцны буудлаас 15 метрийн дотор тамхи татахыг хориглоод байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 975 , 0, 0 , 0

Дэлхийн мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. odoo 2017 on teheer 3 nastai hvvhded tamhi zarahiig horigloodohvuu? medrel setgvvlchee garchigaa zuv bicheech

    0 0 Хариу бичих
    • Garchigiig xaraxad tiim setgegdel toruulexeer gexdee medee gedeg chin garchig n sensaatstai bjiij olon xun unshdagiin yum shg bgan.

      0 0

ЭНЭ ТУХАЙ