УАШТ: Х.Энх-Амар мөнгөн медалийн төлөө тулалдана

С.Цолмон


ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ үргэлжилж байна. УАШТ энэ сарын 15-ны өдрийг дуустал Спортын төв ордны “А” зааланд үргэлжилнэ.

Энэ удаа эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа билээ.

Тэгвэл УАШТ-ий эрэгтэйчүүдийн 56кг-д ОУХМ Х.Энх-Амар хамгийн эхний медалийн болзлыг хангажээ. Рио-2016 олимпийн наадамд 52 кг-д өрсөлдсөн тэрээр энэ жил жин өгссөн байна.

ОУХМ Х.Энх-Амар хагас шигшээд үлдэх тулаанаа Баянхонгорын Ж.Отгонбаттай хийж, техникийн илт давуугаар ялснаар хагас шигшээд шалгарчээ. Харин мөнгөн медалийн төлөөх тулаанд В.Төмөрхуягтай тоглоно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ