Энэ зун халуун ус таслахгүйгээр урсгал засварыг хийнэ

С.Цолмон


Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр Төрийн өмчит гурван компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр ерөнхий менежер Улаанбаатар хотын иргэд ая тухтай, дулаан, эрүүл орчинд аз жаргалтай амьдрах боломж бүрдэж байгаа гэдгийг онцолжээ.

Түүнчлэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласнаар энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийж, барилгуудын дулаан алдагдлыг бууруулах болон орон сууцны барилгын дулааныг метр квадратаар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлэх зэрэг ажлыг өрнүүлэхээр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Тэгмээр дээ. Оройтсон ч гэсэн яахав дээ.

    0 0 Хариу бичих
  2. Үнэн бол сайхан л бн. Монгол шиг 10-30 хоног халуун усаа таслан бж засвар хийдэг улс орон дэлхий дээр байхгүй дээ. Одоо жоохон 21р зуунтайгаа ойртож хөдл алхмаар юм

    0 0 Хариу бичих
  3. Ene odoo yamarch amdralgyi yum xiij bx yum. UBDC KOMPANII Zaxiral byamba Ochir ner tur olox gej neeree tenegtej bna a muu xar energytei daranguulagch udamaar ni xaraal ideesee

    0 0 Хариу бичих
  4. Баярлалаа та нарт.Амжилт

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ