ХДХВ-ийн халдвараас сэргийлэх зөвшилцөх уулзалт боллоо

Eagle.mn


Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөвшилцөх уулзалт боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж, бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношоор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгджээ. 

Энэ удаагийн уулзалтаар эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар баримталж буй бодлого, ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдал, ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээний тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдлын талаар хэлэлцлээ. Мөн тэмбүү, төрөлхийн тэмбүү өвчний өнөөгийн байдал, мөрдөгдөж буй тушаал журам, бүртгэл мэдээлэл, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлуудын талаар ярилцсан юм. Түүнчлэн ХДХВ-ийн халдвартай эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг харъяаллын дагуу үзүүлэх, ХДХВ болон тэмбүүгийн халдвартай жирэмсэн эмэгтэйг эрт оношилж, эмчилгээнд хамруулснаар эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, төрөх болон төрсний дараах эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тус тус зөвшилцөж, ХДХВ-ийн халдварын өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн эм, эхийн сүү орлуулагчийг байгууллагын төсөвт суулгах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Хэдийгээр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа нь биднийг илүү хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг шаардаж байна” онцоллоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Монголчууд бэлгийн харьцаанд орохдоо эр эм хоёул ариун цэвэр сахидгүйгэас болж бохирдолт янз бүрийн өвчин ихтэй, цаашлаад бзхө их бн. Энэ нь эрчүүд их тарааж явдаг. Тэд өөрсдөд нь эмэгтэйчүүдийг бодвол илрэх зовиур багатай болохоор тараагаал заваараад явдаг. Эрчүүд жоохон соёлтой байж эмэгтэйчүүдээ хайрлаж бай л даа

    0 0 Хариу бичих