“Зүрхний хэм алдагдал"-ын эмчилгээг 2-4 саяар хийж байна

Д.Сугармаа


Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт 2016 онд  Эрүүл Мэндийн Яамны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулсан билээ. Ингэснээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлжээ.

Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8.000-30.000 ам доллар, Америк, Европын орнуудад 20.000-50.000 ам долларыг зөвхөн аблаци эмчилгээнд зарцуулдаг байна.

Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог.

Дээрх эмчилгээг эх орондоо нутагшуулснаар зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний зорилгоор гадаад руу явах урсгалыг сааруулж, иргэддээ эх орондоо эмчлүүлэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

Одоогоор дээрх эмчилгээ хийлгэсэн иргэний эмчилгээний дундаж зардал 12-14 сая төгрөг болж буй бөгөөд үүний 70 орчим хувийг иргэний Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж, иргэн өөрөө дунджаар 2-4 сая төгрөгийн төлбөр төлж байна. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2016 онд нийт 36 хүнд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг хийж, амбулатороор хэм алдагдалтай 1,076 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)