Орон сууцны үнэ буурчээ

Б.Мичид


Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны 2016 оны арванхоёрдугаар сарын үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн арванхоёрдугаар сард орон сууцны үнийн ерөнхий индекс 0.93 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар өссөн үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны арванхоёрдугаар сарын үр дүнтэй харьцуулахад 4,32 хувиар буурсан байна.

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл, шинэ орон сууцны үнийн индекс 15.51 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,17 хувиар буурсан  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2,98 хувиар буурсан хэвээр байна. 

Хуучин орон сууцны үнийн индекс -7,74 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.38 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 6,37 хувиар буурсан үзүүлэлт юм.

 Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага гарчээ.  Мөн иргэдийн дунд хамгийн эрэлт ихтэй байдаг хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 74 сая 81 мянган төгрөг болж өмнөх сараас 0.03 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 11.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна. 

Орон сууцны үнийн индексийг хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5047 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

 

Ерөнхий

Шинэ орон сууц

Хуучин орон сууц

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

0.93%

15.51%

-7.74%

Өмнөх сартай харьцуулахад

0.11%

-0.17%

0.38%

Оны эхэнтэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-4.32%

-2.98%

-6.37%

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ogt buugaaguu shuu. Hudal medeelel taviad. Ard tumen nud chihtei amtai shuu.

    0 0 Хариу бичих
  2. Xudlaa medeellee bolioch. Une buuraagui l bn. Ali 2 jiiin umnuus buulaa l geed bsan. ter toog ni xarax um bol odiid barag unegui bolchixoor l baina. buugaad buugaad xed xurne gej. daraa sariin tailan deer buusan l gej bichne xarj baigaaraa.

    0 0 Хариу бичих
  3. Өшөө ч буурах ёстой. Баяр авах цаг нь одоо биш шүү дээ

    0 0 Хариу бичих
  4. tsaashdaa ulam buurah ni damjiggui, ediin zasiin uzuuleltuud sain harah heregtei

    0 0 Хариу бичих
  5. Цаашдаа нэмэгднээ. Үнэ нэмэгдэх нь ард түмний амьдрал сайжирч байгаагийн шинж.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ