Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталлаа

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ хүрээнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл багтсан бөгөөд үүнээс 2017 онд 131 хуулийн төсөл, 11 УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тусгаад байгаа юм.

Түүнээс гадна дээрх тогтоолын төсөл батлагдвал хууль санаачлагч субьектуудын хууль санаачлах эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагдахаар байсан юм. Харин хэлэлцүүлгийн шатанд үүнийг өөрчилсөн байна. Ажлын хэсгийнхний хэлснээр хууль санаачлах 78 субьектын хууль санаачлах эрх хэвээр үлдсэн аж. Түүнээс гадна УИХ-ын Н.Оюундарийн гаргасан санал болох үргүйдлээс урьдчилан сэргийлэх Тээгч эхийн тухай хуулийн төслийг хасах шийдвэрийг гаргалаа.Гэх мэт зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллоор санал хураасан юм. Үүний дараа санал хураалт болж “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)