Хамгийн түрүүнд устаж алга болох долоон мэргэжил

Х.Батсайхан


Техник технологи хөгжихийн хэрээр хүний оролцоо багасч, олон, олон мэргэжилтнүүд роботуудад зайгаа тавьж өгсөөр байна. Японы “Mitsubishi” компанийн судалгааны төв ухаалаг роботууд ойрын ирээдүйд ямар, ямар ажлын байрыг хүнээс булаах талаар судалгаа хий, дүгнэлт гаргажээ. Тэдний тооцсоноор ойрын хэдэн жилд зөвхөн Япон улсад л гэхэд 2.5 сая хүн ажлын байраа роботуудад алдах гэнэ. Тэгвэл эдгээр хүмүүс нь ямар мэргэжлийнхэн байх юм бол оо. “Mitsubishi”-гийн судлаачдын үзэж байгаагаар бол доорх долоон мэргэжлийнхэн хамгийн түрүүнд роботуудад зайгаа тавьж өгөх ажээ.

Худалдагч

Роботуудад байраа алдах хамгийн эхний мэргэжил нь худалдагч гэнэ. Одоо ч гэсэн олон супермаркетад өөрөө, өөртөө үйлчлэх хэсэг бий. Тэгвэл энэ байдал цаашдаа хүрээгээ улам л тэлэх нь. АНУ-ын худалдааны сайт “Amazon” нэг ч худалдагч, кассчингүй дэлхийн хамгийн анхны супермаркетыг 2017 онд ашиглалтад оруулах гэж байгаа жишээг энд дурдаж болох юм. Худалдааны салбарыг автоматжуулснаар эзэд мөнгөө хэмнэх бол хэрэглэгч цаг хэмнэх давуу талтай юм.

Аялал жуулчлалын менежер

Аялалд явахыг хүссэн хүн одоо бол ямар нэг жуулчны компанид захиалга өгч үйлчилгээ авдаг. Тэгвэл ирээдүйд тусгай агрегаторт хүссэн нөхцлөө оруулаад л үйлчилгээгээ авах боломжтой болох юм байна. Ингэснээр аялал жуулчлалын менежер гэдэг мэргэжил зөвхөн хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг хэсэгхэн газарт л үлдэж, бусад нь цомхотгогдох ажээ.

Нягтлан бодогч

Нарийн төвөгтэй, программчилж болохгүй үйлдлүүдийг их хийдэг учраас л энэ мэргэжил оршин тогтносоор байгаа юм байна. Гэхдээ ирээдүйд машинууд хамгийн хэцүү зүйлсийг ч төвөггүй хийдэг болох тул нягтлан бодогчийн ажлын мест ч хүний хувьд хаалттай болох гэнэ.

Машинист

Дэлхийн олон улс орон тээврийн хэрэгслүүд жолоочгүйгээр хэвийн ажиллуулах технологи нэвтрүүлсээр байгаа. Сингапурт нийтийн тээврийн хэрэгсэл нь жолоочгүй байдаг бол Арабын нэгдсэн эмират, АНУ-ын зарим хотууд ийм технологи нэвтрүүлсэн. Энэ жил Шанхай ийм технологи нэвтрүүлэх бол Москва 2020 он гэхэд анхныхаа туршилтыг хийнэ гэж байна. Тиймээс алга болох магадлалтай мэргэжлийн жагсаалтын эхний ээлжинд машинист багтжээ.

Дамжлагын ажилтнууд

Дамжлагын шатанд ажилладаг ажилчид үй олноороо цомхотголд өртөх цаг айсуй. Ялангуяа электроникийн салбарын ажилтнууд хамгийн түрүүнд ажлын байраа алдана гэж “Mitsubishi”-гийн институтын судлаачид үзсэн байна. БНХАУ-ын “Foxconn” компани өнгөрсөн 2016 онд “Apple”-ийн автоматжуулсан дамжлагыг нэвтрүүлснийхээ дараа 110 мянган ажилчныхаа 60 мянгыг нь халсныг энд дурьдаж болно.

Хуульч

Хуульчид ажлын байраа роботуудад алдах үйл явц АНУ-д хэдийнэ эхэлжээ. Стэнфордын их сургуулийн оюутнуудын зохион бүтээсэн “DoNotPay” нэртэй робот хуульч хоёр жилийн дотор бараг 200 мянган хүнд үйлчлээд байгаа аж. “IBM” компани ч мөн “Ross” нэртэй хуулийн автомат лавлах бүтээсэн нь иргэдийн талархлыг хүлээж байгаа ажээ. Робот хуульчид асуудлаа танилцуулахад тэд маш ахар хугацаанд мэдээллийг хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийн хүрээнд боловсруулаад гаргалгааг хэлж өгдөг байна. 

Уурхайчин

Дэлхийн хамгийн эрсдэлтэй мэргэжлийн нэг бол яах аргагүй уурхайчин. Газрын гүнд ажилладагаасаа болж жилд хичнээн уурхайчин хүнд өвчин тусч, цагаасаа эрх нас бардаг гэх вэ. Осол авар ч их гардаг. Тэгвэл энэ аюултай мэргэжил ойрын 10 жилд байхгүй болно гэсэн таамгалалыг Канадын Олон улсын хөгжлийн агентлаг хийсэн байна. 2030 онос эхлэн ашиглалтад орж байгаа шинэ уурхай болгон үйл ажиллагаагаа робот ажилуулахаар зохион байгуулж эхлэх ажээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Манийг өнгөртөл мэргэжил маань устчихгүй байхөөө

    1 0 Хариу бичих
  2. boon aldaa ug usgee harj bichij boldogguin bha daa....

    0 0 Хариу бичих