Х.Тамир нарт 5-6 жилийн ял оноожээ

С.Цолмон


Хар тамхины хэрэгт холбогдсон прокурор Х.Тамир нарын шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө.

Шүүх хурлаас прокурор Х.Тамир нарын таван хүнд Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлджээ.

Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат нар 5-6 жилийн хорих ял оноосон байна.

Тэд 2015 оны долдугаар сард өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 188.3, 269.1, 268.2, 272.2-т зааснаар буруутган ялласан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. бид яаж үр хүүхдэ хол байлгах уу? бодох л цаг болж дээ. Бидэнд хамаагүй хол байна гэд суугаад байж болохгүй л болсон байна.

    0 0 Хариу бичих
  2. bugdiig ni nasaar ni shorond hataahgui .

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ