Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудитороор томиллоо

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын ерөний аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Энэ дагуу ерөнхий аудитор А.Зангадыг чөлөөлсөн юм. А.Зангадын хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн аж. Харин түүний оронд Монгол Улсын ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томиллоо. Д.Хүрэлбаатарыг холбогдох хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболд санал болгосон юм.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Хариуцлага алдсан хүн чимээгүй огцроод явчихдаг. А.Зангад гэдэг хүн итгэл үнэмшлийнхээ төлөө яваагүй харагдсан. Би тайлантай нь танилцсан. Одоо харж байна уу. Хөгжлийн банк ийм их зөрчилтэй ажиллаж байхад аудитын байгууллага хаана явсан юм бэ. Төсөв ийм байдалд орчихоод байхад аудит хаана байсан юм бэ. Тиймээс дараагийн дарга нь энэ асуудалд анхаарлаа хандуулж сайн ажиллах хэрэгтэй шүү" гэв.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манай сараа гишүүний экс нөхөр ч вж өгч байна даа

    0 0 Хариу бичих