Ядуурлыг бууруулахын тулд эмэгтэйчүүдэд жирэмснээс хамгаалах ерөндөг үнэгүй тараахаар болжээ

Т.Маралмаа


Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте улсынхаа зургаан сая эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах ерөндөг үнэгүй тарааж өгөх шийдвэр гаргажээ. Ингэснээр төлбөрийн чадваргүй, амьдралын нөхцөл доогуур эмэгтэйчүүдийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалснаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаа аж. Түүнийхээр уг арга хэмжээг авснаар 2022 он гэхэд Филиппинийн ядуурлыг 21.6-13 хувь болгон бууруулах боломжтой гэнэ. Эхний ээлжинд 2018 оны дотор хоёр сая эмэгтэйд жирэмснээс хамгаалах бэлдмэл, ерөндөг өгөхөөр төлөвлөж буйгаа тус улсын Эдийн засаг төлөвлөлтийн газрын Нарийн бичгийн дарга Эресто Перниа AP агентлагт ярьжээ. Гэхдээ Дутертегийн энэхүү шийдвэр нь үр хөндөлтийг эсэргүүцэгч байгууллага, Ромын католик сүмийн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй байгаа юм. Дутертегийн өмнөх Ерөнхийлөгчийн үед жирэмснээс хамгаалах бэлдмэлийг эмэгтэйчүүдэд хэрэглээ болгохоор ажилласан ч үр хөндөлтийг эсэргүүцэгч байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаас Филиппинийн Дээд шүүхээс 2015 онд жирэмснээс хамгаалах ерөндөг хэрэглэхийг улс даяар түр хугацаагаар хориглоод байсан юм.

Филлипинчүүдийн 80 гаруй хувь нь католик шашинтнууд байдаг учраас иргэд, олон нийт үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоох сонирхол төдийлөн байдаггүй тухай “Пью” судалгааны байгууллага мэдээлжээ. Филиппин нь өдгөө 103 сая хүн амтай бөгөөд өсвөр үеийнхний жирэмслэлтээр дэлхийд тэргүүлж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 975 , 0, 0 , 0

Дэлхийн мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Bi yag ingej boddog blaa. Orlogo bagatai, ajilgui, esvel 3-s deesh xuuxedtei exchuuded unegui spiral taviuldag bolgochxoosoi gej. Niigmiig xaraad bxad bayachuud n gants 2hon huuhedtei, yaduuchuud n olon xuuxed tsuvuulsan xaragddag. Ene xereer yaduural ulam l usnu. . Delxii niit xun amiin usultuu barihiin tuld ur xundultiig zuvshuuruud bga shuu de

    0 0 Хариу бичих
  2. Өөр яах юм бэ, манайд ч хэрэглэж болох зөв зүйтэй алхам байна.

    1 0 Хариу бичих