Хэзээ “Аз жаргалтай Улаанбаатар” болох вэ

С.Сосоржав


Нийслэлийн МАН-аас орон нутгийн сонгуульд оролцохдоо “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ-ын төлөөлөгчдийн анхны хуралдаанаараа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Аз жаргалтай хот байгуулах эхний алхмаа хийлээ” хэмээн дүгнэж байжээ. Түүгээр ч барахгүй энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн  иргэд  тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж,  сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцолж, хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ хэмээн ярьж байв.

Энэ бол өнгөрсөн 2016 оны долдугаар сард болсон явдал. Өөрөөр хэлбэл, 2016 оны сонгуулийн үр дүнгээр нийслэлийн удирдлагууд солигдоод хагас жилийн хугацаа өнгөрч байна.  Энэ хагас жилийн хугацаанд “Аз жаргалтай хот “болгох ямар алхам хийгдсэн бэ.

МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн Засаг даргаар олон жил ажилласан, хотын тулгамдсан асуудлыг ширхэг бүрчлэн мэдэх эрхэм. Тиймээс нийслэлийг удирдах шинэ багийнхныг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд чиглэл өгч ажиллаасай гэсэн хүсэлтийг үүгээр дайчихъя.   

 Оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, нийслэлийн өдрөөр ийм нэртэй цэнгүүн зохиож, төв талбайд 100 сая төгрөгөөр хамтлаг, дуучдыг дуулуулснаас өөрөөр юу хийсэн бэ. 

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм чинь юунд нь яарах вэ гэж тайвширч болох хэдий ч иргэд бидний хувьд бол аль болохоор л хурдхан аз жаргалтай хотод амьдрахыг хүснэ.

Одоогоор жил бүрийн өвөл гамшиг болоод удаж буй утаа униар, дээр нь энэ өвөл бүр илүүтэй тохиолдоод буй цас мөс, хальтиргаа гулгаа, замын түгжрэл гээд юун аз жаргалыг мэдрэхтэй манатай.

Тиймээс ч 2016 оны Дэлхийн аз жаргалын индексээр Монгол Улс нийт 140 орноос 136-д жагсаж, хойноосоо дөрөвдүгээрт орж, сүүл мушгисан байна. Манай улсын араас Того, Чад зэрэг орнууд эрэмбэлэгдсэн нь дайн самуунтай, нэг хүнд ногдох ДНБ нь манай улсаас хамаагүй бага орнууд байна. Товчхондоо монголчууд аж жаргалаараа дайны түшиц бааз болсон Чад улсын өмнө арайхийн оржээ. Жижиг газар нутагтай байгалийн баялаг багатай Чад улсад манай цэрэг армийнхан энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсныг энд дурдья.

Хэрвээ “Аж жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжвэл бид Аэро Улаанбаатар шинэ хоттой болох юм билээ. Мөн “Богдхан төмөр зам” барих  ажлыг эхлүүлэх, 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлжийг ашиглалтад оруулж, бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулахаар тусгагдаад байна.

 Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байжээ.

Бид Аз жаргалтай Улаанбаатарын төлөө МАН-ыг нийслэлд сонгосон. Хэзээ бид аз жаргалтай болох вэ гэж нийслэлийн удирдлагуудаасаа асуумаар байна.

Нөгөөтэйгүүр, МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн Засаг даргаар олон жил ажилласан, хотын тулгамдсан асуудлыг ширхэг бүрчлэн мэдэх эрхэм. Тиймээс нийслэлийг удирдах шинэ багийнхныг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд чиглэл өгч ажиллаасай гэсэн хүсэлтийг үүгээр дайчихъя.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Шахаж шаардах нь зөв л дөө. Гэхдээ ажил аваад жил болоогүй байгааг бодолцох ёстой байх. Ядаж 2 жил харзнавал зүгээр биз. Мэдээж амласан амлалтын 50 хувь хэрэгжээд эхэлбэл "Аз жаргал" ойртож байна гэж итгэж болох. Одоогоор хийсэн бүтээсэн зүйл харагдахгүй, харин татвар хураамж нэмэх, амин зуулгаа залгуулж буй иргэдийг дарамтлах ТҮЦ-ийг нураах, машиныг нь ачих зэргээс өөр гавьтай зүйл мэдрэгдэхгүй байгааг анхаарах нь зүй. Ер нь иргэдийн бухимдал өдрөөс өдөрт нэмэгдээд л байна.

    0 0 Хариу бичих
  2. MAN-ig zailsni daraa az jargaltai hot bolno

    0 0 Хариу бичих
  3. Хөдөөнийхөн хотын *иргэн* болсоны дараа...

    1 0 Хариу бичих
  4. УНДУЙ СУНДУЙ 2 Л УБ-Т АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ШИГ БАЙНА

    1 0 Хариу бичих
  5. Ajlaa hiideg, ajlaa oilgodog, hotiig yamar baih estoig meddeg hymyys l hotiig hogjyylne. Dyyrgyydiin darga nar ajlaa hii !!!!!!! Hot dyyrgiin ajiltanguud harzaanii soeltoi baih heregtei,,,,nyyrnii baysal baihgui um asuuhaar dylii um shig hymyys baidag. Tolovloltoo zov hii, hariuzsan ajluudaa hiij sur,,, ajliig ni shalgaj dygnej bai !!!

    0 0 Хариу бичих
  6. Bitgii gorid!!! Naad AZ JARGALTAI UB xot gedeg ugee mart! 3 jiliin daraa 140-r bairand orno.Bat-Uuliin bagiig l songodog baij...

    0 0 Хариу бичих
  7. Шилэн Цогоогоос асуу

    0 0 Хариу бичих
  8. МАНАН арилаж хулгайч луйварчин нар төрөөс зайлаж тэдний бөхс долоогч долдой нарыг төрийн албанаас зайлуудсан цагт ард түмэнд аз жаргал ирнэ

    0 0 Хариу бичих
  9. Бат-Үүл шиг хотын дарга болоод баг ажиллаж чадвал энэ хотыг босгох амархан л даа. Даанч одоогийн хотын удирдлага байгаа хүмүүсийнх нь царай хэрэг алга даа...

    2 0 Хариу бичих
  10. хамгийн нэн тэргүүний шаардлагатай "АЗ ЖАРГАЛ" бол утаагүй болох л байна даа :(

    0 0 Хариу бичих