Монголд хөрөнгө оруулсан 60 сая ам.доллар Малайзад сэдэв болж байна

Х.Батсайхан


Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголтой холбоотой дуулиан үе, үе дэгддэг. Энэ удаа Малайзын тэтгэврийн сангийн хөрөнгөнөөс Монголын уул уурхайн салбарт оруулсан 240 сая малайз ринггит (60 сая $)-ийн асуудал сэдэв болж байна.

Малайзын SRC International компани Монголд үйл ажиллагаа явуулдаг “Gobi coal&energy” компанид 60 сая ам.долларын хөрөнгө оруулж, 10 хувийг эзэмших болсон юм байна. Гэтэл хөрөнгө оруулсан компанийн хувьцааны ханш унаснаар алдагдал хүлээсэн аж. Энэ талаарх мэдээлэл одоо гарч байгаа биш бөгөөд Петалинг Удая мужаас сонгогдсон Парламентын гишүүн Тони Пуа 2015 оны тавдугаар сард энэ талаар мэдээлж, Сангийн яамдаа асуулга тавьж байсан удаатай. “Gobi coal&energy” компанийн бас нэг хөрөнгө оруулагч, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Origo Partners Limited” компанийн эзэмшдэг 14 хувийн хувьцаа тухайн үед 13.4 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа гэдгийг Тони Пуа олж мэдээд ийнхүү асуулга тавьж байв. Учир нь “SRC International нь Малайзын Тэтгэврийн сан болон бусад эх үүсвэрээс цугларсан хөрөнгийг ашигтай төсөлд хөрөнгө оруулах зарчмаар ажилладаг юм байна. Тиймээс Тони Пуа зөвхөн Монголд гэлтгүй хилийн чанадад оруулсан ард түмний хөрөнгө хаана хэрхэн байршиж байгаа талаарх мэдээллийг ил болгохыг Сангийн сайдаас шаардаж байсан аж. Гэвч Сангийн яам тухайн үед хөрөнгө бүрэн бүтэн байгаа, тэтгэврийн сан алдагдалд ороогүй гэсэн тодорхойгүй хариулт өгчээ. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрсөн учир Монголд оруулсан хөрөнгө оруулалтын асуудал ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн юм байна.

Манайхан үр ашиггүй хөрөнгө оруулалтын талаар бичихээрээ тэдэн хүүхдийн цэцэрлэг барьж болно гэж жишээ татдаг шиг л бичиж байна. Malaysiakini.com цахим хуудсанд 60 сая ам.долларыг “Бага мөнгө биш” гээд ийм мөнгөөр 240 оюутныг анагаах ухааны чиглэлээр дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад сургах боломжтой байсан гэсэн бол бусад хэвлэлд 500 цэцэрлэг, ахмадын асрамжийн газрыг бүтэн жил хоолочих мөнгө гэсэн байх жишээтэй.    

Хэвлэлээр гарч байгаа мэдээллүүд нь бүгд Монголд хийсэн хөрөнгө оруулалтын өгөөж нь юу байв гэсэн утгатай. Манайхан үр ашиггүй хөрөнгө оруулалтын талаар бичихээрээ тэдэн хүүхдийн цэцэрлэг барьж болно гэж жишээ татдаг шиг л бичиж байна. Malaysiakini.com цахим хуудсанд 60 сая ам.долларыг “Бага мөнгө биш” гээд ийм мөнгөөр 240 оюутныг анагаах ухааны чиглэлээр дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад сургах боломжтой байсан гэсэн бол бусад хэвлэлд 500 цэцэрлэг, ахмадын асрамжийн газрыг бүтэн жил хоолочих мөнгө гэсэн байх жишээтэй.        

Алдсан хүн арван тамтай гэж үг бий. Тиймээс хэвлэлүүд оруулсан хөрөнгөнийхөө араас чих тавьж, асууж сураглах нь тэдний эрх. Гэсэн ч тэр бүхэнд Монголын нэр дурдагдаж, муугаар яригдаж байгаа нь харамсалтай. Дэлхий даяаршиж, мэдээллийг хэн ч, хаанаас ч орон зай, цаг хугацаанаас хамааралгүй авдаг болсон энэ үед Монгол оруулсан хөрөнгө оруулалт ашиггүй болж, эздээ алдагдалд оруулсан гэсэн мэдээлэл цацагдах нь хөрөнгө оруулалт татах гэж хичээж байгаа манай улсад сайнаар нөлөөлөхгүй нь л ойлгомжтой. Хүчирхэг, том улсууд бол “нэг компанитай холбоотой асуудлыг томруулж, хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй байхыг анхааруулж байна” гээд мэдэгдэл энэ тэр гаргачихдаг юм билээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 975 , 0, 0 , 0

Дэлхийн мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. hunii amiig aldchihsan bhdaa gan hiigeeguiee tuhain tsagt huurhii aavd n tenger hol gazar hatuu blaa gej bsan.Iim uchirtai bolood Mongol uls suutegnej bsan bh n.novsh gej.

    1 0 Хариу бичих
    • Энэ мөнгө хаана ямар хөрөнгө оруулалтад орсон юм бол оо. Эрэн сурвалжлагч нар минь сайн ажиллаарай

      0 0