Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа

Ч.Хүрлээ


УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар 17 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Үүн дотор нэр бүхий таван гишүүний өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл багтсан байв.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөөс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ. Завсарлага авсан шалтгаанаа УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн асуудлаар нарийвчлан ярилцаж, парламентад суудалгүй бусад намуудын санал бодлыг сонсох шаардлагатай байгаа" гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын О.Баасанхүү "Ажлын хэсэг хуралдсан. Би ажлын хэсгийн гишүүн. Гэвч ажлын хэсэг дүгнэлтээ ажлын хэсгийн гишүүдэд танилцуулаагүй. Завсарлага авахаас илүү энэ асуудлыг түр хойшлуулах хэрэгтэй байх. УИХ-д гуравхан намын төлөөлөл байгаа байж тохиролцоод, зөвшилцөөд явах хэрэгтэй" гэв.

Мөн хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Н.Энхболд "Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. О.Баасанхүү нэг удаа суусан. Өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж яриад хуралдаанаас гараад явсан. Өөрөө хуралдаанд ороогүй тохиолдолд ажлын хэсэг олонхиороо асуудлыг шийддэг. О.Баасанхүү гишүүн та ажлын хэсгийн хуралдаандаа орж суу, битгий худлаа ярь" гэсэн юм.  

М.Энхболд "УИХ-ын дэгийн дагуу намын бүлгийн дарга завсарлага авдаг. Тав хоног их байна. Нэг хоногийн завсарлага өгье" гэв. Ингэснээр УИХ-ын даргын шийдвэрийн дагуу АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ