АНУ-ын ЭСЯ агаарын бохирдлыг тогтмол хэмжиж байна

А.Санчир


-Өнгөрсөн шөнө Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн өндөр төвшинд хүрчээ-

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудалд төр, төрийн бус байгууллагууд төдийгүй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрууд ч анхаарал хандуулсаар байгаа юм. Тэдний нэг нь АНУ-ын Элчин сайдын яам. Тус улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газруудын нэг болох Зуун айл орчмын гэр хороолол болон Зуун айлын барилгын материалын захтай хаяа нийлэн оршдог. Өөрөөр хэлбэл Элчин сайдын яамныхан хүний эрүүл мэнд, амь насанд аюултай агаарын бохирдолд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд ажиллаж, амьдарч байгаа юм.

АНУ-ын Элчин сайдын яам ойр орчмынхоо агаарын бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор өөрийн хашаан дотор агаарын чанарын хяналтын төхөөрөмжийг 2015 оны арванхоёрдугаар сард суурилуулан ажиллуулж эхэлжээ.

Тиймээс АНУ-ын Элчин сайдын яам ойр орчмынхоо агаарын бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор өөрийн хашаан дотор агаарын чанарын хяналтын төхөөрөмжийг 2015 оны арванхоёрдугаар сард суурилуулан ажиллуулж эхэлжээ. Уг төхөөрөмжөөс гарч буй  мэдээллийг тус ЭСЯ өөрийн албан ёсны твиттер хуудас болон www.stateair.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээдэг ажээ. Энэхүү мэдээллийг ЭСЯ-ны ажилчид, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарынхан, Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын иргэд болон дэлхий өнцөг булан бүрт байгаа интернэт хэрэглэгчид  өөрсдийн зорилгодоо ашиглаж, өгөгдлийг шинжлэх боломжтой юм байна.

Уг төхөөрөмжийн өнөө өглөөний мэдээллээс харахад Улаанбаатарт шөнийн 03 цагт агаар дахь хорт бодисын хэмжээ 431, 414 нэгж, үүрийн 04 цагт 413, 391 нэгж, өглөөний 05 цагт 376, 344 нэгж, 06 цагт 391, 361 нэгж буюу аюултай төвшинд байжээ. Харин өглөөний 07 цагт энэ үзүүлэлт ялимгүй буурч 206, 156 нэгж буюу маш хортой гэсэн төвшинд байсныг харж болох юм. Эндээс харахад шөнийн цагт гэр  хорооллын айл өрхүүд нүүрс хамгийн их түлдэг тул агаарын бохирдол 03-06 цагийн хооронд маш өндөр, аюултай төвшинд байдаг ажээ. Өнгөрсөн шөнө агаарын бохирдол 2017 он гарсаар хамгийн өндөр түвшинд хүрснийг АНУ-ын ЭСЯ-ны твиттэрээс харж болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ. Гол гарц нь таны бодлоор юу вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Bizee ix xemjeegeer xurdan gargaxgvi bol tegeed ulam xordood baix bz xurdal xurdal

    0 0 Хариу бичих
  2. хаха манайхан наргиаяч ард түмэн шүү нээрээ. АНУ ЭСЯ виз өгөхгүй бол ингээд л утуулаад бай гэдэг чинь гоё онигоо бн.

    1 0 Хариу бичих
  3. US Embassy estoi yag utaan dund naasan. Ingeed visa uguhgui bai gd l zanaltai nuursee galdaa nemj bgaa bh daa hahaha

    1 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ