Агаарын бохирдлын хор хөнөөлийн эсрэг “MaskOn” уралдаан явагдаж байна

Б.Мичид


Улаанбаатарын агаарын бохирдол "Нэн аюултай" түвшинд хүрсэн тул үүнийг нийтэд ойлгуулах үүднээс “MaskOn” төслийнхөн уралдаан зарлажээ. Тэд “IVolunteer Mongolia” санаачилга гарган сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "ENGIE" байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “MaskOn”  агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах эхний алхам төслийн хүрээнд уг тэмцээнийг зарлажээ.  

Тэмцээнд оролцогчид агаарын бохирдлын хор хөнөөлийг бүтээлч байдлаар илэрхийлэн харуулах хэрэгтэй гэнэ. Үүнд, зохион бичлэг бичих, бүтээлч зураг эсвэл видео, мэдээ гээд ямар ч байдлаар оролцож болох нь ээ. Гэхдээ оролцогчид бүтээлч байх хэрэгтэйг уралдааны зохион байгуулагчид санууллаа.

Оролцогчид урласан бүтээлээ өөрийн нэр холбоо барих утасны дугаарын хамт  “IVolunteer Mongolia” фэйсбүүк хуудас руу мессежээр илгээж оролцоорой.  



Уралдааны ялагч болсон хоёр оролцогч 15-20 м2 талбайн агаарыг 40 минутын дотор бүрэн цэвэршүүлэх хүчин чадалтай “HEPA filter” бүхий агаар цэвэршүүлэгчийн эзэн болно. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 13-ны 21.00 цагт хүртэл хүлээж авах юм байна.

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг сонирхуулья.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ. Гол гарц нь таны бодлоор юу вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)